-Сайн байна уу. Саяхан цэнхэр дэлгэцээр гарч үзэгчдийн хүртээл болоод байгаа шинэхэн киноныхоо талаар яриа дэлгэх үү?
-ДХИС-ийн түүхт 90жилийн ойд зориулан “Сонсогчид” олон ангит уран сайхны киног бүтээлээ. Кино маань плэймо сайтаар өнгөрсөн долоо хоногоос үзэгчдэд хүрч эхэлсэн. Миний хувьд Адал явдал дүүрэн, тэвчээр шаардаж шандаж сорьсон уран бүтээл байлаа.
-Таны дүр омголон ширүүн ч буулт нь их зөөлөн санагдсан. Дүрийнхээ талаар өөрийнхөө бодлыг хэлбэл?
-Бэхбат бол гэртээ ихэнхдээ ганцаараа байдаг, дотогшоо хүүгийн дүр. Магадгүй омголон зан нь хувь хүнтэй минь адилхан бол бусдаар би нээлттэй, олон найзтай хүн л дээ. Аавыг минь Бэхбат гэдэг, ер нь аавынхаа нэрийг өөрийнхөө дүрээр мөнхөлхийг хүссэн. Бэхбат ширүүн ч дотроо маш их зөөлөн хайр дутагдсан тийм л хүн шүү дээ. Анги ахих тусам үзэгчид илүү ойлгож, хайрлах байх.
Бэхбат ширүүн ч дотроо маш их зөөлөн хайр дутагдсан тийм л хүн шүү дээ
-Киногоороо дамжуулан хүүхэд, залууст юуг хэлэхийг, ямар зүйл илэрхийлэхийг зорьсон бэ?
-Одоогийн залууст нөхөрлөлийн үнэ цэн, гэр бүлийн хайр, тэсвэр тэвчээр гэж юу байдгийг ойлгуулахыг зорьсон. Мөн хүн болгон харагдаж байгаа шигээ биш шүү дээ.

-Олон ангит кино хийнэ гэдэг амаргүй даваа байсан байх?
-Олон ангит кино хийнэ гэдэг үнэхээр чанга ажил юм билээ. Тухайлбал, кино группээ хариуцаж, хаана ямар дүрс авах гээд бүгдийг хянаж, хариуцна. Мөн жижиг хэрэглэл, үс гэзгээ зохицуулах, өөрсдөө жүжиглэнэ гээд миний хувьд шандас зорьсон чанга ажил байсан даа. Ер нь их тэсвэр тэвчээр гаргасан гэхэд болно. Цаашдаа бүгдийг нь төлөвлөж, бэлдэж орох хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсан.
-Хүүхэд насныхаа талаар яриа дэлгээч, аль нутгаас гаралтай вэ?
- Миний хүүхэд нас бол Улаанбаатар хотод өнгөрсөн. Манай аав хотынх. Харин өвөө маань Завхан аймгийн хүн. Би 13-р сургуульд ороод тавдугаар ангиасаа 24-р сургууль руу шилжин суралцсан. Ер нь миний хүүхэд нас 40 мянгатад өнгөрсөн. Түрүүн хэлсэнчлэн би их нийтэч хүүхэд байлаа. 24-р сургуулиас нөхөрлөсөн найзуудтайгаа 20 жил найзалж байна. Энэ далимыг ашиглаад 9г ангийнхандаа хайртаа шүү гэж хэлмээр байна. Анх удаа хүүхэд насныхаа талаар дурссан яриа өгч байгаа юм байна.
Анх удаа хүүхэд насныхаа талаар дурссан яриа өгч байгаа юм байна.
-Жүжигчний мэргэжил сонгоход юу нөлөөлсөн бэ?
-Жүжигчин мэргэжилтэй болоход эмээ минь их нөлөөлсөн дөө. Миний эмээ бүжигчин хүн байсан. Би харин багасаа дуулсан. Ер нь 12-р анги төгстлөө тенор хоолтой байлаа. Нэг үгээр бол багасаа эмээгээ харж урлагт дуртай болсон гэхэд болно. Тиймээс сургуулийнхаа урлагийн үзлэгт байнга дуулж, бүжиглэдэг байв. Тэр үедээ л урлагийн замаар явах ёстой гэж бодсон доо. 24-р сургуульд найрлал дууны гоцлол болж эхэлсэн тэр мөчдөө спортоор биш урлагаар явах ёстой юм байна гэдгээ ойлгосон доо.
Тэр үедээ л урлагийн замаар явах ёстой гэж бодсон доо
Ер нь манай ангийнхан атгасан гар шиг амь нэгтэй
-Оюутан нас, ангийнхныхаа талаар яриач?
- Оюутан нас бол хамгийн аз жаргалтай, мартаж чадахгүй нандин үе. Буцаад очихыг хүсдэг ганц үе минь. Би тэр л үедээ Монгол Улсын ардын жүжигчин Ж.Лхамхүү, гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар гээд хоёр сайхан багшийнхаа эрдэм, оюунаас нь суралцаж, их ч зүйлийг сурсан. Манай оюутан ангийнхан бүгд л мэргэжлээрээ ажиллаж байгаа даа. Цахим кино, контент болон орон нутгийн театруудад ажиллаж байна. Ер нь манай ангийнхан атгасан гар шиг амь нэгтэй. Ангийн даргын үгийг зарлиг мэт хүлээн авч нэг нэгнийхээ уран бүтээлч аль чадахаараа тус дэм болдог. Мөн нэгнийхээ уран бүтээлийн алдаа, онооны талаар ярилцана гээд олон зүйл бий.
-Сургуулиа төгсөөд театрт ажиллах бодол байсан уу. Жүжигчдийн дийлэнх нь сонгодог жүжгийн гол дүрийг бүтээхийг мөрөөддөг гэсэн байдаг шүү дээ.
-Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн суралцагч бүр театрын тайзан жүжиглэхийг хүсэж, мөрөөдөж төгсдөг. Би ч тэр зарчмаар театр ажиллах мөрөөдөлтэй төгссөн. Багшаа хүртэл “Би театрт орохын тулд юу бэлдэх үү” гэж асууж байсан. Даанч тэр үед цаг хугацаа тулсан байсан болохоор театрт шалгалт өгч чадаагүй. Сонгодог жүжгийн гол дүр гэхээсээ илүүтэй оюутан байхдаа байнга эсрэг дүр дээр ажилладаг байсан. Тухайн үед хүсэж, мөрөөддөг байсан жүжгийнхээ эсрэг дээр ажиллаж, мөрөөдлөө биелүүлсэн дээ. Одоо ч театрт жүжиг үзэхээр тайзан дээр гараад ганц гарчих юм сан гэж боддог доо.
| ЗАЛУУ ЖҮЖИГЧИН Б.БӨХБАТ: Олон ангит кино хийнэ гэдэг чанга ажил юм билээ |
|
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |