-Сайн байна уу. Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Би Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Үнээн ус хэмээх байгалийн сайхан нутагт төрж өссөн. Миний аав Шагдарсүрэн дархан хийдэг, төвөд, уйгаржин бичгээс кирилл рүү орчуулдаг, мэргэ төлгө сонирхдог, урлагийн мэдрэмжтэй хүн байлаа. Миний урлагийн замналд хөтөлсөн хүн бол аав маань. Дөрвөн настайгаасаа л зурах сонирхолтой байсан болохоор аавыгаа ажиглаж, харж, дуурайж зурж эхэлсэн нь миний уран бүтээлийн эхлэл байсан. Урлагийн боловсролын хувьд Дүрслэх Урлагийн дээд сургууль, дараа нь Соёл Урлагийн дээд сургуульд суралцаж, зураач мэргэжлийг эзэмшсэн. Түүнээс хойш 40 гаруй жил уран бүтээлээ туурвисаар ирлээ.

-Монгол уламжлалт зурагтай хэрхэн холбогдсон бэ?
-Би хөдөө төрж, мал аж ахуй, байгаль орчны дунд өссөн хүүхэд. Энэ л амьдралын хэв маяг намайг уламжлалт сэтгэлгээтэй, эх оронч уран бүтээлч болоход суурь нь болсон гэж боддог. Монгол ахуй гэдэг өөрөө маш гүн гүнзгий утга агуулгатай. Миний анхны зургууд зээр, гөрөөс, мал хуй, уул усны дүрслэлтэй байсан. Монгол ахуйгаасаа ургаж гарсан дүрслэл, домог, түүх, амьдралын хэв маяг бол миний зургийн сэтгэлгээний гол эх булаг юм.
-Урлагийн ертөнцөд танд багш, үлгэр дуурайлал болсон хүмүүс хэн бэ?
-Миний мэргэжлийн багш нар маш их нөлөөтэй. Тухайлбал, зураач Б.Чинтогтох багш маань уран бүтээлийн суурь мэдлэг олгосон бол Ардын зураач, нэрт зохиомжийн багш Д.Амгалан гуайгаас би урлагийн философийг ойлгож сурсан. Ахмад уран бүтээлчид маань зөвхөн зураг зурахад зааж зөвлөдөггүй, харин амьдрал, уран бүтээлийн үнэ цэнэ, ухагдахууныг зааж өгдөг байлаа.
-Таны бодлоор монгол уламжлалт зурагт хамгийн чухал зүйл юу вэ?
-Монгол уламжлалт зураг бол ахуй амьдрал, мал хуй, уул ус, байгаль, нутаг орноосоо үүдэлтэй. Мөн өвөлжөө, хорол зэрэг ахуйн дүрслэл, үндэсний уламжлалт тоглоом хүртэл дүрслэлд багтдаг. Энэ бүхэн л Монголын зургийн гол онцлог. Миний хувьд бүтээлүүдээ бор, шаргалдуу өнгөөр туурвидаг. Энэ өнгө бол бидний газрын хөрс, хуучин эсгий, арьс ширний өнгө шиг үндэсний мэдрэмж төрүүлдэг. Сүүлийн жилүүдэд илүү өнгө өнгөлөг, тод хурц өнгө оруулж баяжуулж байгаа ч суурь өнгө маань хэвээрээ л байна.
-Зураг зурахад танд хамгийн их урам зориг өгдөг зүйл юу вэ?
-Урам зориг авна гэдэг бол амьдралын минь нэг хэсэг. Бараг хөдөлгөөн бүхэндээ, бүр зүүдэндээ ч зургаа харж, бодож явдаг. Тэр л намайг уран бүтээл рүү чиглүүлдэг. Тэрнээс бол хэн нэгэн уран бүтээлчийн зургийг хараад урам зориг авна гэдэг бол миний хувьд тийм ч таатай санагддаггүй. Өөр уран бүтээлчийн үзэсгэлэнг үзээд байхаар тухайн зураач эвдрэх магадлалтай, өөрийн гэсэн хэв маяг гэх зүйл байхгүй болох болзошгүй гэж би үздэг болохоор үзэсгэлэнгээ гаргахын тулд жил гаруй хугацаанд огт үзэсгэлэн үзээгүй.

-Монгол уламжлалт зургийн өвийг орчин үеийн урлагтай хэрхэн уялдуулах чухал гэж та боддог вэ?
-Би хувьдаа уламжлалт Монгол зургаа эвдэж, орчин үетэй хүчээр уялдуулахыг дэмждэггүй. Харин үндэс сууриа хадгалж, үндэсний онцлог, ахуй соёлоо алдахгүйгээр хөгжүүлэх нь чухал гэж боддог. Одоо харахад уламжлалт зураг сонирхох залуус цөөрч, багш мэргэжилтэй мэргэжилтнүүд ховордож буй нь харамсалтай. Монгол зургийн багшийг олноор бэлтгэх, хүүхдүүдэд багаас нь урлагийн боловсрол олгох нь нэн чухал гэж боддог.
Таны уран бүтээлд монгол ахуй, домог түүх хэрхэн тусгагддаг вэ?
-Би бүтээлүүддээ түүх, домог, Монголын тусгаар тогтнолын санаа гүн гүнзгий шингэхийг зорьдог. Жишээлбэл, "Богд хаант Монгол" нэртэй бүтээл маань тухайн үед амьдарч байгаагүй ч эх оронч ухагдахуун, төрийн тусгаар тогтнол, үндэсний бахархлыг илэрхийлэх зорилготой байсан. Бидний үндэс, өв соёл бол зүгээр нэг өнгөрсөн цагийн зүйл биш харин ирээдүйгээ бүтээх үндэс суурь юм.
Цаашдын уран бүтээлийн ямар зорилго, төсөл дээр ажиллаж байна вэ?
-Тодорхой төслүүдээс илүүтэйгээр би Монгол зургийг түгээн дэлгэрүүлэх, уламжлалаа хадгалсан бүтээлүүдээ туурвих хүсэл эрмэлзэлтэй байна. Миний бүтээлүүд гадаад оронд олон удаа тавигдаж байсан. Монгол зураг гадаадад Монголын нүүр царай болдог шүү дээ. Тиймээс уламжлалаа эвдэлгүйгээр цаашид тууштайгаар туурвих зорилготой байгаа.

Монгол зураг сонирхож байгаа залууст та ямар зөвлөгөө өгөхийг хүсдэг вэ?
-Залуус маань үндэсний гэсэн бүхнээ нандин зүйл гэж ойлгож, эвдэхгүй хадгалж, дэмжиж яваасай гэж хүсдэг. Хүн бүр мэргэжлийн зураач болох албагүй. Гэхдээ зураачдыг ойлгож, бүтээлийг нь үнэлж, өв соёлыг дэмжих нь ч өөрөө нэг төрлийн соёлын түүчээ юм.
Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Ш.БААТАР: ӨВӨЛЖӨӨ, ХОРОЛ ЗЭРЭГ АХУЙН ДҮРСЛЭЛ, УЛАМЖЛАЛТ ТОГЛООМ ХҮРТЭЛ ДҮРСЛЭГДДЭГ НЬ МОНГОЛ ЗУРГИЙН ГОЛ ОНЦЛОГ |
|
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |