
Тэрбээр "Миний дүр бол Чингисийн есөн өрлөг жанжны нэг, Наху баяны хүү Боорчи. Та бүхэн сайн мэднэ. Тэмүүжинг найман шарга морио алдчихаад эрж явахад таарч хамтдаа ололцож анд болсон. Мөнхүү амийг нь аварч байсан. Тэмүүжин хожмоо "Намайг найман шарга адуугаа алдан явахад тэнгэрээс бууж ирж миний амийг аварсан "Тэнгэрийн элч юм" гэж хэлсэн байдаг юм билээ. Миний хувьд Боорчийг баян айлын хүүхэд атлаа элдэв зангүй, тусч сайхан сэтгэлтэй болж өсөөд, дайн тулаанд оролцож, баатарлаг гавьяа байгуулж бүх цэргийн жанжин болтлоо яаж өсөж дэвжсэн бэ гэдэг талаас нь харж буй. Мөн их сэтгэлийн хаттай. Айлын эрх хүүхэд гээд хойш суухгүй, юм болгонд өөрийгөө дайчилж, хурцалж байсан хүн юм байна гэж дүрийг нь бүтээх явцдаа олж харж байгаа. Энэ ч үүднээс энэхүү дууриар Боорчийн нөхөрлөл, сайхан сэтгэл, зан чанар гээд цөмийг нь харуулна" гэнэ.

Харин энэхүү дүрд хэрхэн сонгогдсон тухайд асуухад "Боорчийн дүр бол эрэгтэй хүний нарийн цээл хоолой буюу тенор хоолой дээр бичигдсэн. Энэ нь хөгжмийн зохиолч маань өөрөө тенор хоолойтойтой холбоотой болов уу. Мэдээж дүр сонголтын тухайд бие хаа, дүр төрх харна" гэсэн юм.
"Тэнгэрийн элч" дуурийн бэлтгэл хоёр сарын өмнөөс эхэлжээ. Үргэлжлүүлэн бид Б.Батжаргал дуучны анх хэрхэн дуурийн мэргэжлийг сонгосон, хэзээнээс театрт ажиллах болсон тухай яриагаа өрнүүллээ.

Энэ тухай "Дуучин мэргэжлийг сонгоход уран бүтээлч аав, ээж хоёр минь нөлөөлсөн. Аав минь ДБЭТ-ын дуучин, СТА Т.Баярсайхан, ээж минь Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга болон бүх цэргийн дуу бүжгийн чуулгад дуучнаар ажиллаж байсан СТА, Д.Бямбасүрэн гэж хүн бий. Миний хувьд СУИС-д анх 2007 онд элсэн ороод МУГЖ Д.Банди багш дээр сууриа тавьж байгаад Гавьяат жүжигчин Н.Ганхуяг багшийн удирдлагад суралцаж төгссөн. 2012 онд Дуурийн театрын найрал дуучнаар ороод, 2013 оноос гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн. Дунд нь гурван жил хагасын хугацаанд Солонгосын Үндэсний урлагийн их театрт магистр хамгаалаад ирсэн. Театрт орсноосоо хойш 11 жил болж байна. Энэ хугацаанд арав гаруй гол болон туслах дүрд тоглосон" гэж байв.
Харин "Дуурийн дуучин байна гэдэг тайзан дээр дүрээрээ үхэж, сэхэж, баярлаж, гуньж амьдардаг. Дээрээс нь амьд хөгжимтэй дуулна гэдэг их гоё” гэж мэргэжлийнхээ сайхныг бидэнд өгүүлсэн юм.
| ДБЭТ-ЫН ДУУЧИН Б.БАТЖАРГАЛ: “ТЭНГЭРИЙН ЭЛЧ” ДУУРИАР БООРЧИЙН СЭТГЭЛ ЗҮРХ, ҮНЭНЧ НӨХӨРЛӨЛ, ЗАН ЧАНАРЫГ ХАРУУЛНА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |