-Сайн байна уу. Гэрэл зурагтай амьдралаа хэрхэн холбож байсан бэ?
- Сайн байна уу. Би 2004 онд 16 настайдаа анх гэрэл зураг авч эхэлсэн. Тухайн үед манай гэр Хайлаастад байдаг байлаа. Хайлаастын 72 дугаар сургуулийн ойролцоо Японы хүүхдийг ивээх сан, Монголын урлагийн зөвлөл, Швейцарийн хөгжлийн агентлаг гэсэн гурван байгууллага хамтран “Хүүхэд ба дуран” гэсэн төсөл хэрэгжүүлж байсан. Тэр төсөлд хамрагдсан анхны 10 хүүхдийн нэг болж, гэрэл зурагтай анх танилцаж байсан. Түүнээс хойш гэрэл зурагт татагдаж эхэлсэн.
-Манайхан сүүлийн жилүүдэд гэрэл зургийг төрөл төрлөөр нь дагнан авдаг, мэргэшдэг болж байна. Байгаль, хөрөг, баримтат гэх жишээний. Та эдгээрээс аль төрлөөр нь түлхүү зураг авч байна?
-Миний хувьд баримтат гэрэл зураг сонирхож, сонгож, гэрэл зургийн бүтээл туурвиж байна. Сүүлийн жилүүдэд баримтат гэрэл зураг дотроо цуврал сурвалжилгын, цуврал түүхэн сэдэв барьж аваад, түүний дагуу бүтээлээ туурвиж байна.

-Баримтат гэрэл зургийн онцлог нь юу вэ. Ур чадвар хэр шаарддаг вэ?
-Би хүмүүст “Гэрэл зургийн хаан нь баримтат гэрэл зураг” гэж хэлдэг юм. Пирамид байлаа гэхэд оргил нь баримтат гэрэл зураг. Түүнээс салбарлаад бусад төрөл үргэлжилж явна. Баримтат гэрэл зургийн хувьд түүх, баримт болж үлддэг. Мөн нийгэмд болж буй асуудлыг гэрэл зургаар дамжуулан ил гаргаж, шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж чаддагаараа баримтат гэрэл зураг бусад төрлөөсөө үнэ цэнтэй. Ур чадварын хувьд мэдээж түүх, баримт болон үлдэнэ гээд юу ч хамаагүй аваад байх биш. Илүү сайн зураг авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, чиглүүлж байгаад кноп дарах биш тухайн агшнаа илүү зохиомжтой, болж буй үйл явдлын агуулгыг шингээж дарах юм бол илүү сайн бүтээл болж өгнө.
-Та “Хүмүүс” гэрэл зургийн цуврал үзэсгэлэн гаргаж байсан. Энэ үзэсгэлэнгээр дамжуулж олон залуу уран бүтээлч бүтээлээ олон нийтэд хүргэсэн шүү дээ?
-Тиймээ. “Хүмүүс” үзэсгэлэнг анх 1998 онд “Гамма” агентлагын гэрэл зурагчин Ц.Батзориг агсан өөрийн тайлан үзэсгэлэн болгон гаргаж байсан. С.Батзориг агсан 2001 онд “Ми-8” нисдэг тэрэгний ослоор Увс аймагт ажил үүргээ биелүүлж яваад алтан амиа алдсан. 2006 онд би “Гамма” агентлагт ажилд орсон. Түүний дараа 2013 онд энэ хүний үйл хэргийг үргэлжлүүлээд, залуу гэрэл зурагчдыг дэмжиж, баримтат гэрэл зургийг хөгжүүлэх зорилгоор “Ц.Батзориг сан”-г байгуулсан. Тэгээд 2013 онд Ц.Батзориг ах, бид хоёрын бүтээлээс бүрдсэн “Хүмүүс-2” үзэсгэлэнгээ гаргасан. Түүнээс хойш ганц миний бүтээлээр гарах үзэсгэлэн биш юм байна гээд, гэрэл зурагчдын бүтээлээс шигшиж үзэсгэлэнгээ гаргахаар болсон.
Үзэсгэлэн маань “Шинэ бүтээл-Хүмүүс” нэртэйгээр жил болгоны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Ц.Батзориг агсны төрсөн өдрөөр олонд хүрдэг.
Нэрний хувьд төрсөн өдрөөр шинэ хүн мэндэлдэг шүү дээ, түүн шиг жил болгон хүмүүст шинэ уран бүтээл үзүүлэх, шинэ зүйл эрэлхийлэх зорилготой “Шинэ бүтээл-Хүмүүс” нэртэй болсон. Энэ жил “Шинэ бүтээл-Хүмүүс” ном хийж байна. Бүх жилийн үзэсгэлэнгийн зургуудаа багтаасан. Нийт 150 гаруй гэрэл зурагчны 500 гаруй гэрэл зураг багтсан ном бүтээж байна.
-Ц.Батзориг агсан та хоёрын төрх их адилхан гэж хүмүүс ярьдаг. Та амьд ахуйд нь уулзаж байсан уу?
-Бид уулзаж байгаагүй. Гэр бүлийн хүн нь миний цуглуулганд түүний хэрэглэж байсан хэдэн камер, сүүлд осолд орохдоо биедээ авч явсан камерийг бэлэглэсэн. Тухайн осол болж байхад би тавдугаар ангийн хүүхэд байлаа. Дотроо гэрэл зурагчин гэдэг мэргэжлийн талаар гайхаж байсан. Түүнээс таван жилийн дараа тэр хүний ажиллаж байсан газар ажилд орсон байсан. Хүмүүс намайг “Чи Ц.Батзоригийн дүү юү. Их адилхан юм” гэж асуудаг. Хүмүүс тэгээд байхаар нь зургийг нь үзсэн. Нээрээ л жоохон төстэй юм гэж бодож байлаа. Энэ мэтчилэн холбоотой юм шиг олон сайхан дурсамж бий. Олон хүн “Ц.Батзориг амьд байсан бол Монголын гэрэл зураг арай өөр түвшинд байх байсан” гэж ярьдаг.

-Та түрүүн хэлж байсан шүү дээ, Гэрэл зураг бол агшин гэж. Гэтэл тухайн агшин, тухайн хүний тэр үеийн үйл хөдлөлийг гэрэл зурагт буулгахад зөвшөөрөл авах шаардлагатай гэсэн зүйл яригддаг. Хүний эрх талаасаа зөв зүйл ч зөвшөөрөл авах хооронд тухайн агшин өнгөрчихнө шүү дээ. Энэ тал дээр та ямар хандлагатай байдаг вэ?
-Ер нь бол тийм. Сүүлийн жилүүдэд гэрэл зурагчид хүний зураг авахдаа зөвшөөрөл авч байна уу гэдэг зүйл их яригдаж байна. Би одоо зураг авахдаа тухайн хүнээсээ зөвшөөрөл хүсэхэд хэд нь зөвшөөрөх вэ. Тиймээс үүн дээр миний хувьд хэрхэн хандсан бэ гэхээр сүүлийн 10-аад жил ерөнхийдөө сэдэв, санаа барьж аваад цуврал зургаар бүтээл хийх болсон. Тэгэхгүйгээр хүмүүсийн зураг авч байна гээд гудамжинд гараад, амьдрах гээд гудамжинд ширхэгээр юм зарж буй хүний зургийг ямар ч зорилгогүй авчихаад олон нийтийн сүлжээнд юу ч хамаагүй бичиж хуваалцах тохиолдол их байна. Тэгэхээр үүнийг зөвөөр шийдэхийн тулд тэр жижиглэнгийн наймаа хийж буй хүнтэй танилцаж, уулзаад “Жижиглэнгийн наймаа хийх хэр хүнд байдаг вэ гэдгийг танаар дамжуулж нийгэмд хүргэж болох уу” гэж асуугаад, тодорхой хэмжээний ойлголт өгч, зөвшөөрсөний дараа тухайн хүний зургийг авах нь чухал. Тэгээгүйгээс болоод аль ч аймаг, суманд очсон малчин, хөдөөний хүмүүс “Миний зургийг цахим орчинд тавих гэж байна” хэмээн зургаа авхуулах дургүй болсон хандлага ажиглагддаг.
-Та тэгэхээр гэрэл зурагчдын нэр хүнд ерөнхийдөө унасан гэж хэлэх гээд байна уу?
-Сэтгүүлзүйн салбарт гэрэл зураг, фото сурвалжилга гэх мэт төрөл зүйлүүд хэр сайн хөгжиж байна гэж бодож байна?
-Миний бодож явдаг зүйлийн нэг л дээ. Сэтгүүл зүйд гэрэл зургийг хэр үнэлж байна вэ гээд үнэлгээний асуудал гарч ирж байна. Тэр үнэлгээнээс үүдэн миний үеийн залуучууд сонин, сэтгүүл, сайтаас хөндийрсөн байна. Энэ нь юу хэлж байна вэ гэхээр ажиллах мэргэжлийн боловсон хүчин давтамжтайгаар таван жил ажиллаж байгаад өөр салбар луу орох, эсвэл өөр ажил хийж байна. Тэгэхээр таван жилд хийсэн ажлын туршлага гэдэг зүйл тэр хүнтэй хамт гарч байгаа юм л даа. Тэгээд нэг шинэ залуу гэрэл зурагчин ажилд орно. Ямар ч туршлага байхгүй. Яг ийм давтамж байгаад байгаа болохоор энэ салбар их уналттай байгаа. Тогтвортой ажиллаад, дараагийн үеэ бэлдээд явах юм бол авч буй зураг нь сайжирна.

-Уран бүтээлчид онгод орсон үе гэж ярьдаг шүү дээ. Гэрэл зурагчин хүнд тийм үе, цаг хугацаа гэж байдаг уу?
-Зарим нэг хүнд байдаг л байх. Миний хувьд тийм зүйл байдаггүй. "Онгод орчихлоо, өнөөдөр сайн зураг авна" гэж бодвол тэр үлгэр шүү дээ. Их сайн бодож, төлөвлөж, сэдэв, санаагаа дотроо буулгасны дараа цаг заваа гаргаад авахад онгодтой, онгодгүй зургаа авчихна. Зүгээр л гадна орчинг таван минут ажиглаад зогсоход гэрэл зурган дунд бид амьдардаг. Түүнийг нэг кадрт буулгах нь гэрэл зургийн агшин болж байгаа юм. Тэнд үйл явдал болж л байна. Харин би тэнд очих юм бол түүнтэй таарах байхгүй юу. Тэр л гэрэл зураг.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Г.ДАВААНЯМ: Хүмүүс гэрэл зураг дотор “амьдардаг" |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |