-Сайн байна уу. Та өөрийгөө болон уран бүтээлийнхээ чиглэлийг товчхон танилцуулаач?
-Сайн. Намайг Бизъяагийн Шатарсайхан гэдэг. 1993 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг Л.Бумандорж багшийнхаа удирдлага дор зураасан зургийн ангиар төгсөөд, 1998-2003 онуудад Монголын Урчуудын Эвлэлийн хороонд үзэсгэлэнгийн танхимын захирлаар ажиллаж байсан. Анх модон болон хулдаасан бар зураг зурдаг байсан ч сүүлийн үед чимэглэлийн өнгө аястай уран зургийн чиглэлээр бүтээлээ туурвиж байгаа.

-Таныг уран бүтээлч болоход нь хэн хамгийн их нөлөөлсөн бэ?
-Аав маань зураг, шугам зургийн багш байсан. Тэр ч утгаараа бага байхаасаа ааваасаа суралцан дэмжлэг авч байсан минь зураач болоход ихээхэн нөлөөлсөн болов уу хэмээн боддог. Мөн анх Монголын Урчуудын Эвлэлээс зохион байгуулдаг “Хавар”, “Намар” үзэсгэлэнгүүдэд 1992 оноос тогтмол оролцож байсан минь урлагийн ертөнцөд албан ёсоор хөл тавьсан эхлэл болсон. Дараагаар 2008 онд анхны бие даасан уран бүтээлийнхээ үзэсгэлэнг гаргаснаас хойш дотоодын болон гадаадын олон улсуудад уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцсоор байгаа.
-Модерн урлагийн чиглэлийг сонгоход юу хамгийн их нөлөөлсөн гэж боддог вэ?
-Анх дотоод сэтгэлийн үгсээ янз бүрийн дүрс, өнгөөр илэрхийлж зурж эхэлсэн. Тухайн сэдвээ уламжлалт биш дотроос минь намайг хөглөж буй сэтгэлийн үгсээ, амьдралын гэгээлэг, өнгөтэй талуудыг аль болох харуулахыг зорьдог. Чимэглэлийн өнгө аястай уран зураг зурдаг болохоор голдуу тосон, акрелик будгаар болон бийр гэхээсээ илүү масткинаар илүү чөлөөтэй байдлаар бүтээл дээрээ ажилладаг.

-Тэгвэл та ямар сэдэв, санаанаас урам зориг авдаг вэ?
-Аль болох нийгмийн асуудлыг шүүмжилсэн гэхээсээ илүү хэн нэгэн миний зургаас тайвшрал авч, өнгөлөг байдлаас нь эрч хүч аваасай гээд бодоход л урам зориг авдаг. Мэдээж уран бүтээлээ туурвихад тухайн үеийн нөхцөл байдал эсвэл сонсож байсан дуу ч юм уу нөлөөлдөг. Миний “Тэр үе” гээд зураг гэхэд л бүгд маск зүүчихсэн, КОВИД-19 вируст өвчний үеийг тусгасан төдийгүй хоёр охин минь надаас хол байсан болохоор ээж нь сэтгэл зүрхээрээ ойр байгаа шүү гэх утгаараа хажуудаа байгаагаар зурж байсан. Миний хувьд хамгийн онцгой, дурсамжтай бүтээл гэж хэлж болно.
-Монголчуудын модерн урлагийг үнэлэх үнэлэмж хэрхэн өөрчлөгдөж байгаа гэж та харж байгаа вэ?
-Хүн бүрийн урлагийг мэдрэх мэдрэмж өөр, өөр байдаг. Реалист, интерьер, натюморт гэх мэт зургийн олон төрөл байдаг. Тэр дундаас модерн зургаас зураачийн илэрхийлэх, өгүүлэх гэсэн санааг өөрийн талаас тайлж, сэтгэлд нь хоногшиж чадахаар бүтээл хэмээн үнэлдэг гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Б.ШАТАРСАЙХАН: ДОТООД СЭТГЭЛЭЭ ӨНГӨӨР ИЛЭРХИЙЛЖ, БҮТЭЭЛЭЭ ТУУРВИДАГ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |