Баруун Монголын аялга, ахуй амьдралыг арван жилийн дурсамжтай хослуулсан “Нусан багааяа” уран сайхны киноны ерөнхий найруулагч, гол дүрийн жүжигчин О.Анхсүхтэй ярилцлаа.
- Сайн байна уу. “Нусан багааяа” кинонд Анхаа нэрээрээ тоглосон. Дүр дээрээ хэрхэн ажилсан бэ?
- Сайн байна уу. Бид нар 2008 онд арван жилийн хүүхдүүд байсан учраас тухайн цаг үеийн амьдрал, арван жилтэй төстэй. Тухайн цаг үеийн талаар гардаг. Давуу баруун монгол аялгыг ашиглаж Увс аймагт болж байгаа үйл явдлыг харуулсан кино. Дүр маань надтай ойрхон байсан. Арван жилдээ би дуугүй хүүхэд боловч найзууд дундаа дүрсгүй хүүхэд байсан. Бүтээсэн дүртэйгээ их ойрхон байсан.
- Яагаад баруун монгол аялгыг кинондоо оруулсан бэ?
- Тэнд болж буй үйл явдлыг сонирхолтой болгохын тулд Увс аймгийг сонгосон. Манай Буянаа Увс аймагт арван жилээ төгссөн. Жүжигчдийн баруун монгол аялга, хэллэг дээр ажилласан. Бид нарын хувьд баруун монгол аялгаар ярьж, жүжиглэх бага зэргийн хүндрэлтэй байсан. Үгээ буруу хэлэх вий, хүмүүст буруу ойлголт төрүүлэх вий гэхээс эмээж байсан. Зөв үгийг сонгож хэрэглэхийг хичээсэн. Зураг авалт үргэлжлэх тусам сайжирсан.
- Та хэдэн онд СУИС-ийг төгссөн бэ?
- Б.Буянтогтох бид хоёр 2015 онд СУИС-ийг Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн.
- ANBU production-ний хэд дэх уран бүтээл вэ?
- Энэхүү “Нусан багааяа” кино “ANBU” production-ний хоёрдох уран бүтээл.
.png)
- Арван жилийн хүүхдүүдийн тухай кино шүү дээ. Гол дүрийн жүжигчдээ хэрхэн сонгосон бэ?
- Бид баруун монгол аялгаа мэддэг жүжигчдийг сонгохыг хичээсэн. Жишээлбэл “Гала Цээгий” дүрд тоглосон Т.Бадамжав, “Ангийн дарга” Үзмээ нар Увс аймгийн гаралтай, жүжигчний мэргэжлээр төгссөн мэргэжлийн хүмүүс. Зохиолоо уншаад бид тухайн дүрд тохирох жүжигчдийг сонгосон.
- Киноны бэлтгэл ажил хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?
- Киноны бэлтгэл ажил 10-15 хоног үргэлжилсэн. Зураг авалт мөн 10-15 хоног үргэлжилсэн. Энэхүү уран бүтээл сарын хугацаанд бүтсэн. Б.Буянтогтохтой бид хоёр киноныхоо гол дүрд ажиллахаас гадна ерөнхий найруулагч, арын алба гээд бүх зүйлийг хийсэн дээ.

- Цахим сүлжээнд идэвхтэй контент хийдэг шүү дээ?
- Тиймээ. Бид хоёр сургуулиа төгсөөд киноны арын албанд ажилладаг байсан. Дандаа хамт байдаг учраас бага багаар цахим сүлжээнд бичлэгээ хийж эхэлсэн. Өмнө бид “Нусан багааяа” гээд цахим сүлжээнд контент хийж байсан. Тэр контентаа дэлгэрүүлээд кино зохиол болгосон. Мөн “DOLGE ажиллагаа” кино контентоос бүтсэн. Бид контентноосоо санаа авч кино уран бүтээл хийж байгаа.
- ANBU production хэзээ үүсгэн байгуулагдсан бэ?
- Манай production тамга, тэмдгээ аваад хийж байгаа анхны уран бүтээл “Нусан багааяа” МУСК. Өмнөх кинон дээрээ бид компани байгуулаагүй байсан.
- “Нусан багааяа” киногоороо юуг хүргэхийг зорьсон бэ?
- Өв соёл, баруун монгол аялгыг үзэгчдэд зөвөөр суртчилахыг зорьсон. Монгол улсад олон ястан, үндэстэн байгаа тэдний нэг бидний хадгалж үлдэх ёстой өв соёл бол баруун монгол аялга юм шүү гэдгийг харуулахыг хичээсэн. Энэхүү кино хорин жилийн уулзалт болоод бүгд дурсамжаараа аялж байгаа тэр өнцгөөс харуулахыг хүссэн.
- Дараагийн уран бүтээлээ төлөвлөсөн байгаа юу?
- Наадам гээд хэсэг амарч байгаа. Удахгүй дараагийн уран бүтээлээ есдүгээр сард хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэр уран бүтээл маань “Нусан багааяа”-2 байж магадгүй.
| ЖҮЖИГЧИН О.АНХСҮХ: “НУСАН БАГААЯА” КИНОГ СОНИРХОЛТОЙ БОЛГОХЫН ТУЛД БАРУУН МОНГОЛ АЯЛГААР ЯРЬСАН |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |