-“Land of the Sky" тоглолт өчигдөр амжилттай нээлтээ хийлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Зургадугаар сарын 5-нд бид нээлтийнхээ тоглолтыг хийлээ. Өмнө жилүүдэд цуваа номероор тоглогддог байсан бол энэ жил илүү Монголын үндэстэн угсаатны онцлогийг харуулсан тоглолтыг хийж байгаадаа баяртай байна.
-Үндэсний урлагийн их театр жил бүр жуулчдад зориулж тоглолт хийдэг юм билээ. Таны хувьд хэд дэх жилдээ оролцож байгаа вэ. Анхны оролцож байсан тоглолтынхоо талаар ярихгүй юу?
-Тийм ээ, бид жил бүр жуулчид, монголчууддаа зориулж гурван сар энэхүү тоглолтоо тавьдаг. Миний хувьд 2016 онд их сургуулиа төгссөнөөсөө хойш уламжлалт тоглолтдоо оролцож байна. Анхны тоглолтдоо оролцохдоо үнэхээр сандарч, тэвдэж байснаа санадаг. Гэхдээ хамгийн сайхан дурсамжийг үлдээсэн.
-"Land of the Sky" тоглолтын онцлог юм бэ. Таны хувьд хамгийн онцлог хэсэг нь аль нь вэ?
-Энэ жилийн тоглолтын онцлог нь үндэстэн, ястан бүрийн онцлогийг жижиг ч гэхгүй харуулахыг хичээсэн. Үзэгчид “нээрээ л говийн дуулал ийм сайхандаа” гэж сэтгэлээ сэргээж, Дархадын дуу бүжиг, хувцасных нь онцлог ийм юм байна гэж хараасай мэдрээсэй гэж хүссэн. Үзүүлбэр бүрийг онцлог байлгаж, жижиг ч зүйлийг орхигдуулалгүйгээр гаргахыг хичээсэн.

-Яагаад дуучин болохоор шийдсэн бэ. Тэр дундаа ардын дуу дуулах болсон шалтгаан бий юү ?
-Багаасаа дуулах дуртай хүүхэд байсан. Урлагийн наадам бүрийг алгасалгүй оролцдог. СУИС-д орохдоо ямар чиглэлийн дуучин болохоо арай тодорхойлж чадаагүй байсан. Намайг их сургуульд ордог жил СУИС-д ардын дууны анги нээгдэж байлаа. Ардын дууны ангийнхаа анхны сурагчдын нэг болж байлаа. Ардын дууны ангид орчихоод шууд сайн дуулаагүй ээ. Дуучин гэдэг ямар хүнд мэргэжил вэ гэдгийг ойлгосон. Дуучин гэхээр байнга зүгээр л дуулаад байж байх юм шиг боддог. Гэхдээ үүнийг мэргэжил болгож судлахад их тэвчээр, хөдөлмөр шаарддаг юм билээ.
-Тайзан дээр гараад дуулах үедээ авдаг сайхан мэдрэмжийнхээ талаар ярихгүй юу?
-Хэдийгээр олон жил тайзан дээ гарч дуулж байгаа ч одоо ч гэсэн бага зэрэг сандардаг хэвээрээ. Тайзан дээр гарах үедээ тэр л цаг хугацааг зогсоочихсон юм шиг санагддаг. Үзэгчдийн сайн энергийг мэдрэх сайхан. Тэр үед л өөрийнхөө мэргэжлийн үнэ цэнийг мэдэрдэг дээ.
-“Трио” уран сайхны кинонд тоглосон юм билээ. Анх хэрхэн тоглох болсон бэ. Жүжигчнээр ажиллах амаргүй байв уу?
-2020 онд жүжигчин Баттөмөр ах киноныхоо талаар ярьж, дүрийн санал тавьсан. "Трио" уран сайхны кино зураг авалт Хөвсгөл аймагт хийгдсэн. Жилийн дөрвөн улиралд Хөвсгөл аймгийг зорьж, зураг авалтдаа орсон. Хамт тоглож байгаа хүмүүс бүгд мэргэжлийн, мундаг уран бүтээлчид байсан учраас үнэхээр түшигтэй байсан. Миний хувьд уйлдаг хэсгийн зураг авалтууд л хамгийн хэцүү нь байсан даа. Өөрөө кинонд тоглож үзээгүй байхдаа бид жүжигчдийн их шүүмжилдэг шүү дээ. Кинонд ажиллаад шүүмжлэх амархан, хийх хэцүү гэдгийг ойлгосон доо.
.jpg)
-Таны анхны тайз, анхны уран бүтээл хэзээ байсан бэ. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-Анхны тайз минь оюутан театрын тайз байсан. Мэргэжлийн уран бүтээлийн тайз гэвэл Үндэсний урлагийн их театрын тайз байсан. Байнга энэ тайзан дээрээ гардаг учраас их ойр санагддаг болсон.-Монгол Улсын Үндэсний урлагийн их театр 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Бүгд энэ тоглолтод оролцож байгаа шүү дээ. Хэр удаан бэлдсэн бол. Хамт олондоо хандаж хэлэхийг хүссэн үг бий юү?
-Жуулчдад зориулсан энэхүү уламжлалт тоглолтдоо бид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцдог. Тоглолтоо бүрэн болгохын тулд хэдэн сарын турш бэлддэг. Зөвхөн жуулчид гэхгүйгээр монголчууд маань ч гэсэн зорьж ирж үзээсэй гэж хүсэж байна. Театрынхаа бүх уран бүтээлчдэдээ баяр хүргэж, та бүхэн минь хамгийн шилдэг уран бүтээлчид шүү гэдгийг нь хэлмээр байна.
.jpg)
-Таны хувьд хамгийн дурсамжтай, тэр тайзан дээр гараад өөрөөрөө бахархсан үе бий юү. Яагаад онцгой байгаа юм бэ?
-Тоглолтод ороолцох бүрдээ өөртөө үргэлж цензур тавьж, өөрийгөө илүү сайн болгохын төлөө ажилладаг. Алтан үеийн дуунуудаар уран бүтээлчид тоглолт хийсэн юм. Тэр тоглолтоор багштайгаа хамт “Манай театр” дууг дуулсан. Тэр үеийн тайз л хамгийн сайхан, миний хувьд хамгийн нандин цаг хугацаа байсан даа.
-Гэр бүлд нь өөр дуулдаг хүн бий юү. Дуучин болоход нь гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Аав, ээж хоёр маань их сайхан дуулдаг хүмүүс. Энэ мэргэжлийг сонгох ганцхан миний шийдвэр байгаагүй ээ. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад сонгосон учраас бүгд дэмжиж байсан даа.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Олон зүйл бий. МУГЖ Л.Чулуунчимэг багштайгаа ардын дууна талаар контент хийхээр төлөвлөсөн. Мөн ойрын жилүүдэд багтааж бие даасан тоглолтоо хийхээр бэлдэж, төлөвлөж байгаа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
| Д.САЙЗАНМАА: БАГШТАЙГАА ХАМТ ДУУЛСАН ТАЙЗ МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |