Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч, МУГЖ Б.Саруултай ярилцлаа. Тэрбээр П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын хар, цагаан хун, А.Аданы “Жизель”-ийн жизель, П.И.Чайковскийн “Шелкунчик” балетын Маша гүнж, “Нойрсож буй гүнж”-ийн Аврора, А.Аданы “Корсар” балетын Па-де-де, Л.Минкусийн “Дон Кихот”-ын Китри, “Пахита” балетын гоцлол, А.Хачатурян “Спартак”-ийн Фригия, Эгина, Р.Щедриний “Кармен-сюит” балетын Кармен, Л.Делибын “Цэнхэр нүдэн бүсгүй”-н Сванильда тэргүүтэй дэлхийн сонгодог балетын гол болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн байдаг.
Мөн Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой”-н Нансалмаа, Э.Чойдогийн “Чойжид дагина” балетын Чойжид дагина зэрэг үндэснийхээ балетын дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээж, үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн бүжигчин. Б.Саруул гавьяатын хувьд техникийн ур чадвар сайн эзэмшсэн төдийгүй тэсвэр тэвчээр, мэдрэмжээрээ бусдаасаа онцгой уран бүтээлч гэдгийг үзэгчид болон мэргэжлийн уран бүтээлчид өндрөөр үнэлдэг билээ. Энэ жил П.И.Чайковский “Хунт нуур” балет Монголын тайзнаа тавигдсаны 50 жилийн ойн тохиож буй. Үүнтэй холбогдуулан бид түүнтэй ярилцлаа.
.jpg)
-Та тун удахгүй тайзнаа тоглох гэж буй “Хунт нуур” балетын цагаан хунгийн дүрд тоглож байгаа юм байна. Эндээс хоёулаа яриагаа эхэлье?
-“Хунт нуур” балетын 50 жилийн ойн концертод Одиллия буюу цагаан хунгийн дүр бүтээхээр ажиллаж байна. Ойн хүрээнд тоглож байгаа учраас хар, цагаан хунд МУГЖ О.Анужин бид хоёр хамт тоглох гэж байгаа. Манай Монголын театрт сүүлийн жилүүдэд ихэнхдээ нэг хүн хар, цагаан хунд тоглож байгаа. Энэ удаад О.Анужин маань АНУ-аас ирж хар хунд тоглож байгаа нь онцлог болж байна.
-ОХУ-ын Буриадын театрын уран бүтээлчийг урьж хамт тоглох гэж байгаа юм байна шүү дээ?
-Тийм ээ. 50 жилийн ойн концертын бас нэг онцлог нь 50-60 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 26, 27-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үдийн театрын тавилтаар, 28-нд ДБЭТ-ын тавилтаар 17:00 цагт тоглох юм. Үндсэндээ “Хунт нуур” балетыг дөрвөн үзэгдэлтэйгээр гурван удаа тавих гэж байна.
-“Хунт нуур” балетад та хэд дэх удаагаа тоглож байна вэ?
-Цагаан хунгийн дүр эмэгтэй бүжигчин хүн бүрийн хувьд мөрөөдлийн дүр байдаг. Уран бүтээлчээс их тэсвэр тэвчээр шаарддаг. Би 2007 онд Хөгжим бүжгийн коллеж төгсөж ирээд, 2008 онд анх "Хунт нуур" балетын хар, цагаан хунгийн дүрийг авч байсан. Миний хувьд “Хунт нуур” балетын 30,40 гээд одоо 50 жилийн ойд цагаан хунгийн дүрийг бүтээх гэж байгаадаа бахархал дүүрэн байна.
-Энэ удаагийн тоглолтоос үзэгчид ямар мэдрэмж аваасай гэж хүсэж байна вэ?
-"Хунт нуур" балет маань монголд төдийгүй дэлхийд хүн бүр мэддэг, алдартай, хамгийн их хүн үздэг балетын жүжиг байдаг. Энэ удаагийн тоглолтоос үзэгчид монголд балетын урлаг ямархуу түвшинд явж байгааг өөрсдийнхөөрөө дүгнэн тогтоохоос гадна Монголын тайзнаа тавигдаад 50 жил болж байгаа энэ агуу балетыг дахин ойроос ойлгосон дотно мэдрэмж аваад гарах болов уу гэж бодож байна.

-Аравдугаар сард дахин тоглоно гэсэн шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Энэ оны аравдугаар сарын 2-нд бид "Хунт нуур" бүжгэн жүжгээ цоо шинээр шинэчилж тавих гэж байгаа. Хувцас, тайз, найруулга гээд бүх зүйлийг шинэчлэн найруулна.
-Ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
| МУГЖ Б.САРУУЛ: "ХУНТ НУУР" БҮЖГЭН ЖҮЖГИЙН 50 ЖИЛИЙН ОЙН ТОГЛОЛТОД ЦАГААН ХУНГИЙН ДҮР БҮТЭЭХ ГЭЖ БУЙДАА БАХАРХАЛ ДҮҮРЭН БАЙНА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |