-“Гэгээн Муза” наадамд та болон танай хамт олон амжилттай оролцлоо. Харин таны хувьд хоёр хүний жүжгийн төрлөөр шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорсон. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Манай театрын хувьд “Гэгээн муза 17” наадамд хоёр хүний жүжгийн төрөлд А.П.Чеховын “Хунгийн дуу” жүжгээр оролцож, “Шилдэг найруулагч”, Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналын эзэн болж байсан бол энэ жил Петер Турринийн “Хархны ан” жүжгээр өрсөлдөж, шилдэг эрэгтэй жүжигчнээр дахин шалгарлаа.
-Хоёр хүний жүжгийн онцлог нь юу вэ?
-Хоёр дүрээр тоглодгоороо онцлог. Хамгийн гол нь хамтран тоглож байгаа уран бүтээлчтэйгээ ойлголцох хэрэгтэй. Тэгж байж жүжиг илүү амьтай болдог. Тухайн жүжгийн дүрийг бүтээж байгаа хоёр жүжигчин нэг ансамбльд орж чадахгүй бол жүжиг үзэгчдэд хүрэх аргагүй болдог.

-Хамтран тоглосон уран бүтээлчээ танилцуулж болох уу?
-“Хархны ан” жүжгийн эмэгтэйн дүр гурван удаа солигдсон. Хамтран тоглосон жүжигчин маань СУИС-ийг өмнө жил төгссөн залуу жүжигчин Э.Мандарьва. Эмэгтэй жүжигчний маань хувьд их эрч хүч гаргаж, өөрийгөө дайчлан тоглосон. Эхлээд ойлголцохгүй зүйлс байсан ч нээлттэй ярилцаж, санаа бодлоо солилцсоны үр дүнд бидний дүр бий болж, жүжиг маань бэлэн болсон.
-Хэдий хэр хугацаанд дүр дээрээ ажилласан бэ?
-Бид гурван сарын турш дүрдээ ажилласан. Миний дүрийн хувьд нас биед хүрсэн эрэгтэй хүн боловч хүүхэд шиг зан чанартай. Энэ дүрийн гол мөн чанар нь худал хуурмаггүй үнэн байхад дуртай. Тиймдээ ч үзэж буй үзэгч, хүмүүсийг үнэн байгаасай гэж уриалсан дүр гэж хэлж болно. Одоо хүмүүс нэгнээ илүү таньж мэдье гэдгээ больчихсон юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүн юу боддог, ямар дотоод ертөнцтэй хүн бэ гэдгийг ойлгохыг хүсдэггүй юм байна гэх санааг дүрээрээ илэрхийлэхийг зорьсон. Мөн өнөөдрийн нйигэмд гадаад үзэмж, царай төрхөөр нь нэгнээ ялгаварладаг хүн цөөнгүй. Тэр бол хүний ёс зүйд байж болохгүй зүйл шүү дээ. Миний дүр бол харин эсэргээрээ. Анхны болзоон дээрээ хогийн цэг дээр эмэгтэйгээ авчирдаг. Үүгээрээ эрэгтэй өөрийнхөө үнэн төрхийг харуулахыг зорьсон. Нэг ёсондоо энэ ертөнц бол эд материал биш. Харин нэгнээ хайрлах хайр, нэгнийхээ сэтгэл зүрхийг таньж мэдэх ёстой газар гэдгийг манай жүжиг илэрхийлэхийг зорьсон.
-“Хунгийн дуу”, “Хархны ан” гээд дүрүүдэд ажиллахад ямар зүйлийг сурч авсан бэ?

-Их зүйл сурч авсан. Хоёр дүр маань асар ялгаатай. “Хунгийн дуу” жүжигт насаараа жүжигчин байсан 68 настай өвгөний дүрийг бүтээсэн. Харин “Хархны ан” жүжгийн дүр маань залуу эр. Өвгөний хувьд нас өтлөх тусмаа хүүхэд шиг болж байгаа бол залуугийн хувьд хурц шийдэмгий зан авиртай, шулуун шударга зантай дүр. Энэ хоёр дүрээс би олон зүйл сурч авсан.
-“BEE” театрт нэгэн үеийн залуу уран бүтээлчид ажилладаг. Театрынхаа онцлогоос яривал?
-Манайх орон зайн хувьд жижигхэн, 14 суудалтай. Үзэгчдэд чанартай, сайн уран бүтээл хүргэх нь бидний зорилго. Уран бүтээлчийн хувьд жижиг орон зай маш их ур чадвар шаардаг. Үзэгчидтэй ойрхон тул хэн худал ярьж байна гэдэг нь илт мэдэгддэг. Тийм учраас тайзан нарийн торгон мэдрэмж, үнэн байхыг энэ театр шаарддаг.
-Таны бага нас хаана өнгөрсөн бэ. Багаасаа урлагийн хүн болохыг мөрөөддөг байв уу?
-Би Баянхонгор аймгийн Галуут суманд төрж өссөн. Эхээс гурвуулаа. Багадаа шүлэг их уншдаг хүүхэд байсан. Ээж намайг “Анагаахын хүн болгоно” гээд АШУҮИС-д нэг сар сурсан. Анагаахын хичээлүүдийг ойлгохгүй сургуулиа орхиод, ”Би ер нь юу хийж чаддаг вэ” гэж өөрөөсөө асуусан. Тэгээд л шүлэг, зохиолд дуртай болохоор жүжигчин больё гэж шийдэж, СУИС-д шалгалт өгөөд, тэнцэж байсан.
-Залуу уран бүтээлч хүний хувьд шантармаар үе байсан уу. Та юунаас урам зориг авдаг вэ?
-Шантармаар үе байсан. “Хунгийн дуу” жүжгийг хийсэн маань хоёр найзтайгаа нийлж тавьсан нь хамгийн зөв алхам болсон гэж боддог. Тухайн дүрд зургаан сарын хугацаанд ажиллаж гол дүрийнхээ сэтгэл зүйг ойлгож авч байсан. Жүжиг маань ч амжилтай болж анхны гэгээн музагаа авсан. Тэр л шагнал надад цааш уран бүтээл хийх урам зориг өгсөн.
-Жүжигчин хүний хувьд та ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?
-Жүжигчин хүн учраас зөвхөн театр гэхгүйгээр кино уран бүтээлд өөрийгөө сорьно гэж боддог. Монгол зохиолчдынхоо бичсэн зохиолоос авч, сайхан монгол ахуйг харуулсан дүрд ажиллахыг хүсдэг.
-Баярлалаа.
| П.МӨНХДЭЛГЭР: "Гэгээн муза" наадмын хоёр хүний жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг дахин хүртлээ |
|
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
Дэлхийн аваргад Г.Монголжин V байр, Б.Наранхишиг VII байрт орлоо
2025-11-02 14:32:34
Г.Анужин, Э.Булган нар техник спортын ДАШТ-д улсын дээд амжилтыг тогтоов
2025-11-02 14:16:31
Жюү жицү-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга эхэллээ
2025-11-02 12:20:05
МҮБХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч ажиллана
2025-11-02 10:39:50
“Хасын Хүлгүүд” баг, Тайванийн аварга “New Taipei Kings” багийг 90:76-аар хожлоо
2025-11-02 10:32:26
Л.Болд жюү жицү-гийн мастерсын дэлхийн аварга боллоо
2025-11-02 10:19:27
Т.Нэмэхбаяр жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 10:12:38
М.Мөнхтулга жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-02 10:06:36
Б.Бат-Эрдэнэ жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2025-11-02 10:00:01
Б.Энхтүвшин жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 09:54:57
Г.Аварзэд жюү жицү-гийн дэлхийн аваргаас хос медаль хүртлээ
2025-11-02 09:43:37
2025-11-02 09:24:31
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-11-02 08:03:00
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-11-02 08:02:05
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-11-02 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-02 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-11-02 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |