Зураач Дашдондогийн Бадам бол Монгол зургийн уламжлалт арга барилыг орчин үеийн уран сэтгэмжээрээ хослуулан, эх орныхоо соёлын нэгэн өвийг өнгө, дүрслэлээр дахин амилуулж буй хосгүй уран бүтээлч. Тэрбээр Б.Чинтогтох, С.Дондог багш нараас суралцаж, тэдний сургамжийг өөрийн мэдрэмж, амьдралын туршлагаар баяжуулан, Монгол зургийн урлагт шинэ өнгө төрх, уран дүрслэлийн өөрийн гэсэн хэлэмжийг бий болгожээ. Энэ сарын 14-20-ны өдрүүдэд зохион байгуулсан “Сэцлэл” бие даасан үзэсгэлэнгийн үеэр болсон чөлөөт уулзалтад түүний уран бүтээлийн гүн ухаан, сэтгэлийн өнгө, зураачийн амьдралын тухай сэтгэл хөдөлгөм яриаг хүргэж байна.
Тойргийн хэмнэл дунд би өвөг дээдсээ урин залдаг

Түүний бүтээлүүдийг харахад өнгө дүрсийн зохицол, байгаль дэлхий, цаг хугацаа, хүний амьдралын утга учир гээд бүх зүйл уран яруу хэллэг мэт. Тэрбээр өөрийн зургуудын утга агуулгыг “Монголчууд бол тэнгэр шүтлэгтэн ард түмэн шүү дээ. Би өвөг дээдэс минь биднийг тэнгэрээс харж, буруу замаар явахад бууж ирээд, зөв зам руу чиглүүлдэг гэж итгэдэг. Миний зургуудыг сайтар харвал тойрог хэлбэр давамгайлсан байгаа. Энэ нь учиртай. Хадаасыг нэг тийш эргүүлбэл цаашаа шургаад орно, эсрэг тийш эргүүлбэл гарч ирдэг шиг, би өөрийн зургаар өвөг дээдсээ эргүүлэн дуудаж байгаа хэрэг. "Бидэн дээр бууж ирж, эрч хүчээ өгөөч. Монгол түмэндээ туслаач’ гэж зүрх сэтгэлээсээ хүсэж зурж байгаа юм” хэмээн тайлбарласан юм. Энэ бүхнийг түүний бүтээлээс тодхон мэдэрч болно. Инээд, нулимс, гуниг, баяр баясал, итгэл найдвар хүний амьдралын оршихуйн бүх хэмнэл, ухаарал, шаналал гээд олон өнгө аясын нийлэмж зургийн цаана уянгалаг найраг мэт эгшиглэнэ.
Үзсэн, мэдэрсэн бүхнээ л зурдаг
-Монгол уран зураг зурахад юу хамгийн их нөлөөлсөн гэж боддог вэ?
-Манай аав, ээж хоёр малчин хүмүүс байсан. Би хөдөөний хүүхэд. Байгальд, малын дунд өссөн амьдрал маань уран бүтээлдээ хамгийн их нөлөөлсөн болов уу. Үнээгээ хэрхэн саах, эмээл, хазаар ямар байх ёстойг би өөрийн нүдээр үзсэн. Тийм болохоор үзээгүй, мэдэхгүй юмаа хэзээ ч зурдаггүй. Би бага наснаасаа л зурах хүсэлдээ хөтлөгдсөн нэгэн. Арван жилд сурч байхдаа шөнө дөлөөр зураг зурж, ээжийнхээ тооцооны харандааг хулгайлан зурах энүүхэнд. Аав мөнгө өгөхөд бусад хүүхдүүд чихэр авч байхад би дэвтэр, харандаа худалдан авч, ирээдүйнхээ зураач болох замыг тэртээ бага наснаасаа эхлүүлсэн санагддаг.
-Монгол зургаас өөр зүйл сонирхож байв уу?
-2000 оны үед Европ руу яваад Голланд Улсад их сургуульд багшилдаг байсан менежертэй болж байлаа. Голланд Улсад жил болгон үзэсгэлэн зохион байгуулна, орчин үеийн чиг хандлагатай уран бүтээлүүдтэй танилцаад надад их таалагдаж байсан. Тиймдээ ч миний уран бүтээлүүд бага зэрэг өөрчлөлт ороод эхэлтэл менежер маань бүтээлийг минь шууд газарт шидэж байсан. “Энэ урлагийн төрөл манай улсад аль хэдийн маш их хөгжчихсөн. Чи өөрийнхөө зургийг хар л даа. Ямар ч газартай ижил биш, ганцхан Монголд л байдаг Монгол зураг. Чи хэнтэй ч адилхан биш. Үүгээрээ л хөгжих хэрэгтэй” гэж хэлж байсан. Тухайн үед дотроо жаахан уурлаж байсан ч сүүлдээ ойлгосон. Би яг үүнийгээ хэзээ ч өөрчилж болохгүй юм байна. Энэ бүхэн минь Монгол зургийн дархлаа гэдгийг ойлгоод өөртөө ахиж хэзээ ч өөрчлөхгүй гэдэг амлалт өгсөн. Орчин үеийн хэв маягийг оруулж өгч болох ч гэсэн Монгол зургийг амь оруулж буй сүнслэг байдлыг л хаяж болохгүй.
Түүнтэй ийн ярилцаж суухад сэтгэл хөдлөл болон нүүрний хувирал нь сэвдийг улам л амьтай, амттай болгоно. Сайн хараад байвал бүтээлүүдээс нь энэ зан чанар нь тов тодорхой харагдах мэт. Хүний байтугай мал амьтны сэтгэл хөдлөл хүртэл сонин содон анхаарал татна. Өөрөө энэ талаар тэрбээр “Хоорондоо ярина шүү дээ. Хов базна. Хоёр хонь хоорондоо урдаа байгаа ямааг муулдаг байхгүй. Миний зургийг харсан хүн намайг нэртэй жүжигчин болох байхаа гэсэн шүү” гээд сэтгэлд дулаахнаар инээж тэнд байгаа хүмүүст инээд бэлэглэнэ. Цаашлаад бид яриагаа өрнүүлж,

-Та дөнгөж сургуулиа төгсөөд зураачийн амьдралаар амьдрах хэр байсан бэ?
-1981 онд социалзмын үед төгссөн болохоор шууд ажил дээр гарч байсан. Материал техникийн баазад Монгол зургийн тасагт ажиллаж байлаа. Тухайн үед Баянгол гэдэг долларын дэлгүүрт Монгол зураг, бурхан зурж валютаар доллар олдог байсан. Бурханы зураг өнгө, дүрсийн ямар ч алдаагүй зурдаг байсан гэсэн үг. 1988 онд үйлдвэр маань хаагдаж чөлөөт уран бүтээлчийн замналаа эхлүүлж анхны бие даасан үзэсгэлэнгээ 1991 онд Занбазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд гаргаж Франц зохион байгуулагчийн нүдэнд өртөж Европт Монгол зургийн бүүтээлээ таниулах үүдийг нээж байсан. Түүнээс хойш бүтээлүүд олон улсын музей, галерейд дэлгэгдэж дэлхийн урлагийн орчинд таниулахад хувь нэмрээ оруулсаар өдий хүрлээ. Одоо харахад зураачийн амьдралын гараа минь тэр аяаараа тэмцэл байсан. Тэгэхгүй бол Монголд ардын урлал гээд үл тоогддог шүү дээ.
Гаднын хүн надад Монгол зургийн үнэ цэнийг ухааруулсан
-Хэцүү тэмцэл дунд гэр бүлийн хүмүүс нь хэрхэн дэмжиж байв?
-Ээж маань бага насанд минь өөд болчихсон болохоор би эгч нарынхаа гар дээр өссөн. “Чи сургуулиа төгсөөд их сургуульд орох хэрэгтэй. Зургаар яваад хоолоо олж идэхгүй шүү дээ. Хичээлээ давт” гээд миний дэвтэр харандааг хурааж авдаг байсан ч гэсэн байлдсаар байгаад л Дүрслэх урлагийн дунд сургуульд орж байлаа. Эгч нарынхаа үгээр явдаг байсан хүүхэд гэнэт мэргэжил сонгох болсон дайн зарлаад, эгч нараа айлгаж авсан даа. Одоо бол “Дүүдээ хайртай шүү” гээд л байж байна даа. Азаар бас бурхан шиг хүнтэй суусан гэж өөрийгөө боддог юм. Уран бүтээлч тэр дундаа эмэгтэй уран бүтээлч хүний амьдрал тоо томошгүй саад бартаатай. Гэхдээ нөхөр минь тэр болгонд минь намайг ойлгож уран бүтээлчээр минь байлгасанд баярладаг.

Бадам зураачийн үзэсгэлэнгээс онцлох бүтээлүүдийн нэг “Лусын аялал” нь “Хүн ба байгаль хоёрын харилцааны эмзэг тэнцвэрийг илэрхийлсэн перформанс ба өрөг урлагийн нэгдэл болж чадсан” хэмээсэн. Ийнхүү чөлөөт уулзалт маань дууссан юм.
Түүний бүтээлүүд бол өнгө дүрсийн гоо зүйгээс гадна монгол сэтгэлгээ, гүн ухаан, өв уламжлал, эх оронч үзэл, тэнгэр шүтлэгт итгэл, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах гүн ухааныг шингээсэн оюуны бүтээлүүд юм. Түүний уран сэтгэмжээр урлан ургасан зургууд бол зүгээр нэг зураг бус зүрх сэтгэл, уламжлал, түүх соёлын нэгдэл билээ.
| Д.БАДАМ: МОНГОЛ ЗУРГААР ӨВ СОЁЛОО АМИЛУУЛЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ УРИН ЗАЛДАГ |
|
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |