-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Land of the Sky" тоглолт амжилттай тоглогдож байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Тоглолт амжилттай сайхан үргэлжилж байна. Зуны 100 өдөр Монгол Улсыг зорьж ирсэн жуулчдадаа эх орныхоо онцлог бүхний харуулах тоглолтоо үзүүлж байгаад баяртай байна.
-Үндэсний их баяр наадамд зориулсан "Монголын сайхан орон" тоглолтоо тоглох гэж байна. Энэхүү тоглолтын онцлог нь юу юм бэ?
-Монгол Улсынхаа түүхэн баяр наадмын үеэр эх орныхоо сайхныг харуулсан “Монголын сайхан орон” тоглолтоо үзэгчдэдээ хүргэхээр шургуу бэлдэж байна. Монголын сор болсон сонгодог бүтээлүүдийг тоглоно. Монгол хүн болж төрснөөрөө бахархах, сайхан аялгуунуудыг манай тоглолтоос сонсох болно.
-Үндэсний урлагийн их театр жил бүр жуулчдад зориулж тоглолт хийдэг юм билээ. Таны хувьд хэд дэх жилдээ оролцож байгаа вэ. Анхны оролцож байсан тоглолтынхоо талаар ярихгүй юу?
-Театртаа 2013 онд нэгдсэн. Үндэсний төрийн их найралд лимбэ хөгжимчнөөр ажиллаж байна. Театртаа нэгдсэнээс хойш тасралтгүй жуулчдадаа зориулсан тоглолтод оролцож байна. Үндэсний урлагийн их театр энэхүү уламжлалт тоглолтоороо Монгол Улсынхаа бүх л сайхныг харуулдаг учраас оролцож байгаа уран бүтээлийн хувьд хамгийн сайнаараа үзүүлбэрээ үзүүлэхийг хичээдэг, тэр хэрээрээ сайхан мэдрэмж авч байдаг даа.
.jpg)
-"Land of the Sky" тоглолтын онцлог юу юм бэ. Таны хувьд хамгийн онцлог хэсэг нь аль нь вэ?
-Монгол Улсынхаа бүх ястнуудын түүх соёл, бүжиг, дууг шингээсэн. Миний хувьд хамгийн онцлох шинэ гэрийн найраар дэмбээ, биелгээ, уртын дууны сайхныг харуулсан хэсэг байгаа.
-Лимбэ хөгжмийн онцлогийн талаар ярихгүй юу. Яагаад энэ хөгжмийг сонгосон юм бэ?
-Дэлхийн болон Монголынхоо бүх л сонгодог бүтээлийг лимбэ хөгжим дээр эгшиглүүлж чаддаг. Монгол лимбэний ялгарах гол онцлог нь битүү амьсгал байдаг. Эрт үеийн уран дархнуудын үйл хийх тэр аргаас хөгжим рүүгээ шингээж авсан түүхтэй. Монгол Улсын консерваторт шалгуулж байхад МУГЖ М.Бадам багш “Чи лимбэ тоглох хүүхэд байна” гэж хэлээд хөгжмийн ангид оруулж байсан юм. Амьдралынхаа чигийн тун зөв заалгасан гэж боддог доо.
-Таны анхны тайз, анхны уран бүтээл хэзээ байсан бэ. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-Монгол Улсын консерваторт шалгалт өгөх гээд хамгийн анх тайзан дээр гарсан даа. Тухайн үед шалгалт өгөх гэж байгаа болоод ч тэр үү айж, догдолж, сандарч байснаа санадаг.
.jpg)
-Монгол Улсын Үндэсний урлагийн их театр 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Бүгд энэ тоглолтод оролцож байгаа шүү дээ. Бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох ямар байна?
-Бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзан дээр гарахаас гадна бидний тайзны уран бүтээлийг бэлддэг арын албанд 100 гаруй хүн ажилладаг. Бид ямар ч тоглолтод хамтын хүчээр ажилладаг. ҮУИТ-ын Төрийн их найрал 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүх л тоглолтод хамтдаа оролцож, үндэснийхээ сайхан аялгууг үзэгчдэд хүргэдэг дээ.
-Хөгжмөө тоглож байхдаа юу мэдэрдэг вэ. Сонсогчдодоо юу мэдрүүлэхийг хичээдэг үү?
-Хамгийн эхэнд нэгнийгээ мэдэрч тоглодог. Тэр найралд байгаа хөгжимчин бүр нэгнийхээ хөгжмийг мэдэрч байж үзэгчдэд бидний хөгжим тусдаа биш нэг мэдрэмж өгөхөөр хүрнэ шүү дээ. Мөн тоглож байгаа уран бүтээлийнхээ илэрхийлэх гэсэн санааг хүргэхийг хичээнэ. Хөгжмийн зохиолын хүргэх гэсэн санааг хөгжмөөрөө дамжуулан “амилуулж”, үзэгчдэд хүргэнэ дээ.
-Таны хувьд хамгийн дурсамжтай, тэр тайзан дээр гараад өөрөөрөө бахархсан үе бий юү. Яагаад онцгой байгаа юм бэ?
-Үндэснийхээ хөгжмийг тоглосон тайз бүр бахархалтай. Тэр бүр үнэ цэнтэй. Мөн гадаадын нэр хүндтэй тайзан дээрээс уран бүтээлээ хүргэх сайхан. Гэхдээ миний хувьд Үндэсний урлагийн их театрын тайз хамгийн нандин, хамгийн бахархмаар нь.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Үндэснийхээ урлагийг залуустаа хүргэж, таниулах, өвлүүлэн үлдэхийг л эрмэлзэж байна даа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа, тоглолтод нь амжилт хүсье.
-Баярлалаа.
| Б.БАТЦЭНГЭЛ: “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТООРОО ЭХ ОРНЫХОО СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ТОГЛОНО |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |