Түүнийг бид "ТВ караоке” нэвтрүүлгийн хөгжилтэй, хошин, эвсэлтэй, эвлэгхэн хөтлөгчөөр нь мэдэх билээ. Энгийн нэгэн дууны нэвтрүүлгийг ард түмний сэтгэлд хүртэл хоногшуулж чадсан. Тэр бол жүжигчин, хөтлөгч Ё.Алтангэрэл. Урлагт 40 гаруй жил зүтгэж, олон сайхан дүрийг бүтээхийн сацуу 1998-2015 он хүртэл "ТВ караоке" нэвтрүүлгийг хөтөлсөн байдаг. Харин сүүлийн жилүүд түүний хувьд бэрхшээл, түүнийг даван туулах арга ухаан, тэвчээр, аливаад хандах хандлагыг нь шалган сорьсон цаг хугацаа болж өнгөрчээ. Тэр ч шалгалтаа спорт гэх том төрөлд хүчин зүтгэж, эдгэрч, эрүүлжинэ гэсэн чин халуун сэтгэлээр амжилттай даван туулсныг хэдхэн хоногийн өмнөх амжилтаар нь бид харж, бахархлаа.
Энэ бол хэн бүхэн зориглон ороод байдаггүй Бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэж, бүр улсын аварга шалгаруулах тэмцээний тайзан дээр зогссон түүний амжилт. Сахарын өвчнөөс үүдэн хагас харвалт өгч, тэргэнцэр дээр суух хэмжээнд хүрсэн ч өөрөө өөрийгөө ялан дийлж, ийнхүү босож ирсэн нь олон хүнд итгэл найдвар, зориг тэвчээрийг үлгэрлэсэн зүйл боллоо.

Ё.Алтангэрэл уран бүтээлч өвдчихлөө, суучихлаа гэж санаагаар унаж, шантарсангүй. Харин ч босох, тэнхрэх, хөл дээрээ босох ямар арга байгааг эрэлхийлэхдээ фитнессийн хаалгыг татаж, өөрөө өөрийгөө ялан дийлж, өвдөж, өвчинтэйгээ тэмцэж буй олон хүнд урам, дэм, гэрэл өгч, гайхамшгийг хүн өөрөө бүтээдгийг харууллаа. Тиймдээ ч медаль авч, баяраа хуваалцан зогсохдоо "Чихрийн шижинтэй 350 мянган хүн эрүүл болоод энэ тайзан дээр зогсож байх болтугай" гэж хүсэн ерөөсөн.
Тэгвэл дасгал хөдөлгөөн, спорт хүнийг өөрчилж, эрүүл амьдралын хэв маягт дадуулан хөтөлж, олон муу зуршил, өвчин ужгаас гэтэлгэдэг гэдгийг биеэрээ үлгэрлэж, сэтгэлээрээ даван туулж, түмний өмнө бардамхан зогссон түүнд ч бас баяр хүргэж, эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсье.

Жаахан хүүгийн сэтгэлд жүжигчин, уран бүтээлч байхын сайхныг мэдрүүлж, ид шид бүтээсэн эл киноны ачаар бид авьяас билиг, итгэл, зориг дүүрэн эрхэмтэй уулзаж, олон сайхан дүрийг нь шимтэн үзэж, одоо ч бодох төдийд сэтгэлд эгшиглэн буй "ТВ караоке" нэвтрүүлгийн цор ганц давтагдашгүй хөтлөлтийг харахгүй байх байсан болов уу. Гэсэн ч хувь тавилан түүнд дууны нэвтрүүлгийн донжтой цоглог хөтлөгч байх хувь хайрлажээ.
| ИТГЭЛ НАЙДВАР, ЗОРИГ ТЭВЧЭЭРИЙГ ҮЛГЭРЛЭГЧ Ё.АЛТАНГЭРЭЛ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |