Тийм ээ, таныг үзэгчдийг харамсуулж, айлгаж, уурлуулж байгаа “Гарц” олон ангит киноны Тулгын дүрд ажилласан жүжигчин, дуучин Б.Үгбаяртай "уулзуулж" байна. Б.Үгбаярыг үзэгч, сонсогчид “Зуны нар”, “Яг одоо”, “Дулаахан” тэргүүтэй дууг дуучидтай хамтран дуулснаар нь бүр илүү мэддэг билээ.
Б.ҮГБАЯР: МИНИЙ ТӨСӨӨЛСӨН ТУЛГА Л ТЭР
.jpg)
-“Гарц” олон ангит киноны зохиолыг уншиж байхдаа Тулгын дүрийг хэрхэн төсөөлсөн бэ. Төсөөлсөн шигээ гаргаж чадсан уу?
-Дотроо төсөөлж байсан Тулгыг гаргахын тулд их хичээсэн. Анхны гол дүр гэдэг утгаараа жаахан туршлага дутсан байж мэднэ. Гэхдээ л хамгийн сайнаараа ажиллах зорилготой эхлүүлсэн. СУИС-ийг 2020 онд төгссөн. Өмнө нь ах нарынхаа хийсэн, хийж буй киноны олны хэсэгт ажиллаж байлаа. Найруулагч Б.Саруулбуян ахтай гурван жилийн өмнө танилцсан. Тулгын дүрд ажиллах саналыг тавихад нь их баярласан даа.
-Үзэгчдийн хувьд Тулга сайн ах, сайн найз. Тэгвэл таны хувьд Тулга ямар хүн бэ?
-Түүнд найз, дүү хоёр нь л байгаа. Заримдаа тэр хоёрынхоо дунд хэцүү байдалд орчихдог нэгэн. Боломж нь байвал алийг нь ч гомдоохгүй хайрлаж, хамтдаа, сайхан байхыг хүсдэг. Гэхдээ заавал нэгийг нь сонгох ёстой нөхцөл байдал тулгарвал тэр дүүгээ л сонгоно. Дүүгээс нь өөр хэн нэгэн, гэр бүл түүнд байхгүй шүү дээ.
-Тулга хүний хуруу хугалж, чих тасалж, сүрдүүлдэг ширүүн, хэрцгий залуу. Гэхдээ Б.Үгбаяр их зөөлөн хүн шиг санагдлаа. Тулга танаас их хол дүр байсан бололтой?
-Би чинь оготнын хамраас цус гаргаж үзээгүй хүн. Маргаан зодооноос их хол. Хүмүүстэй эвтэй, мэндтэй явахыг л хичээдэг. Тулга дээр өөрт байгаа хамгийн ширүүн төрх, зангаа гаргахыг хичээсэн. Зодооны хэсгийн зураг авалтын үеэр хамгийн эв хавгүй, болхи нь би юм шиг, бусдад тэгж харагдаж байгаа юм шиг санагдаад ер болж өгөхгүй байсан. Гэхдээ ганцхан миний зураг авалт биш учраас байнга камер дээр очоод өөрийгөө харж, хянах боломж байгаагүй. Хамт ажилласан ах нар, найзуудынхаа зөвлөгөө, тусламжаар тэр бүхний ард гарсан даа.
.jpg)
-“Муу хүн гэж байхгүй, муу болгосон хүчин зүйл л байгаа” гэдэг шүү дээ. Тэгвэл Тулга яагаад буруу зам руу орчихов. Тулгын дүрд ажилласан хүний хувьд түүнийг хэрхэн өмөөрөх вэ?
-Тулгад өөр хийж чадах зүйл байхгүй ээ. Дүүгээ хангалуун сайхан амьдруулж, сайн сургуульд сургахыг л тэр хүсэж байна. Хүслээ биелүүлэхэд нь мөнгө, хүч чадал, ажил хэрэгтэй. Ажлаа л хийж байгаа хүн. Хэн нэгний итгэлийг алдахгүйн тулд ажлаа өөрийнхөө чадахаар, хамгийн сайнаараа хийхийг хичээж байгаа нэгэн ах л юм шүү дээ.
-Та жүжигчин мэргэжилтэй юм байна. Дуу, уран бүтээлийг сонирхлоороо хийж эхлэв үү?
-Намайг ахлах ангид байхад эрэгтэй хүүхэд болгоны мөрөөдөл нь хип хоп хамтлаг, реппер, дуучин болох байлаа. Тэр үед дуу, реп хийх гэж их оролддог байж байгаад их сургуульд хэсэг орхисон. СУИС-д Gangbay-ийнхантай параллель анги байсан учраас танилцаж, найзууд болсон. Жил гарангийн өмнө Гангаа бид хоёр хоёулаа Дарханд зураг авалттай байж таарсан. Уулзаад ярилцаж байхдаа намайг дуу хийж чадна, дуу хийе гэж ятгасан хүн нь Гангаа. Өөрийн хүсэл, Гангаагийн ятгалгаар дуу хийж эхэлсэн дээ. Дуу уран бүтээлд дуртай учраас цаашид ч дууны ертөнцөөс салахгүй ээ.
-“Гарц” киноны дууг та дуулсан юм билээ. Дуу нь албан ёсоор хэзээ цацагдах вэ?
-Зураг авалтын үеэр найруулагч Б.Саруулбуян ах “Ахын дүү киноныхоо дууг хийгээрэй, миний дүү өөрөө дуулчихна биз дээ” гээд маазраад байсан юм. Кино гарах ойртох тусам тоглоом биш, жинхнээсээ яриад, дуугаа нэхээд эхэлсэн. “Тэнгэр рүү хар” дууг өмнө нь биччихсэн байсан. Огт өөр аян дээр Гангаатай хийсэн байсан дуу л даа. Дуугаа шинэчилж, дахин бичүүлэхэд Гангаа продюсероор нь ажилласан. Тун удахгүй үзэгч, сонсогчдодоо дуугаа шинэ хувилбараар нь хүргэнэ ээ.
-Жүжигчин, уран бүтээлч болоход нь юу нөлөөлсөн бэ?
-Уг нь огт өөр мэргэжлээр их сургуульд элссэн. Гэхдээ сураагүй ээ, сурч байгаа нэртэй л байсан. Тэгж байгаад сургуулиасаа гарчихсан. Ээжтэйгээ их дотно, найзууд шиг байдаг учраас сургуулиасаа гарснаа ээждээ хэлсэн. Тэр үед ээж “Би чамтай одоо юу ч ярих вэ дээ, одоо өөрөө мэдээд сонго” гэсэн. Би ер нь их юм ургуулан бодож, төсөөлдөг учраас найруулагч болоод бодож, төсөөлдөг бүхнээ дэлгэцэнд амилуулах санаа төрсөн. Тэгж л СУИС-ийг зүглэсэн дээ. Ээж минь урлагийн салбартай холбоотой ажил хийдэг байсан учраас “Урлагийг амар зүйл гэж бодож болохгүй дээ” гэж байлаа. Найруулагч болно гэдэг мөрөөдөл минь одоо ч зүрхэн дотор хадгалаатай байгаа.
-Ээж нь киног нь үзсэн үү?
-Үзэхгүй байгаа гэсэн. Үзэж чадахгүй юм байна гэж байсан.
-Яагаад?
-Дөрөвдүгээр ангийг нь эхлүүлээд, цаашаа үзээгүй гэсэн. Тэгээд “Хүүгээ зовж байгааг харж чадахгүй юм байна” гэж байна лээ. Уг нь кинонд тоглочихоод эмээ, ээждээ үзүүлнэ гэж их боддог байсан юм. Би чинь эмээтэйгээ амьдардаг, эмээгийн хүү. Гэхдээ одоохондоо эмээдээ үзүүлээгүй л байна. Хөгшин хүний даралтыг ихэсгэчихвэл хэцүү шүү дээ.
.jpg)
-Өөрөө үзэж байгаа юу, ямар мэдрэмж төрж байна вэ?
-Өөрийнхөө тоглосон киног үзнэ гэдэг чинь хамгийн хэцүү даалгавар байна лээ. Гэхдээ цаашид илүү сайжрахын тулд өөртөө дүгнэлт хийж, заавал үзэх хэрэгтэй.
-Уран бүтээлчид “Гарц” киногоор үзэгчдэд юу хүргэхийг хичээсэн бол?
-Тэр бүр хөндөөгүй зүйлийг гарахыг, харуулахыг хичээсэн. Тэр хөндөгдөөгүй сэдэв нь нийгэмд заавал харуулах ёстой зүйл. Зохиолч, найруулагчийн бодсон ертөнц доторх нэг жижигхэн хэсэг нь л Тулгын дүр, түүнд илэрхийлэх ёстой чухал үүрэг бий.
.jpg)
.jpg)
| Б.ҮГБАЯР: НАЙРУУЛАГЧИЙН БҮТЭЭСЭН ЕРТӨНЦИЙН НЭГ ЖИЖИГ ХЭСЭГ НЬ ТУЛГА, ТҮҮНД ИЛЭРХИЙЛЭХ ЁСТОЙ ҮҮРЭГ БИЙ |
|
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
Дэлхийн аваргад Г.Монголжин V байр, Б.Наранхишиг VII байрт орлоо
2025-11-02 14:32:34
Г.Анужин, Э.Булган нар техник спортын ДАШТ-д улсын дээд амжилтыг тогтоов
2025-11-02 14:16:31
Жюү жицү-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга эхэллээ
2025-11-02 12:20:05
МҮБХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч ажиллана
2025-11-02 10:39:50
“Хасын Хүлгүүд” баг, Тайванийн аварга “New Taipei Kings” багийг 90:76-аар хожлоо
2025-11-02 10:32:26
Л.Болд жюү жицү-гийн мастерсын дэлхийн аварга боллоо
2025-11-02 10:19:27
Т.Нэмэхбаяр жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 10:12:38
М.Мөнхтулга жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-02 10:06:36
Б.Бат-Эрдэнэ жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2025-11-02 10:00:01
Б.Энхтүвшин жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 09:54:57
Г.Аварзэд жюү жицү-гийн дэлхийн аваргаас хос медаль хүртлээ
2025-11-02 09:43:37
2025-11-02 09:24:31
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-11-02 08:03:00
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-11-02 08:02:05
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-11-02 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-02 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-11-02 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |