Анх уран бүтээл хийж эхлэхэд нь түүний тайзны нэр Seriouz байжээ. 2014 оноос тайзны нэрээ багынхаа хочоор сольж Seryoja болгосон гэнэ. Тэрбээр 1992 онд төрсөн бөгөөд 2007 оноос АНУ-д суралцахын хажуугаар хүсэл сонирхолдоо хөтлөгдөн дуу хийж эхэлжээ. Хэсэг хугацаанд урлагийн салбараас завсарлага авсан тэрбээр 2021 онд эргэн ирж “Амбуу”, “Мөнх гуниг” тэргүүтэй хит уран бүтээлүүдээ туурвисан. Түүний анхны цомог “Монхор баатар” нэртэйгээр 2022 онд гарсан билээ. Ингээд “Ocean grey” продакшны уран бүтээлч, реппер Seryoja-тай ярилцсанаа танд хүргэж байна.
“...Чиний мэдэх тэр Yoja
Монхор баатар шинэ, хуучин..”
-Танд болон “Ocean grey” продакшны уран бүтээлчдэд 11 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ойн тоглолт нь маргааш болох гэж байна, догдолж байна уу?
-Уран бүтээл хийж эхлээд 17 жил болжээ. Энэ хугацаанд надтай хамгийн урт замыг хамтдаа туулж байгаа продакшн бол “Ocean grey”. Найзын маань үүсгэн байгуулж, өдийг хүртэл авч яваа продакшны 11 жилийн ой тохиож байгаад баяртай байна. 11 жилийн ой бол ганцхан найзын минь баяр биш, “Ocean grey” энтертайнментаар овоглодог, бидний уран бүтээлд дуртай хүмүүсийн баяр. Ийм сайхан баярт өөрийнхөө уран бүтээлээр оролцох гэж байна.

-Долоон жилийн өмнө “Ocean grey” продакшнд нэгдсэн юм билээ. Тус продакшныг сонгож нэгдсэн, урт хугацаанд хамтарч ажиллаж байгаа шалтгаан нь юу вэ?
-Миний хувьд “Ocean grey” продакшн анх үүсгэн байгуулагдсанаасаа хойш Монголын хамгийн шилдэг продакшн байсан. Продакшнд нэгдээгүй байхдаа ч тэдний хийсэн уран бүтээлийг сонсох дуртай, үнэлдэг байсан л даа. Гэхдээ хамгийн том шалтгаан нь А.Ариунболд бид хоёр хамгийн сайн гар нийлж, уран бүтээл гаргадагт бий. Сайн гар нийлдэг гэдгээ мэдэх гэж багагүй цаг зарцуулсан ч нэгнийгээ ойлгосон, чадсан.
-Уран бүтээлч болоход нь юу нөлөөлсөн юм бэ?
-Би багаасаа дуулсан. Өөрийнхөө хийж чадах зүйлийг мэдрээд хийж эхэлсэн юм болов уу. Хөгжим хийж эхэлсэн хүн хэзээ ч больж чаддаггүй юм. Гадаадад амьдардаг байхдаа ч уран бүтээлээ орхилгүйгээр хийдэг байлаа.
-Сонсогчид таныг аль дугаар нь илүү сайн мэддэг болсон юм шиг санагддаг вэ?
-Ука бид хоёрын хамтрал “Мангар” дууг хэлнэ. Хүмүүст ер нь хүрэхийг нь мэдэрч байсан шүү.
-Дууныхаа үгийг зохиохдоо хэр оролцдог вэ?
-Гар нийлдэг гэж хэлсэн шалтгаан ер нь энэ л дээ. Продюсер А.Ариунболд буюу Kairu хийх ёстой зүйлээ сайн хийнэ, надад оногдсон хэсгийг би сайн хариуцна. Хоёулаа сайн уран бүтээл хийе гэж хичээж, тус тусын үүргээ сайн биелүүлдэг.

-Таны уран бүтээлүүдээс Seryoja-г хамгийн сайн илэрхийлдэг дуу аль вэ?
-Эргэлзээгүй "Монхор баатар". Ямар нэгэн шүүлтүүр тавилгүйгээр хийж, дуулсан уран бүтээл.
-Тэгвэл хамгийн дуулах дуртай дуу нь юу вэ?
-Бүгд миний дуу учраас бүх уран бүтээлээ дуулах дуртай. Гэхдээ тэр дундаас “Адармаа”-г дуулах хамгийн дуртай. Миний бусад уран бүтээлээс арай өөр мэдрэмж өгдөг юм шиг санагддаг.
“...Энэ түүнд зориулж дуулсан дуу минь
Байгаа газрыг нь гэрэлтүүлж, гийгүүл
Чи намайг уучил, баяртай гэж хэлээгүйд
Зүрхэнд минь чи байгаа
Хүрч чадахгүй юм би, яагаад
Хамгийн үнэтэй хүн минь тэнд байхад би яаж амьсгалах вэ..”
-2022 онд анхны бие даасан тоглолтоо хийж байсан шүү дээ. Тэр тайз өмнө нь гарсан тайзуудаас огт өөр мэдрэмж өгсөн байх?
-Үнэхээр өөр байсан шүү. Бие даасан тоглолт, найруулга нь өөр, амьд хөгжимтэй тоглолт учраас асар их зүйлийг тогтоох ёстой болж байгаа юм. Намайг сонсох гээд ирсэн сонсогчдодоо сайхан зүйл үзүүлэх үүрэгтэй болсон. Сандарсан, гэхдээ тэр хэмжээгээрээ сайхан мэдрэмж авсан. Ер нь энэ мэдрэмжийг тайлбарлахад их хэцүү. Гэхдээ миний төсөөллийг давсан сайхан тоглолт байсан.
-“Ocean grey” продакшны уран бүтээлчид төдийлөн ярилцлага өгөөд байдаггүй шүү дээ. Шалтгаан бий юү?
-Миний ажил бол уран бүтээл хийх. Ажлаа л сайн хийж байвал болно. Хувь хүн талаасаа ярилцлага, нэвтрүүлэгт оролцож, хувийн амьдралаа ярих жаахан дургүй. Манай продакшныхан ч тийм бодолтой байдаг байж магадгүй.
-“Ocean grey” продакшны 11 ойн тоглолтоор таны хувьд сонсогчдодоо юу хүргэхийг хүсэж байна?
-Сонсогчдодоо юу өгч чадах минь их сонирхолтой байна. Тоглолт бол мэдрэмж байдаг. Мэдрэмжийг тултал нь хүссэнээр нь өгөхийг хүсэж байгаа. Тэр ч утгаараа бид тоглолтоо амьд хөгжимтэй хийж байгаа.
-Хоёулаа ярилцлагаа дараа жил хийхээр төлөвлөж байгаа бие даасан тоглолтынх нь талаарх асуултаар өндөрлүүлэх үү?
-Тэгье ээ, ирэх жил бие даасан тоглолтоо хийнэ. Тоглолтоо хийхээр бэлдээд эхэлчихсэн. Ирэх жил уулзацгаая.

| SERYOJA: ХӨГЖИМТЭЙ НЭГ Л ХОЛБОГДСОН ХҮН ХЭЗЭЭ Ч ОРХИЖ ЧАДДАГГҮЙ ЮМ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |