Үзэгчдийн шимтэн үзэх дуртай “The voice of Mongolia” шоу тэмцээний дэд байрт шалгарсан, дуучин Б.Оюутай ярилцлаа. Тэрбээр 2016 онд “Авьяаслаг монголчууд” шоуны хагас шигшээд шалгарч үлдэж байсан юм. Багаасаа дуулж, бүжиглэх сонирхолтой охин анх “Бяцхан тод авьяастан” тэмцээнд оролцож, урлагийн хүн болох гараагаа эхлүүлсэн гэдэг. Тэрбээр дэлхийд алдартай, чадварлаг дуучин болохыг мөрөөдөж, түүндээ хүрэхийн тулд жигүүрлэн, өөрийгөө дайчилж, шантралгүй хөдөлмөрлөсөөр буй юм.
-Танд шинэ оны мэнд хүргэе. Хөл хорионы үеийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Уншигч олондоо шинэ оны баярын мэнд хүргэе. Хөл хорионы үед гэртээ дасгал хийж, ном уншиж, өөрт хэрэгтэй гэж бодсон бүх зүйлд цагаа зарцуулж байна. Мөн хүүхдийнхээ хөгжил, хүмүүжилд анхаарч байгаа.
-Б.Оюу ямар хүсэл, мөрөөдөлтэй хүүхэд байв?
-Би хотын унаган хүүхэд. Багадаа дуулж, бүжиглэх дуртай байлаа. Балетчин болох мөрөөдөлтэй байсан. Даанч мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Одоо ч балетад хайртай. Гэхдээ дуулах сонирхлоо хэзээ ч орхилгүй, амьдралынхаа том зорилго болгоод 20 жил болж байна. Би дуулахаараа энэ хорвоогийн аз жаргал, эрх чөлөөг мэдэрдэг. Энэ мэдрэмжийг авсан цагаас хойш би дуулж байна.
- “The voice of Mongolia” шоуны дэд байрт шалгарсан гэдгээр таныг олон хүн мэднэ. Тус тэмцээнд орох шийдвэрийг хэрхэн гаргаж байсан бэ?
-Анх шоу зохион байгуулагдахад оролцохоор төлөвлөж байсан ч нялх биетэй болохоор орж чадаагүй. Хоёр дахь удаагийнхад орохгүй гээд шийдчихсэн байтал найз маань урам зориг, итгэл найдварыг минь бадрааж, дэмжиж, зөвлөж, хурцалж, намайг тус тэмцээнд орох шийдвэр гаргах хүртэл нөлөөлсөн.
.jpg)
-Шоунд дэд байрт шалгарах хүртэл өөрийгөө хэрхэн бэлдсэн бэ. Юу хамгийн их нөлөөлсөн гэж бодож байна вэ?
-Шоунд орохдоо түрүүлэх бодолгүй байлаа. Харин шат ахих тусам үзүүлбэр бүрээ сайжруулахын төлөө хичээж эхэлсэн. Хамгийн том даваа бол өөрийгөө ялан дийлж, айдсаа даван туулах, өөртөө итгэх байсан юм. Аливаа уралдаан, тэмцээнд орохын тулд сэтгэл зүйгээ бэлтгэж, өөрийгөө ялж байж амжилт гаргадаг гэдгийг ойлгосон. Миний бодлоор сэтгэл зүй хамгийн чухал зэвсэг байсан.
-Тэмцээнд оролцох явцад ямар ур чадварт суралцаж, хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Багаар ажиллах чадвар дуучинд хамгийн чухал гэдгийг ойлгосон. Урлагийн хүн хийж байгаа зүйлээ чанартай илэрхийлж, үзүүлэхийн тулд зөвхөн өөрөө сайн байхаас гадна олон хүн хөдөлмөрлөж байж амьтай болдог. Бусадтай маш хурдан эвсэж ажиллаж сурсан. Хамт олон минь хамтран ажиллахад түшигтэй, урамтай байсан. Тэр болгоноос суралцаж явсан даа.
-Таны дуулсан “Буцааж нэхэхгүй хайр” дуу олон хүний зүрх сэтгэлд хүрсэн. Харин та энэ дууг хэрхэн амилуулсан бэ?
-“Буцааж нэхэхгүй хайр” дууг дуулахаа мэдсэн тэр мөчөөс маш их айж, бас баярлаж, догдолж байлаа. Бэлтгэлээ хийж, тухайн дууг тайзан дээр дуулах мөч ойртох тусам айдсыг илүүтэй мэдэрсэн. Хорыг хороор гэдэг шиг би айдсыг өөрийнхөө айдсаар даван туулсан юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, олны өмнө тайзан дээр дуулахдаа ээжийгээ өмнөө суулгаж байгаад дуулсан. Тайзан дээр дуулж дуусчихаад эрсдэл дагуулсан мөртлөө оновчтой шийдвэр гаргасан гэдгээ мэдэрсэн. Тэгээд тайзны ард очоод зөндөө уйлж, тайвширч байлаа. Энэ дууг дахиж дуулахаас айдаг. Тэр үед тайзан дээр дуулсан мэдрэмжийг дахин хэзээ ч мэдрэхгүй болов уу. Мөн үзэгчдэд ч тухайн үеийнх шиг дуугаа хүргэж чадахгүй байх гэж боддог. Тэр мөчид дахин очиж чадахгүй учраас энэ дууг дуулахаас одоо ч айдаг хэвээрээ.
-Өөрийгөө ялахын тулд ээжийгээ өмнөө суулгаж байгаад дуулсан гэсэн үг үү?
-Хэрвээ би ээжийгээ өмнөө суулгаж байгаад дуулаагүй бол үзэгчдэд 70 хувь л хүрэх байсан. Ээжийгөө өмнөө суулгаж дуулахдаа нинжин сэтгэл, эмэгтэй хүний өгөөмөр сэтгэл гээд бүх зүйлийг илэрхийлэхийг хүссэн. Дахин давтагдашгүй ганцхан зүйл байдаг шиг дуугаа тэгж амилуулахыг зорьсон. Миний хамгийн их сэтгэлдээ бодож, шаналж дуулсан дуу бол “Буцааж нэхэхгүй хайр” байсан. Заримдаа дахин сонсохоор сэтгэл ханамж тааруу, зарим үед тухайн үеийн мэдрэмжийг өөрөө мэдэрч чадсан учраас гоё санагддаг.
.jpg)
-Сайн дуучин байхын тулд юунд илүү анхаарах ёстой вэ. Дуучин болох сонирхолтой залууст хандаж юу гэж хэлэх вэ?
-Хүн сонгосон мэргэжилдээ үнэнч байх хэрэгтэй. Хийсэн ажлаасаа сэтгэл ханамж авна гэдэг бол хамгийн сайхан мөрөөдөл. Мөрөөдлөө ажил болгож амьдрах бол аз жаргал. Хүн дуртай зүйлээ хийхдээ л сэтгэл гаргадаг. Бас ядрахыг мэдэрдэггүй. Туйлын үнэнч, чин зүрх сэтгэлээсээ ажилдаа ханддаг. Тийм болохоор буян нь буцаж ирдэг гэж боддог. Дуучин болохыг хүсэж буй залуус “Миний туйлын хүсэж байгаа зүйл мөн үү" гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Дуучин мэргэжлийг сонгосноор гарах эрсдэл, үр дагаврыг тооцоолох ёстой. Ямар ч үед инээмсэглээд дуулж, бусдад аз жаргал бэлэглэж чадах уу гэдэг асуултад хариулж үзээсэй гэж боддог.
-Он гараад хэдхэн хонож байна. Хүүхэд байхдаа шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ. Шинэ жилийн баярт дуртай юу?
-Миний хамгийн дуртай баяр. Хүүхэд байхдаа шинэ жилийн баяраар аав, ээжтэйгээ айл хэсэж, бэлэг цуглуулдаг байсан. Тэгээд он гарсны дараа бэлэгнээсээ хичээлдээ авч явдаг байлаа. Манай ах өөрийнхөө бэлгийг хадгалчихаад, миний бэлгийг надтай хамт хувааж идэж дуусгаад, дараа нь надад өгдөггүй байсан. Тэгээд би ахаасаа гуйна. Одоо ээж болчихсон, мөн ажлын шаардлагаар бусдыг баярлуулдаг баяр болсон байна. Гэсэн ч шинэ жилийн баярт дуртай. Өвөл цас орохоор, шинэ жилийн тухай дуу сонсохоор аз жаргалд умбаж, цаанаасаа л инээд хүрдэг. Энэ жил халуун ам бүлээрээ шинэ жилийн баяраа тэмдэглэсэн.
-Дуу хөгжим таны амьдралын салшгүй нэг хэсэг болсон байх. Та өөр юу хийх дуртай вэ?
-Гар урлал их сонирхож байгаа. Энэ жил интерьер дизайнерын чиглэлээр суралцах бодолтой байна. Мөн Д.Отгонбаяр ахтайгаа хамтарч уран бүтээл хийнэ. Дээрх мэргэжлээрээ сурчихаад, тэр дагуу ажиллана. Хүүхдийнхээ боловсролд анхаарах цаг болсон учир хүүхэдтэйгээ түлхүү ажиллах байх.
.jpg)
-Таны дууг шимтэн сонсдог хүмүүст ямар уран бүтээлээр бэлэг барихаар төлөвлөж байна вэ?
-Д.Отгонбаяр ахтай ярилцаад, сайхан дуугаар бэлэг барихаар бэлдсэн. Эхлүүлсэн ажлаа дуусгах гэж байгаа. “Хурд” хамтлагийн алдартай дуунуудын нэгийг өөрийнхөө хувилбараар амилуулна. Мөн өөр шинэ дуу бэлэн болж байгаа, цаг нь болохоор хэлмээр байна. Хөгжмийн найруулгыг Монголд алдартай эрхэм хийж байгаа.
-Таны бодлоор амьдралын үнэ цэн юу вэ?
-Миний гэр бүл, хайртай хүмүүс. Би бусадтай ялгаварлан гадуурхаж харьцахыг хүсдэггүй. Хүүхдээ ч хүмүүжилтэй, хүн чанартай болгож өсгөхийг хичээдэг.
-Та өөрийгөө ямар хүн гэж тодорхойлох вэ?
-Тухайн үеийн мэдрэмжээсээ шалтгаалаад заримдаа өөрийгөө олсон ч юм шиг, заримдаа огт олоогүй ч юм шиг санагддаг. Өөрийгөө таньж мэдэхийн тулд алдаанаасаа гутралгүй суралцаж, дэвжиж, зөв замаар өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Хүн амьдралынхаа турш суралцдаг. Үхэхдээ өөрийгөө олоогүй гэж бодсон хүн олоогүй л байдаг байх. Бусдад зөв үлгэр дуурайлал болж явах юм сан гэж хичээдэг дээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа. Удахгүй сонсогчидтойгоо амны хаалт зүүхгүйгээр уулзахыг хүсэж байна. Шинэ ондоо аз жаргалтай, эрүүл энх байгаарай. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.
| Б.ОЮУ: Би дуулахаараа аз жаргал, эрх чөлөөг мэдэрдэг |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |