Тэгвэл энэхүү моно жүжгийг бүтээсэн уран бүтээлчид “Гэгээн муза 18” наадмын нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдөж, "Шилдэг зохиолч", "Шилдэг эрэгтэй жүжигчин", "Шилдэг тайзны зураач" шагнал хүртсэн билээ. Бид тус наадмаас шилдэг эрэгтэй жүжигчин шагнал хүртсэн ханануудын дүрийг бүтээсэн СУИС-ийн тайзны хөдөлгөөн болон жүжиглэх ур чадварын багш, жүжигчин Б.Болдхүүтэй ярилцлаа.
Тэрбээр СУИС-ийг 2017 онд М.Ариунжолоо багшийнхаа удирдлагад жүжигчин мэргэжлээр төгссөн бол 2019 онд Хятадын драмын академыг найруулагчаар сурч, дүүргэжээ.
-“Гэгээн муза 18” наадмын нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдөж шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарсанд баяр хүргэе. Анх танд энэхүү моно жүжгийн дүр бүтээх саналыг хэн тавьж байв?
-Баярлалаа. Эхэндээ энэ жүжгээр “Гэгээн муза” наадамд орно гэсэн зорилго байгаагүй юм. Анх Я.Билгүүнсар найруулагчид хамтран жүжиг хийх санал тавихад, найруулагч маань надад энэ жүжгийг санал болгосон. Тэгээд энэ сайхан наадамд амжилттай оролцсондоо баяртай байна. Миний хувьд муза авна гэдэгтэ айхтар хүлээлт тавиагүй. Нэг хүний жүжигт өрсөлдөгчид маань чадварлаг, туршлагатай уран бүтээлчид байсан. Тийм ч болохоор ширүүн өрсөлдөөн болох нь дээ гэж л бодогдож байлаа.
-Я.Билгүүнсар найруулагчийн хувьд 2015 оноос хойш энэ жүжгийг найруулах ажилд орсон юм билээ. Тэгэхээр арав гаруй жилийн хугацаанд бодсон, ажилласан бүтээлийнхээ дүрийг бүтээх уран бүтээлчид тодорхой шалгуур тавьсан байх гэж бодож байна?
-Найруулагч анх өөрөө энэхүү жүжгийнхээ жүжигчнээр ажиллана гэж бодож байсан юм билээ. Тэгээд бид хамтран моно жүжиг хийе гэж ярилцаж байхад, “Ханануудын амьдрал” гэж жүжгийг би удаан бодож яваа юм. Анх зохиолыг нь уншихад, энэ яг надад л зориулагдсан жүжиг юм байна гэж бодоод, хэзээ нэг өдөр хийнэ гэж зорьж байсан. Одоо харин энэ жүжиг чинийх болох нь дээ” гэж хэлсэн юм. Тэр үг л надад энэ дүрийг сайн бүтээх урам өгсөн.
-Ханануудын дүр бүтээх ямар байсан бэ?
-Жүжигчний ур чадвар, шандсыг шалгасан зохиол л доо. Ханыг дөрвөн өөр хүний характераар төлөөлүүлж байгаа юм. Тиймдээ ч дөрвөн хүний сэтгэл зүйн төлөв байдлыг гаргана гэдэг амаргүй байсан. Нэг нь баяр баясгалантай байхад, нөгөө нь уйтгар гунигтай, өөр нэг нь уур бухимдалтай байх жишээтэй. Би он гарснаас хойш нэгдүгээр сараас зохиолоо уншиж эхэлсэн. Найруулагчийн зүгээс хана бүрийн дүр дээр өөрийнхөө төсөөллийг хэлсэн. Зарим нэг дээр нь санаа нийлж байсан бол заримд нь өөрийн санаагаа илэрхийлэн солилцож, дөрвөн хананы дүрээ босгосон. Өдөр нь хичээлтэй байсан учир оройн цагаар бэлдэнэ. Нэг хүний жүжиг учир өөрөө өөртэйгээ л түлхүү ажиллана. Мэдээж дүрд ажиллаж байх явцад мухардалд орох зүйл бий. Тэгэх бүрдээ найруулагчдаа хандаж, зөвлөгөө авснаар урагшилдаг байсан. Өөртэйгээ шинээр танилцах нэг том аялал болсон гэж хэлж болно.
-Моно жүжигт ажиллаж байхдаа уран бүтээлчийн хувьд юуг сурч авсан бэ?
-Хөрвөх чадварыг минь илүү нэмж өгсөн. Нэг цаг хугацаанд дөрвөн өөр хүний дүрд хурдан шилжих чадвар шаардсан. Тухайлбал, дөрвөн хананы хойд тал нь хийсвэр дүр байсан бол зүүн талынх нь эмэгтэй, баруун нь амьтан гэхчлэн өөр өөр хувиралтыг жүжигчнээс нэхэж байсан нь том сорилт болсон.
-Д.Урианхай зохиолч Я.Билгүүнсар найруулагч та хоёрын ажиллагааг үзээд ямар сэтгэгдэл хэлсэн бэ?
-Зохиолч маань бол их сэтгэл хангалуун байсан. Жүжиг үзээд, “Нас өндөр гарсан учир зарим нэг текстийг сонсож чадахгүй байна. Гэхдээ би чиний хөдөлж байгаа биеийн хэлэмжээс хэлэх санааг нь ойлгосон. Миний зохиолыг уран бүтээл болгосонд баярлалаа” гэж хэлсэн.
-Одоо хоёулаа таны бусад уран бүтээлийн талаар ярилцъя. Таны найруулж, дүрд нь тоглосон ямар ямар бүтээлүүд байна вэ?
-Японы алдарт найруулагч Акира Куросавагийн “Долоон самурай” гэж гайхалтай уран бүтээл бий. Тэр зохиолоос жүжгийн зохиол гаргаад, найруулаад, Самурайгийн ахлахын дүрд нь тоглосон. Түүнээс өмнө СУИС-ийн залуу багш нар нийлж "Theatre Lab" продакшныг нээсэн. Одоо гурав дахь жил рүүгээ орж байна. Энэ хугацаанд бид Д.Урианхайн “Чингис” жүжигт ажиллаад, миний бие Чингисийн дүрд тоглож Румын болон Вьетнамын фестивалиудад оролцсон. Одоо мөн шинэ жүжигт ажиллаж байна.
-Эдгээр уран бүтээлээсээ гадна СУИС-д багшилж байгаа шүү дээ. Урлагийн мэргэжлээр олон залуус төгсөж байна. Шавь нартаа хандаж голлон юуг захидаг вэ?
-Миний хувьд СУИС-ийг 2017 онд төгсөөд, намар нь сургуульдаа дадлагажигч багшаар орж байсан. 2018 онд Хятад руу явж сураад, дунд нь хоёр жил засвардаад буцаж ирээд, үргэлжлүүлэн багшилж байна. Оюутнууддаа “Мэргэжилдээ хайртай байгаарай, тэгэх юм бол хэзээ нэгэн цагт үр нөлөөгөө өгнө. Нэгэнт урлагийн хүн болно гэж шийдсэн бол ухарч няцахгүйгээр үргэлж ажиллаж, хөдөлмөрлөж байгаарай” гэж захидаг даа.
-Таны хувьд багшаасаа болиод уран бүтээлийнхээ чиглэлээр дагнан ажиллах бодол байдаг уу?
-Миний хувьд “Тэгри чину”, “Хайрын домог”, “Гарц”, “Цор ганц” зэрэг уран бүтээлд тулааны найруулагчаар ажилласан. Театртаа мэдээж хайртай. Гэхдээ хажуугаар нь дэлгэцийн уран бүтээлд өөрийгөө сорьно гэж бодож байгаа.
-Яагаад урлагийн хүн болох сонголт хийсэн бэ?
-Багад аав, ээжийгээ ажилдаа явсан хойгуур кино их үзнэ. Бүр нэг үзсэн киногоо давтаж үздэг байлаа. Урлагийн мэргэжил сонгосон минь багадаа их кино үздэг байсантай холбоотой байх.
-“Ханануудын амьдрал” жүжгээрээ цаашид олон улсын фестивалд оролцох уу?
-“Black Box” театр дээр "Ханануудын амьдрал" жүжгийг тоглоход зураглаачид ирээд бичлэг хийсэн. Арай эвлүүлж амжаагүй байгаа юм шиг байна лээ. Эвлүүлээд болчих юм бол гадагшаа фестивалууд руу явуулъя л гэж бодож байгаа.
-Ярилцсанд баярлалаа
“ГЭГЭЭН МУЗА” НААДМЫН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ДҮРИЙН ШАГНАЛТ Б.БОЛДХҮҮ: “Ханануудын амьдрал” моно жүжигт дөрвөн өөр хүний дүр бүтээсэн |
|
2025-06-23 18:14:20
2025-06-23 17:20:13
2025-06-23 16:59:06
2025-06-23 16:23:45
2025-06-23 16:22:22
2025-06-23 15:52:21
2025-06-23 15:06:39
2025-06-23 14:53:19
2025-06-23 14:43:10
2025-06-23 13:47:48
2025-06-23 13:45:11
2025-06-23 13:37:28
2025-06-23 13:25:31
2025-06-23 13:10:34
2025-06-23 13:07:11
2025-06-23 12:48:14
2025-06-23 12:35:13
2025-06-23 12:34:03
2025-06-23 12:14:42
2025-06-23 12:08:33
2025-06-23 11:24:30
2025-06-23 11:18:04
2025-06-23 10:52:19
2025-06-23 10:20:55
2025-06-23 10:17:26
2025-06-23 08:32:33
2025-06-23 08:25:36
2025-06-23 07:59:06
2025-06-23 07:00:00
2025-06-23 07:00:00
2025-06-23 07:00:00
2025-06-23 07:00:00
2025-06-23 06:59:00
2025-06-23 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |