ХБНГУ-д жазз дуулаачаар төгссөн, Монголын анхны мэргэжлийн жазз дуулаач, "Enji's Sisters" хамтлагийн дуучин Э.Энхжаргалтай дуу хуурын ертөнцөд хэрхэн дурлаж байсан тухай болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Сайн байна уу, та. Танай хамтлагийн шинэ цомгийн тухай яриагаа эхлүүлье?
-Дуртайяа. Манай хамтлагийн анхны “Pure Imagination” цомог маань энэ оны хамгийн эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд цацагдлаа. Цомгийн хувьд хамтлагийн маань түүхтэй салшгүй холбоотой төдийгүй бидний хэдэн жилийн хүч хөдөлмөр, олон хүний дэмжлэг, оролцоотой бүтсэн болохоор сэтгэл их догдолж байна. Цомогт маань бидний дуулсаар ирсэн дэлхийн сонгодог "Close harmony" дуунууд, тэр дундаа “Andrews Sisters” болон “Boswell Sisters” -н дуунууд гээд нийт арван дуунаас цомог маань бүрдсэн. Цомогт маань багтсан төгөлдөр хуурч Клаус Райблийн бидэнд зориулж найруулсан хоёр дуу, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Э.Шүтээний онцгойлон найруулсан “Pure Imagination” болон түүний бүтээл “Saudade” зэрэг бүтээлийг онцолмоор байна. Цомог гарснаас хойш сонсогчдоосоо сайхан сэтгэгдлүүдийг хүлээн авсаар байна.
Энэ цомгийн бас нэгэн онцлог нь хамтлагийн маань бүрэлдэхүүн бүгд залуухан, монгол хөгжимчдөөс бүрдсэн нь уур амьсгалыг улам гоё болгосон гэж боддог.

-Та дуу хуурын ертөнцөд дурласан түүхээсээ бидэнд хуваалцаач?
-Багадаа олон талын зүйлс сонирхдог охин байлаа. Бүжиг, уран зохиол мөн дуулах гэх мэт. Багш нар маань намайг идэвхтэй, авьяастай гээд байнга янз бүрийн тэмцээн уралдаанд их бэлтгэдэг байсан. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ дэвтэр гаргаж ирээд биччихдэг эсвэл дуулчихдаг хүүхэд байсан.
Нэг тийм дотнын найз шиг минь, үргэлж энд тэнд гонгинож дуулдаг байсан даа. Гэхдээ дуучин болно гэж илүү нухацтай бодож, өөрийгөө уран бүтээлч болно гэж бат зогссон маань бүр сүүлд буюу "GMUB" төсөлд явсан үеэс үүдэлтэй. Тэр л үед өөрийгөө улам ихээр нээж мөн хөгжим надад ямар чухал болохыг мэдэрсэн. Товчхон хэлбэл хөгжимд хүчтэй дурласан гэх үү дээ.
-Та төгсөж ирээд Монголын анхны мэргэжлийн жазз дуулаач болох нь?
-Саяхан Магистрын дипломоо гардаж авсан. Хэдийгээр цаасан дээр бичигдсэн хэргэм зэрэгт тийм ч их ач холбогдол өгдөггүй ч яг тэр мөчид өөрийн эрхгүй аав ээждээ гүйж очоод харуулмаар, бахархах сэтгэл төрж байснаа нуухгүй ээ (инээв). Маш их талархаж байна. Олон хүмүүсийн дэмжлэгийн хүч шүү дээ.
-Жазз хөгжмийн амтанд хэрхэн орж байсан юм бэ?
-Жазз хөгжимтэй уулзсан нь мэдээж "Goethe Musiklabor Ulan Bator (GMUB)" төслөөс эхлэлтэй. 2014 оноос хойш тасралтгүй хэрэгжиж буй энэ төслийн анхны оюутнуудын нэг болон төгссөн. Манайхан анхны "А" үсгийн багш гэж хэлдэг дээ. Тэр хүн бол Мартин Зенкер багш. Төсөлд тухайн үед суралцаж байсан залуустайгаа хамт жазз хөгжмийг сонсож, ойлгох гэж хичээж, дэврүүн сониуч, айх айдасгүй зоригтой, хүсэл тэмүүллээр дүүрэн, шууд зүрх сэтгэл рүүгээ хүлээж авдаг байсан тэр өдрүүд энэ хөгжмийн амтыг төрөлх охиор нь мэдрүүлдэг байсан санагддаг. Мэдээж юм бүхэн цаашлаад шат дараатай байдаг болохоор улам илүү боловсрох, суралцах дэвшихийг хүссэн дээ.
Тэр дунд мэдээж шантрах үе зөндөө гарна. Гэхдээ миний хувьд хамгийн аз жаргалтай болгодог ертөнц минь болохоор гоё байдаг.
-Монголд ирээд та хувиараа уран бүтээл туурвих уу. Цаашдын уран бүтээлийн тань талаар сонирхъё?
-Ер нь хаана ч байсан уран бүтээлээ туурвихыг зорьдог. Сүүлийн дөрвөн жил Мюнхен хотод суурьшсан болохоор Европ болон Германы хотуудад ихэвчлэн тоглодог байсан. Харин Монголд байхдаа хамтлагийнхантайгаа дуулж, цомгийн бичлэгийн ажил гээд их онцгой, давтагдашгүй мөчүүдийг үджээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл “Mongolian Song” цомгоос хойш өөрийн бие даасан хоёр дахь цомгоо тун удахгүй гаргахаар бэлэн болоод байна. Энэ цомог маань миний зохиосон, найруулсан дуунууд орсноороо онцлог байх болов уу. Мюнхений "Squama Label" цомгийг маань эрхлэн гаргах гэж байна. Цомог пянзаар хэвлэгдэнэ.
-Монгол дахь жазз хөгжмийн талаар бодлыг тань сонирхмоор санагдлаа?
-Надад нэг онцгой санагддаг монгол хүний чанар бол сониуч байдал. Бид шинэ зүйлийг сонсож, танилцахаараа, түүнийгээ хөгжүүлж, өөрийн болгохдоо их шаламгай санагддаг. Би өөрийн мэдэх хүрээндээ л Монгол дахь жазз хөгжмийн хөгжлийг харахад зургаан жилийн өмнөх үеэс одоо маш үсрэнгүй олон талаараа хөгжсөн байна. Жишээ нь "Fat Cat Jazz Club" бол жазз хөгжим сонирхох, тоглох, мэдрэх хүсэлтэй бүхий л залуусын гэр болсон Монголын хамгийн гоё газар шүү дээ.
-Уран бүтээлч хүний хувьд хүсэж зорьдог зүйл танд бий юу?
-Одоогоор олон талаар салбартаа өөрийгөө сорьж үзэх, хөгжүүлэх, суралцах хүсэл маань хүчтэй байна. Мэдээж уран бүтээлч хүний хувьд сайн уран бүтээл туурвих, бүтээлч байдлаа хөгжимдөө шингээж, хэлэх гэсэн санаагаа бүтээлээрээ дамжуулан хүргэх зэрэг төлөвлөж буй зүйлс олон бий. Үүнээс гадна нэгэнт үрслүүлсэн энэ модыг Монголдоо улам өндөр ургаасай, цэцэглээсэй гэж хүсдэг болохоор Монголынхоо жазз хөгжмийн боловсрол тал дээр өөрийн зүгээс чадах чинээгээрээ хувь нэмэр оруулахыг хүсдэг.
| Э.ЭНХЖАРГАЛ: Монголд "үрсэлсэн" жазз хөгжмийг илүү өндөр ургаасай гэж хүсдэг |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |