Продакшнаа байгуулж байсан тухай ярихгүй юу?
-“Төгс хөгжил” продакшнд жүжгийн бэлтгэл хийдэг байлаа. Тэгээд 2016 онд Б.Тулгабат, Э.Наранбат гэдэг хоёр дүүтэйгээ хамтран цахим сүлжээнд контент хийж эхэлсэн. Анх бид нэгнийхээ гэрт юм уу, гадуур уулзаж бичлэгийнхээ санааг ярилцаж байгаад "Iphone-5" маркийн утсаар бичлэгээ хийгээд, түүн дээрээ засварлаж, янзлаад оруулдаг байлаа. Бид дөрвөн жил орчим видео контент хийгээд 2020 онд албан ёсоор компаниа байгуулсан.
.jpg)
-Танай контентын санаа, зорилго юуг чиглэдэг вэ?
-Нийгэмд тэр бүр ил байдаггүй гэр бүлийн хүчирхийлэл болон өсвөр насны хүүхдүүдэд хүндлэл, хайр, найз нөхдийн харилцааг үлгэрлэсэн контент хийхийг зорьдог. Бид энэ чиг шугамаа алдахгүй.
-Цахим сүлжээнд бичлэгээ цацаж эхлэх үед хүмүүс ямар хандлагатай байсан бэ. Сөрөг сэтгэгдэл авч байсан уу?
-2018 онд “Үхлийн зугаалга” анхны киногоо “YouTube” хуудсаараа цацаж, сөрөг сэтгэгдэлд булуулсан гэж болно. Тухайн үед 17 настай, жаахан хүүхэд байсан учраас сэтгэлээр унаж байсан. Одоо бол сөрөг сэтгэгдлийг тоохоо больж аль болох алдаагаа засах ашигтай хувилбар болгодог болсон.
-Залуу уран бүтээлчийн хувьд урлагийн хэцүү нь юу вэ?
-Анхандаа урлаг миний амьдралын талх биш ч дарс байсан юм шиг санагддаг. Харин одоо урлаг миний амьдралын талх болсон. Залуу уран бүтээлчдэд мөнгө, санхүүгийн асуудал хэцүү байдаг. Энэ салбар өрсөлдөөн ихтэй, золиос шаарддаг. Хайртай учраас цаашдаа илүү сайн уран бүтээл хийхийн тулд хичээж байгаа.
.jpg)
-Урлагийн хүн болоход нь ар гэрийнхэн нь нөлөөлсөн үү?
-Манай гэр бүлийнхэн урлагийн хүмүүс учраас намайг бага байхад тэд тоглолт, кино зураг авалтад байнга явна. Үүнээс нь болоод би урлагийн хүн болохгүй гэж боддог байлаа. Гэсэн ч би одоо урлагийн салбарт хайртай нэгэн болжээ.
-Найруулагч мэргэжлийг яагаад сонгосон бэ?
-Аравдугаар ангид орох хүртлээ эмч болохыг хүсдэг байсан. Тэр жилийн зун сонирхлоороо бичлэг хийж, зохиол бичиж байгаад надад тохирох мэргэжил найруулагч юм байна гэж бодоод мэргэжлээ сонгосон.
-Шантардаг уу?
-2021 онд бүх сошиал хаягаа хакердуулж, таван жилийн хөдөлмөр нурах үед бууж өгмөөр санагдаж, долоо хоног тарчилсан. Харин хамт олон маань “өнөөдрийг хүртэл хийж чадсан юм чинь цаашдаа ч хийж чадна” гэж надад итгэл өгсөн. Гэхдээ дөнгөж одоо л бүх зүйл жигдэрч, анх байсан шигээ болж байна.
-Хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ?
-Монгол уран бүтээлчдээс “Фантастик” продакшны хамт олноос үлгэр дуурайлал авч, суралцдаг.
-Одоо “Modernize” продакшн ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Өмнөх жил бүтээсэн “17 нас” киноны дараагийн анги болох “18 нас” кино дээр ажиллаж байна. Төгсөх ангийн хүүхдүүдийн хайр дурлал, нөхөрлөлийг харуулсан бүтээл шүү дээ.
-Ирээдүйн зорилго, зорилтоосоо манай уншигчидтай хуваалцаач?
-Бид “Өдөр бүр өөрийнхөө сайн хувилбар бай” гэдэг уриаг хэрэгжүүлэхийг хичээж ажилладаг. Харин хувь уран бүтээлчийн хувьд би юу чадаж байна тэрийгээ тултал хийж, мартагдахааргүй бүтээлтэй болохыг зорьж байна.
Х.Анаргүл
| Э.НАРАНБОЛД: Урлаг миний талхаа олж идэх талбар болсон учраас сайн уран бүтээл хийхийг хичээж байна |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |