-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Наадмын ерөнхий бүжиг дэглээчээр ажиллаж байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. 2024 оны үндэсний их баяр наадмын бүжгийн ерөнхий дэглээчээр ажиллаж байгаадаа туйлын баяртай байгаа. Ерөнхий бүжиг дэглээчээр ажиллах санал тавихад нь баяртай байсан ч найруулагчаасаа яагаад намайг сонгосон талаар асуусан. Ц.Батнайрамдал найруулагч “2018 онд чиний хийсэн контемпорари бүжгийн тоглолтыг үзсэн. Энэ жилийн наадмаар контемпорари бүжгийн дэглэлтүүдийг шингээнэ.Тиймээс мэргэжлийн уран бүтээлчтэй хамтрах хэрэгтэй” гэсэн. Наадмын зохиолоо унших үед эхлэл, төгсгөлд контемпорари төрлийн бүжиг дэглэлтэй байгаа нь маш их таалагдсан. Хэдий залуу уран бүтээлч туршлага дутаж магадгүй ч хамгийн сайнаараа хичээж ажиллахаар шийдсэн.
-Энэ удаагийн наадмын нээлтийн бүжиг ямар сэдэв дор өрнөж байгаа вэ?
-Үндэсний их баяр наадмыг “Эх дэлхий, эх оршихуй цадиг” сэдэв дор найруулж байгаа. Нийт зургаан үзэгдэлтэй байхаар бэлдсэн. Монголчууд, жуулчдынхаа нүдийг хужирлаж, сэтгэлийг нь баясгах нээлт хийхийн тулд ажиллаж байна.
-Баг бүрэлдэхүүнийхээ талаар ярихгүй юу. Нийт хэдэн хүн наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож байна вэ?
-Бүжигчид бүгд мэргэжлийн байгууллагуудаас бүрэлдсэн нь энэ жилийн нэг онцлог. ЦДБЭЧ, ХЦДБЭЧ, Цагдаагийн “Сүлд” чуулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Соёмбо” чуулга, СУИС, Бадмаараг ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид, “D” dance гээд нийт 200 гаруй уран бүтээлч оролцож байгаа. Мөн цэргийн 300 алба хаагч нээлтийн ажиллагаанд оролцоно. Наадмын үйл ажиллагаанд нийт 1000 гаруй хүн оролцож байгаа.
.jpg)
-Энэ жилийн наадмын нээлтийн онцлог юу вэ?
-Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын бүжгийн үзүүлбэрийн онцлох зүйл нь контемпорари бүжгийн урсгалыг баяр наадмын үзүүлбэртэй хослуулсан явдал нь. Эхний болон сүүлийн үзүүлбэрт контемпорари урсгалын бүжиг үндэсний дуу, хөгжимтэй хэрхэн хоршиж байгааг харуулна. Дан ганц монгол бүжгээс гадна өөр төрлүүдийг шингээж байгаа нь онцлог болж байна. Бүжгийн үзүүлбэрүүдээрээ түүхийг өгүүлэхийг хичээж байна. Контемпорари бол сэтгэхүйн урлаг. Тиймээс үзэгчид илүү ойлгож, өгүүлэх түүхийг нь өөр талаас нь ойлгоосой гэж хүсэж байна.
-Үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоног үлдсэн байна. Наадмын бэлтгэл хэдэн хувьтай байгаа вэ, тэр дундаа олон хүнийг нэгтгэдэг бүжгийн бэлтгэл хэр явж байна вэ?
-Хэдхэн хоног үлдсэн байна. Наадмын бүжгийн бэлтгэл 90 гаруй хувьтай байгаа. Өмсгөл зүүсгэл гоёлтойгоо тохируулаад өөрчлөх цөөн хэдэн зүйл байна. Наадмын нээлт мюзикл хэлбэрээр тавигдаж байгаа учраас бүжигчид маань дуулна, жүжиглэнэ, хөгжим тоглоно. Бүжигчид бол баяр наадмын хамгийн их ачаалал үүрдэг хүмүүс.
-Та өмнө нь ийм олон хүний бүрэлдэхүүнтэй баг ахалж, найруулж байв уу?
-Өмнө нь 100 орчим хүнтэй тоглолтын бүжгийн найруулагчаар ажиллаж байсан. Анх удаа 1000 гаруй хүнтэй хамтарлаа. Өмнө нь бүжгийн дэглэлт хийж байсан туршлагатай найруулагч, бүжиг дэглээч нараасаа туршлага судалж, зөвлөгөө авч ажилласан. Олон наадмын ард ажилласан багш нарын зөвлөгөө үнэтэй байлаа. Өмнө нь дандаа тайзны бүжиг найруулдаг байсан учраас цэнгэлдэх хүрээлэнг хамарсан бүжгийн дэглэлт найруулах нь шинэ туршлага боллоо. Туршлага хуримтлуулж, өөрийгөө хөгжүүлсэн өдрүүд байлаа.
.jpg)
-Өөрийнхөө хамгийн дурсамжтай наадмын талаар ярихгүй юу. Ер нь наадмын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Наадмаар бүжиглээд л явж байдаг хүүхэд байлаа. Ингэж арын албанд ажиллахад олон асуудал тулгардаг юм байна. Оролцож, бүжиглэдэг байсан хүүхэд наадмын нээлтийн бүжгийг дэглээд зогсохгүй, өөрөө бүжиглэнэ гэдэг хамгийн сайхан.
-Наадмын бүжгийн үзүүлбэрт хүүхдүүд их оролцдог шүү дээ. Өсвөр насны хүүхдүүдэд хамгийн бахархалт мөч, дурсамж нь болж байгаа байх?
-Өсвөр үеийн хүүхдүүдийг төдийлөн оролцуулаагүй. Гэнэтийн бэлэг байдлаар цөөн хүүхдүүд оролцоно. Бид наадмын нээлтийг олон хүний хүчээр сүртэй харуулахаар зориогүй. Цомхон, цэвэрхэн мэргэжлийн байлгахыг хичээсэн.
-Догдолсон, омогшиж, бахархсан өдрүүд өнгөрч байгаа байх. Наадмын өдрийг хэрхэн төсөөлж байна?
-Зохиолоо уншсан цагаасаа хойш төсөөлж, төлөвлөсөн зүйлээ бодит болгоод сууж байна. Баяр наадмын өдөр миний дэглэсэн, найруулсан үзүүлбэрийг хүмүүс үзнэ гэхээр зүрх хүчтэй цохилж, догдолж сууна. Бүжгээ хараад омогшдог юм билээ. Аав, ээж минь анх удаа цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт үзэх гэж байгаа. Хүүгийнхээ дэглэсэн бүжгийг цэнгэлдэхийн ногоон талбайд харна гэхээр сэтгэл догдолж байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Нийт монголчууд минь сайхан наадаарай.
| Ё.ДАМЧААБАДГАР: ААВ, ЭЭЖ МИНЬ ХҮҮГИЙНХЭЭ ДЭГЛЭСЭН НААДМЫН НЭЭЛТИЙГ ҮЗНЭ ГЭХЭЭР ОМОГШИЖ, ДОГДОЛЖ БАЙНА ЛЭЭ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |