Улсын Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид эдгээр өдрүүдэд У.Шекспирийн "Ромео, Жульетта" жүжгийг тайзнаа тавьж байна. Ромеогийн дүрийг тус театрын залуу жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрийг жүжигчин М.Батгэрэл бүтээж буй юм. Бид уншигч тантай шинэхэн жульетта буюу жүжигчин М.Батгэрэлийг уулзуулж байна.
-Жульеттагийн дүрд хэрхэн анх тоглох болсон бэ?
-Манай театрын уран бүтээлчдийн дунд хоёр удаагийн сонгон шалгаруулалт явуулсан. Миний хувьд хоёр дахь шатны сонгон шалгаруулалтаар энэ дүрд тоглох болсон. Мэдээж Жульеттад тоглох болсноо мэдээд маш их аз жаргалтай байхын сацуу хариуцлага гэдэг зүйл илүү мэдрэгдэж байсан. Хүүхэд, залуучуудын театр гэх энэ том айлын бүх уран бүтээлч, арын албаныхны хөдөлмөрийг хүргэх үүрэг ирсэн болохоор хариуцлагатай байхыг л аз жаргалтайгаар ойлгож байсан. Анх удаа жүжгийн нурууг үүрч байгаа минь үнэхээр сайхан байна. Жүжгийн турш найруулагч, гэрэлтүүлэгч, уран бүтээлчдийн ур ухаан, зүрх сэтгэлээ шингээсэн бүхнийг өөрөөрөө дамжуулан гаргана гэдэг сайхан байна.
.jpg)
-Уран бүтээлчдийн хувьд нээлтийн тоглолт хамгийн их сандралтай байдаг байх. Гэтэл таны хувьд олон тоглолтын ард гарчихсан мэт л тайван байгаа нь анзаарагдлаа. Энэ бас сайн бэлтгэлтэй холбоотой болов уу?
-Хөшиг нээтэл сандрал байсан. Хөшиг нээсний дараа бол тайвшраад тайван болж эхэлсэн. Тайзнаа мэдэрч байгаа бүхэн минь анхных байсан. Мэдээж би бэлтгэлийн турш дүрээ олон удаад давтсан ч нээлтийн тоглолт дээр тайзнаа гараад бүхнийг шинээр мэдэрсэн. Нээлтийн тоглолт дээр энэхүү жүжигт ажилласан бүх хүн нулимстай байлаа. Үзэгчид ч их сайхан хүлээж авсан. Ахмад уран бүтээлчид маань үзэж байна. Хамгийн анхны Жульеттатай жүжиг тоглогдоогүй байхад уулзаж байсан. Нээлтийн тоглолтын дараа дахин уулзсан. Жүжиг дуусахад “Үнэхээр гоё байлаа. Ямар гэгэлгэн юм бэ” гээд цав цагаан баглаатай цэцэг бариад гарч ирсэн. Үнэхээр сайхан байна. Хамгийн чухал зүйл нь аав, ээждээ баярлалаа. Мөн анги удирдсан болон миний ур чадварын багш МУГЖ Ц.Төмөрхуяг багшдаа баярлалаа. Өнөөдөр багшийнхаа ах БНМАУ-ын Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар ахтайгаа хамтран тоглолоо. Тэгэхээр “Ромео Жульетта” жүжиг бол олон сайхан мэдрэмжийг мэдрүүлж , их зүйл сурсан сургууль байлаа.

-Өмнө нь жүжгийг нь үзэж байсан байх. Өөрөө дүрд нь тоглохоор Жульетта охиныг илүү мэдэрч, ойлгосон болов уу?
-Жульеттагийн дүрд ажиллаж байхдаа үзэж байгаа хүн бүр өөрийнхөө хүссэн тэр ойлголтыг энэ дүр, энэ жүжгээс аваасай гэж бодсон. Аав, ээжийн хайр, найз нөхөд, дурласан хүнээ хайрлах хайр, амьдралыг харж байгаа гэгэлгэн сэтгэл гээд хүссэнээ ойлгож, харж, мэдэрч болно. Гэнэт гэгээн сайхан гэж бодож явсан амьдрал таг харанхуй болоход төрж байгаа, хамгийн хайртай зүйлээ алдаж байгаа мэдрэмж гээд бүгдийг энэ жүжгээр дамжуулан харж ойлгох юм.
Жульетта бол 13 настайдаа хүнд дурлаад, тэр хайр дурлалынхаа төлөө бүх зүйлээ зориулж чадсан охин. Тэгэхээр бид юуны төлөө явдаг билээ, юунд бүхнээ зориулах сонголт хийдэг билээ гэхчлэн олон талын бодолд хөтөлнө.
-Тайзнаа өлмий дээрээ явах хэцүү байсан уу?
-Хэцүү байгаагүй. Харин сэтгэл зүйн темпераментууд их хэцүү байсан. Аз жаргалтай, гэгэлгэн, дурлаж хайрлаж байснаа гэнэт хов хоосон болох мэдрэмж амаргүй байсан. Анх жүжгийн зохиолоо уншаад уйлж байсан. Хамгийн гол нь 13 настай хүүхдээс гарахгүй зориг Жульеттагаас гарсан.

-Цаашид олон уран бүтээлийн дүрүүдэд тоглох байх. Тэдгээрийн дотроос Жульеттагийн дүр тань хамгийн мартагдашгүй, нандин байна байх?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Үүнээс цааш дахиад өөр ямар уран бүтээл дээр яаж гарахыг мэдэхгүй. Гэхдээ Жульетта бол миний хамгийн нандин, хамгийн гэгэлгэн дүр.
-У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн зохиол шүлгэн текст ихтэй. Өөрийнхөө хэлдэг текстийн хэсгээс хамгийн гоё санагдсан, сэтгэлд тань хүрсэн хэсгээсээ та дөрвөн мөрт уншиж өгөөч?
-Миний гэхээс илүү Ромеогийн маань надад хэлдэг хэсэг бий.
"Хоёр нүд чинь энх байх болтугай
Хонгор зүрх чинь эсэн байх болтугай
Би чинийхээ энх эсэн чинь болоод
Биеэрээ чамдаа шингэн жаргая аа..." гэх хэсэг бол хамгийн гайхалтай хэсэг. Үүнийг хосолж тоглож байгаа уран бүтээлч маань их гоё хэлдэг юм. Гоё уран бүтээлчтэй хамтарч тоглосон.

-Та өөрөө эрс шулуун зан чанартай нь анзаарагддаг. Харин жульетта бол 13 настай эрх хонгор, энхрий танхи охин. Тэгэхээр ийм дүрд тоглохын хувьд өөрчлөлтүүд гарсан болов уу?
-Мэдээж надаас нас болоод зан чанарын хувьд тэс өөр. Харин юмыг гэгээлгээр, сайхнаар хардгаараа ижил байх. Аливаа юм бүхний ард сайхан зүйл байгаа гэдэгт итгэдэг. Харин дүрээс үүдээд надад гарч байгаа өөрчлөлтийг бол би сайн мэдэхгүй. Гэхдээ дүрдээ орж ажиллахын тулд ялдамхан инээх, нарийн хоолойгоор ярих зүйлсийг өөртөө суулгах ёстой. Тэгж байж дүрээ бүтээнэ.
-Хүүхэд, залуучуудын театр дахин хөшгөө нээснээс хойших тав дахь уран бүтээл “Ромео Жульетта” жүжиг болж байна шүү дээ. Эдгээр бүх жүжигт оролцов уу. Хажуугаар нь дэлгэцийн бүтээлүүддээ ороод явж байна уу?
-“Хүүхнүүдийн хаанчлал” жүжигт л ороогүй. Бусдад нь оролцон тоглосон. Театрт орсноос хойш дэлгэцийн бүтээлд орж амжаагүй байгаа. Санал ирж байгаа ч энэ удаад зуун хувь жүжигтээ өөрийгөө дайчлан ажилласан. Мэдээж цаашдаа тайз, дэлгэцийн уран бүтээлээ хослуулан явах болно.
-Ярилцсанд баярлалаа.
| ЖҮЖИГЧИН М.БАТГЭРЭЛИЙН БҮТЭЭСЭН ЖУЛЬЕТТА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |