Цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэж, эмнэлгүүдэд шуурхай хүргэх зориулалттай дроныг монгол инженерүүд өчигдөр анх удаа хэрэглээнд нэвтрүүлсэн. Өвчтөний амийг аврахаар цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэж яваа машинууд заримдаа түгжрэх зэргээр саатдаг. Тэгвэл шаардлагатай тохиолдолд цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэж, эмнэлэг рүү шуурхай хүргэх боломж бүрдлээ. Тус дроныг “Карбон композит” компанийн монгол инженерүүд ур ухаанаа шингээж, мэргэжлийн өндөр түвшинд техникийн ажлыг хариуцан хийсэн байна. Энэ талаар “Карбон композит” компанийн инженер Б.Цэнд-Очиртой ярилцлаа.
-Донор цус зөөх зориулалттай дрон бүтээх санааг хэн гаргаж, хэрхэн дэмжигдсэн бэ?
-ЦССҮТ-ийн Ерөнхий захирал, “Нарлаг Улаанбаатар Ротари” клубийн Ерөнхийлөгч Н.Эрдэнэбаяр “REDrone” төслийг санаачилсан. 2020 онд төслөө олон улсын төслийн шалгаруулалтад илгээсэн. Улмаар дэмжих боломжтой, хамгийн сайн төслөөр шалгарч, тодорхой хэмжээний санхүүжилт авсан. Мөн “Тамир Ротари” клуб, “Улаанбаатар Ротари” клуб, “

-Тус дроныг хэдий хугацаанд угсарсан бэ. Ямар судалгаанд үндэслэж хийсэн бэ?
-Жижиг дрон авч, түүн дээр хоёр сарын турш судалгаа хийж, гурван сар туршилтхийсэн. Таван гишүүний бүрэлдэхүүнтэй баг хийж гүйцэтгэлээ.
-Дроныг угсарч бүтээл болгоход бэрхшээлтэй зүйл байв уу. Ямар нөхцөлд, хэчнээн килограмм ачаа тээвэрлэх зориулалттай вэ?
-Миний хувьд 4G сүлжээ тааруулах хэцүү байсан. 4G сүлжээ дэлхийн зах зээлд ойрын хоёр жилийн хугацаанд шинээр гарсан дамжуулагч. Гар утсан дээр байдаг үүлэн сервертэй холбогдож, мэдээллээ татаж авдаг. Тэгэхээр би үүлэн сервер рүү мэдээлэл дамжуулж, үүлэн сервер хүлээн авагч руу мэдээлэл дамжуулдаг гэсэн үг. 4G сүлжээг тааруулахын тулд гар утасны үүрэн операторуудын интернэтийн хурд болон дамжуулалтын хурдыг шалгасан. Мобиком корпорацийн интернэтийн хурд хамгийн сайн нь байсан. Тус дронд суулгасан 4G сүлжээний хурд 40 мкв/сек байгаа. Тэгэхээр гар утасны 4G сүлжээг ашиглан нисдэг гэсэн үг. Тус дроноор хамгийн дээд тал нь 16 кг ачаа тээвэрлэх боломжтой. Гэхдээ үр дүн сайтай, найдвартайгаар тооцвол 3-5 кг ачааг 60 минутын турш нисэх боломжтой.
.jpg)
Салхины хязгаарлалт есөн м/с, бороотой үед цагт нэг см хур тунадастай нөхцөлд нисэх боломжтой. Моторын хэсэг нь усны хамгаалалттай. Хүйтэн, сэрүүн улиралд батарейн дээр нь батарей халаагуур нэмж залгаад ажиллуулах боломжтой. Уг дрон нь 15 кг орчим жинтэй, өөр дээр нь 4.5 м2 талбай бүхий шүхэр суурилуулсан. Дрон унах тохиолдолд шүхэр автоматаар дэлгэгдэнэ. Шаардлагатай тохиолдолд гар аргаар, механик байдлаар шүхрийг дэлгэх боломжтой. Анх хөөргөсөн газраас 500 метрийн өндөрт нисэх боломжтой. Хамгийн дээд хурд нь 15 м/с буюу 56 км цагийн хурдтай нисэх боломжтой.
-Тус дроныг 60 минутын турш нисэх боломжтой гэлээ. Дронын нисэх алслалт тэжээлийн зайгаар хязгаарлагдах уу?
-Цэнэглэх боломжтой зайтай. Дрон дээр хоёр болон дөрвөн төрлийн зай хийх сонголт байгаа. Хол зайд нисгэх шаардлагатай бол дөрвөн зай хийнэ. Ойр нисгэх бол хоёр батерей ашиглана гэсэн үг. Дроны батерейг 60 минутын турш цэнэглэнэ, 300 удаа цэнэглэсний дараа ашиглах боломжгүй болдог. Өдөрт нэг нислэг хийнэ гэж тооцвол, нэг жилийн хэрэглээтэй гэсэн үг.
.jpg)
-Дронд хэчнээн төрлийн түүхий эд орсон бэ. Түүхий эдээ хаанаас авсан бэ?
-Бусад улс орны дроныг судалж, дрон хийхэд хэрэгтэй зүйлсээ төлөвлөж, 30-аад төрлийн бараа бүтээгдэхүүнийг урд хөршөөс худалдаж авсан. Түүний заримыг нь өөрсдөө боловсруулж, бүтээгдэхүүн болгосон. Карбон бол XXI зууны төмөрлөг нийлмэл материал. Тус материалаар онгоц, пуужин, машин хийдэг. Материалыг нь Англи Улсаас авсан. Суурин компьютер, нөүтбүүкээс дроныг удирдах боломжтой. Дронын эх биеийн карбон хэсгүүдийг Монголд хийсэн. Харин удирдлага, мотор зэрэг цахилгаан хэрэгслүүдийг гаднаас худалдаж авч, угсарсан.
-“Карбон композит” компанийн талаар ярьж өгвөл?
-Би ШУТИС-ийн Нисэх техникийн механикийн ангийг 2018 онд төгссөн. Түүнээс хойш механикчаар ажиллаж байгаад их сургуулийн ангийн найзуудтайгаа “Карбон композит” компанийг үүсгэн байгуулж, карбонаар техникийн эд анги хийж байна. Бид их сургуульд байхдаа нисэх загварын спортоор хичээллэдэг байсан. Тухайлбал, дрон нисгэх, загварын онгоц судлах зэргийг оюутан байхаасаа л судалсан гэсэн үг. Дрон бүтээж, нисгэж байсан туршлагатай болохоор үүнийгээ ашиглаж ажиллахаар шийдсэн юм. Цаашид дэвшилтэт санаа бүхий олон ажил хийхээр төлөвлөж байгаа.

| Б.ЦЭНД-ОЧИР: Бидний бүтээсэн дроноор 16 кг ачаа тээвэрлэх бүрэн боломжтой |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |