-"Гарц" олон ангит кино амжилттайгаар үзэгчдэд хүрч дууслаа, танд баяр хүргэе. Тус уран бүтээлийг анх яагаад хийхээр шийдсэн юм бэ?
-“Гарц” киног 2020 онд хөл хорионд байх үедээ нэг ангит байхаар зохиолыг нь бичиж дуусгасан юм. Өнгөрсөн жил киноныхоо зохиолыг задалж олон ангит уран бүтээл болгосон. Би хүний хувь тавилан бичигдчихсэн байдаг гэдэгт итгэдэггүй. Бид хийсэн сонголт, гарц бүрийн нийлбэрээр амьдарч байгаа гэж боддог. Тэр нийлбэрүүд л биднийг бүтээдэг. Бүгд өөртөө зөв гэсэн замаар алхана. Тэр бүхний нийлбэр юунд хүргэж болохыг л харуулахыг зорьсон.
-Кинонд шинэ залуу жүжигчид ажилласан нь онцлог байсан. Мөн зарим дүрүүдийг анхнаасаа ажиллуулна гэж төлөвлөж, зохиолоо бичсэн гэж сонссон. Дүр сонголт дээр хэрхэн ажилласан бэ?
-Тийм ээ, ер нь шинэ уран бүтээлчид ажилласан. Багаараа л дүр сонголт дээр их анхаарч, тодорхой хугацааг зарцуулсан даа. Зохиол хөгжүүлэлтээс эхлээд Гэрэлмаа ахмадын дүрээс Б.Одончимэг эгч л харагдаад байсан. Э.Содбаярын дүрд ч гэсэн илүү харизмтай, хүчтэй хүн хэрэгтэй байсан учраас Тодгэрэл ахыг сонгосон. Хамтарч ажилласан, уран бүтээлийг минь "амилуулсан" бүх жүжигчдэдээ баярлалаа.

-Эхний анги яагаад газар хөдлөлтийн мэдээгээр эхэлсэн нь төгсгөлийнхөө анги дээр тодорхой болсон шүү дээ. Киноны сцен бүр уялдаа холбоотой, логик дараалалтай харагдсан. Энэ талаар ярихгүй юу?
-Ганцхан газар хөдлөлтийн хэсгээс гадна бусад зураг авалт дээр ч үзэгчдэд "яагаад" гэдэг асуулт үлдээхгүйгээр уран бүтээлээ хийхийг зорьсон. Цаасны ажлаа сайн хийж байж зураг авалтдаа орсон л доо. Киноны хэсэг бүр үзэгчдэд киноны талаар ашигтай мэдээлэл өгөхгүй л бол байгаад хэрэггүй. Гарч байгаа зураглал бүр үзэгчдийг дараагийн хэсэг рүү хөтөлж байж кино илүү сонирхолтой болно шүү дээ. Газар хөдлөлтийн талаарх мэдээг ч зүгээр нэмчихээгүй. Бид тодорхой хэмжээнд судалгаа хийсэн. Монгол Улсад сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа. Энэ талаар бага ч гэсэн дуугарахыг хичээсэн.
-Дүр бүхэн үүрэгтэй, бүгд илэрхийлэх ёстой мэдрэмж, түүхтэй. Гэхдээ тэр дундаас найруулагчийн хувьд хамгийн их ачаа үүрсэн дүр нь хэн бэ?
-Ер нь бүх дүр дээр төвлөрч ажилласан. Тулга, Содбаяр, Гэрэлмаа, Бархасын дүр илүү их ачаа үүрсэн болов уу. Гэхдээ л дүр өөрийн гэсэн асуудал, зорилготой, зөрчилтэй байсан. Дүр бүрээр нь хөгжүүлж байж тэдний зорилго, мөн чанар, зорилгодоо хүрэхийн төлөөх алхмуудыг харуулсан. Тэдний зорилгын огтлолцол, зөрчлөөс үүдэж энэ кино бүтэж, илүү сонирхолтой болсон шүү дээ.
-"Гарц" олон ангит киног сунжруулж, ямар нэгэн хайрын романсыг харуулахыг хүсээгүй санагдсан. Найруулагчийн шийдэл байв уу?
-Би жанраа алдахыг хүсээгүй ээ. "Гарц" бол гэмт хэрэг, адал явдалт төрлийн кино учраас тэр жанрыг барьж ажиллахыг хичээсэн. Мөн логик дараалалтай байлгахын тулд багаараа ажилласан. Хэрвээ үзэгчид дуртай гээд романс, хөгжилтэй хэсгүүдийг нэмчихсэн бол илүү сунжирч, уйтгартай болох байсан байх. Энэ байдлаас л зугтахыг хичээсэн.
-Уран бүтээлчидээс нь "Гарц кинонд нэг ч эсрэг дүр байхгүй" гэж хэлсэн байсан. Таны хувьд үүнтэй хэр санал нийлэх вэ?
-Би анхныхаа хувилбарыг ч эсрэг дүргүйгээр бичсэн. Тэдэнд өөрсдийн зорилго, хамгаалах зүйл байгаа. Багаараа "Энэ кинонд нэг ч эсрэг дүр байхгүйгээр хийнэ" гэж яриад эхэлсэн. Аль болох зорилгодоо хүрэхийг хичээсэн.

-Найруулагчаар ажилласан анхны уран бүтээлийнхээ талаар яривал?
-Хамгийн анх туслах найруулагчаар "37-р точки" кинонд ажилласан. Тус уран бүтээлээс хойш "Фантастик" продакшндаа ажиллаж байгаа. "Миний үзэсгэлэнт дагуул" бол ерөнхий найруулагчаар нь ажилласан анхны уран бүтээл, "Гарц" хоёр дахь нь болж байна.
-Туслах найруулагчаар ажилласан анхны бүтээл нь том төсөл байсан байна шүү дээ. Тухайн үед ямар мэдрэмж төрж байв?
-Олон ангит кинонд ажиллах бүх л туршлагыг тэндээс авсан даа. Ер нь кинонд яаж ажилладгийг ах нараасаа л сурсан. "37 дугаар точки" бол ажилласан уран бүтээлчдийгээ кинонд төлөвшүүлж, сургасан бидний хайртай уран бүтээл. Тус кинонд ажилласан арын албаны залуус бие дааж уран бүтээл хийж эхэлсэн. Энэ нь л тус киног ямар чанартай гэдгийг харуулж байгаа юм.
-Яагаад найруулагч болохоор шийдсэн юм бэ?
-Би уг нь жүжигчин, найруулагч болно гэж боддог хүүхэд байгаагүй. 19 насандаа гаргасан шийдвэр. Автозамын инженер болно гээд их сургуульд нэг жил сурчихсан байж байгаад миний хийх зүйл биш гэдгийг нь ойлгоод мэргэжлээ сольсон. "Гарц" олон ангит киноны ерөнхий зураглаачаар ажилласан Э.Бат-Эрдэнэ найз минь тэр үед СУИС-д сурдаг байлаа. Тэгээд сургуулийнхаа сонин сайхан бүхнийг ярина, тэр бүрийг нь сонссоор байгаад дуртай болсон. Хавар нь сургуулиа хаяад, намар нь хүссэн сургуульдаа элссэн дээ. Би одоо ч хараахан найруулагч болж амжаагүй байна. найруулагч болохын тулд суралцаж, хичээж байгаа. Миний хувьд бүх зүйл шинэ байна. "Зүрхний хилэн", "Байтаг богд" кинонд ажилласны дараа Б.Тамир ах залгаад "Ахынхаа туслах найруулагчаар ажиллах уу" гэсэн. Би их тод санадаг юм. Тэр мэдээг найзуудтайгаа хамт байхдаа сонссон. Тэд урлагийн хүмүүс биш учраас миний хэр их баярлаж байгааг ойлгохгүй шүү дээ. Туслах найруулагчаар ажиллах саналыг сонсоод дотроо их баярласан. Б.Тамир ах намайг зөв чиглүүлсэн гэж боддог.
.jpeg)
-"Гарц" киног үзэгчид сайнаар хүлээж авч байгааг харсан найруулагчийн мэдрэмж ямар байсан бэ?
-Хүмүүс ам сайтай үзэх, эргэн тойрны хүмүүсийн баяр хүргэж байгааг сонсох, үзэгчдийн сэтгэгдэл эерэг байгааг мэдрэх сайхан байлаа. Ирсэн шүүмжүүдийг ч сайн ойлгож авсан. Үзэгчид сайнаар хүлээж авна гэдэг уран бүтээлчдийн хувьд хамгийн сайхан зүйл байдгийг ойлгосон.
-Эхний ангиуд болон төгсгөлийн ангийг үзэгчдэд хүргэх үеийн сэтгэл хөдлөлийг дурсвал?
-Ёстой өөр мэдрэмжүүд, эхний ангиуд дээр "Яах бол" гэдэг бодол л төрдөг юм билээ. Багаараа суучихаад сандарч, догдолж, айсан. Кино дундаа орж хүмүүст хүрч эхэлсний дараа л жаахан амьсгаа авсан даа. Төгсгөлийн анги гарахад яг үзэгчидтэй адилхан мэдрэмж авсан. Төгсгөлийн ангиа хүлээлгэж өгөөд "Ингээд л дуусаж байгаа билүү" гэж бодогдсон. Анхны олон ангит кино болохоор тэр юм уу, их сонин мэдрэмж авсан.
-Сайхан уран бүтээлийн ард хамтдаа гарсан багийнхныхаа талаар ярихгүй юу?
-"Гарц" киноны 500 гаруй сценийг 96 байршилд авсан. Энэ бүх зургийн ард амжилттай гарсан багийнхандаа баяр хүргэе, бүгдэд нь баярлалаа. Мөн киног маань дэмжсэн бүх хувь хүн, албан байгууллагуудад талархлаа.
-Ярианы төгсгөлд үзэгчдийн хамгийн их мэдэхийг хүсэж байгаа зүйлийг асуух нь зөв болов уу. "Гарц" олон ангит кинонд хоёрдугаар бүлэг гэж байгаа юу?
-Одоогоор хоёрдугаар бүлэг гэж байхгүй. Гэхдээ цаашид юу болохыг мэдэхгүй шүү дээ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Дараагийн уран бүтээлд нь амжилт хүсье
| Б.САРУУЛБУЯН: “ГАРЦ”-ЫН ДҮР БҮР НИЙГМИЙН ТӨЛӨӨЛӨЛ |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |