-Танд энэ өдрийн мэнд хүргэе. 20 жилийн ойн тоглолтоо хийх гэж “Outlaw” хамтлагийнханд баяр хүргэе. Ойн тоглолтоо хийх гээд догдолсон өдрүүд өнгөрч байна уу?
-Сайн байна уу, 20 жилийн ойн тоглолт гэдэг илүү хариуцлага мэдрүүлсэн үйл явдал юм байна. Гишүүд маань бүгд догдлол дүрэн эдгээр өдрүүдийг өнгөрүүлж байгаа. Тоглолтыг төгс зохион байгуулахын тулд олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Бид 35 дуу дуулна, үүний 10 дууг амьд хөгжмийн хамтлагтай хамтран хүргэнэ.
-“All in hit” тоглолтыг сонсогч дүүрэн хийлээ шүү дээ. Сонсогчидтойгоо удаан хугацааны дараа уулзаж, хамтдаа дуулах ямар байв?
-Үнэхээр сайхан тоглолт болж өнгөрсөн. Долоо хоногийн зайтай хоёр тоглолт хийсэн ч сонсогчид бидний дууг дагаж дуулан, хамгийн сайхан дурсамжаараа аялж өнгөрүүлсэн. Бидний хийсэн хамгийн сайхан тоглолтуудын нэг байлаа.
.jpeg)
-Ойн баярын тоглолтоо яагаад “Зүрхэн тэнгэрийн наран” хэмээн нэрлэв?
-Бид хийсэн тоглолт бүрээ дууныхаа нэрээр нэрлэсэн байдаг. Outlaw-ийн хийсэн анхны тоглолт “Надаас бүү холдооч” гэсэн нэртэй байсан дараагийнхаа тоглолтыг “Мөсөн хайр” нэртэйгээр хийсэн. Энэ удаагийн тоглолтоо гэгээлэг дууныхаа нэрээр нэрлэхээр шийдсэн. Энэхүү дуу хосууд бие биеийнхээ зүрхэнд нар мэт гийж, аз жаргалтай байгаасай гэж хүсэж уран бүтээл.
-20 жилийн ой нь болох гэж байгаа энэ цагт анх хамтлаг нэгдсэн түүхийг дурдахгүй өнгөрч болохгүй байх. Таны хувьд хамтлагтаа хэзээ нэгдсэн бэ?
-2004 онд Эрдэнэт хотод хоёр хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ингээд араасаа нэг, нэгээрээ орсноор өнөөдрийн Outlaw хамтлаг байгуулагдсан. Нэг нутгийн хүүхдүүд учраас тайзны ард, дуу бичлэгийн студи дээр олон таардаг байлаа. Энэ бүгд хамтлаг нэгдэх шалтгаан болсон доо.
-Тухайн үед яагаад Outlaw нэрлэсэн юм бэ?
-Манай хамтлагийн Сайханаа нэрийг нь өгсөн юм. Outlaw гэдэг хуулиас гадуур гэсэн утгатай. Хип хоп урлаг бол эрх чөлөөтэй, ямар нэгэн зүйлд захирагдахгүй уран бүтээлээ хийнэ гэж энэхүү нэрийг өгсөн.
-Таны хувьд хамтлагийнхаа уран бүтээлүүд дундаас нэг дууг онцолж яривал. Тус дуу яагаад таны хувьд онцгой, хайрлам бүтээл вэ?
-Хайртай дуу олон бий. Тэр дундаас сонсогчидтойгоо хамт дуулах дуртай “Шаргал гуниг” дууг онцолмоор байна. Тухайн үед нэлээн хөдөлмөр гаргаж зохиож байсан юм. Дүрс бичлэгээ сайн хийхийн дунд хэд хоног машиндаа хэдхэн цаг унтаж байснаа санадаг.
-Хэсэг хугацаанд шинэ уран бүтээл гаргаагүй шүү дээ. Тэр хугацааг хэрхэн өнгөрүүлж байв?
-2016 онд “Love beat” тоглолтыг хийсний дараа зарим гишүүд гадаад улсыг зорьж, зарим нь гэр бүлдээ анхаарал хандуулж эхэлсэн. Бүгд л өөрсдийн бизнес, ажилдаа анхаарсан цаг өнгөрсөн дөө. Гэхдээ гадаадад байгаа гишүүдийгээ ирсэн үед зарим тоглолтод оролцож, тайзнаасаа хөндийрөлгүй явсан.
-Хамтлагийнхаа гишүүнд зориулж “Салхин зүгт” хэмээх уран бүтээлийг гаргасан. Эрхэм гишүүнээ дурсаж хийсэн тус уран бүтээлийн талаар ярихгүй юу?
-Бид гурван жилийн өмнө энэ дууг хийнэ гэж төлөвлөөд, ажилдаа орчихсон байсан. Дууны ажил бүрэн дууссан ч сонсогчдодоо хүргэх тохирсон үе нь бүрдэхгүй байлаа. Хамтлагийн гишүүн Б.Бямбасүрэн ахдаа зориулж бүтээсэн. Бямбаа ах дуунуудын гол дахилтыг сэтгэлд үлдтэл дуулдаг, үргэлж инээсэн миний сайн ах байсан. 20 жилийн ойн тайзан дээрээ хамтдаа байсан бол гэж их л өгүүлж байна.
.jpeg)
-20 жилийн турш хамтлагийг нэгтгэж байгаа гол зүйл нь таны хувьд юу вэ?
-Биднийг уран бүтээлчдийн хүсэл тэмүүлэл, мөрөөдөл нэгтгэсэн. 20 жил нэгнийгээ таньдаг байна гэдэг нэгэндээ уусаж, сайхан нөхөрлөнө гэсэн үг юм байна. Холдъё гэсэн ч сэтгэлд үргэлж бодогдож, нэгтгэдэг юм билээ.
-“Outlaw” хамтлагийн уран бүтээлүүдийн дийлэнх нь хайрын сэдэвтэй байдаг. Хайрын дуунуудаа хэрхэн зохиодог байв?
-Ингэж хайрын дуунуудаараа дурсагдана гэж бодож байгаагүй ээ, хайрын дуу хийдэг хамтлаг болно ч гэж бодоогүй. Хип хоп дуу хийнэ гэж байгуулагдсан хамтлаг шүү дээ. Тухайн үед болсон түүхүүдээрээ дуу хийдэг байсан нь л хүмүүст хүрсэн нь энэ. Зүрх сэтгэлд мэдрэгдэж байгаа мэдрэмжийг дуу болгон хүргэдэг.
-Хамтлагийнхаа дууг үе үе сонсож, сайхан дурсамжуудаа эргэн санадаг байв уу?
-Хамтдаа явж байхдаа олон нийтэд хүргээгүй уран бүтээлүүдээ их сонсдог. Дуунуудаа сонсож байхдаа тухайн үед болсон хөгжилтэй, сайхан дурсамжуудыг эргэн санаж, ярилцдаг даа.
-Сонсогчдоосоо сонсож байсан хамгийн сайхан үгс юу вэ?
-Бидний дуунууд зарим хосуудын дурсамжтай салшгүй холбоотой байгаа нь сайхан санагддаг. Бидэнтэй холбогдоод “Энэ дуун дээр бид танилцаж байсан, танай дууны ачаар бид буцаад эвлэрч байлаа” гэдэг. Тэр бүрд нь дахин сайхан бүтээл хиймээр санагддаг даа.
| "OUTLAW" ХАМТЛАГИЙН ДУУЧИН Б.ЖАРГАЛ: БИДНИЙ ДУУ ХЭН НЭГНИЙ НАНДИН ДУРСАМЖТАЙ ХОЛБООТОЙ БАЙДАГ НЬ ХАМГИЙН САЙХАН |
|
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |