"Бид театрт хайртай" ТББ-ын үүсгэн байгуулагч, "Сартай уншлага" хэмээх уншлагын театрыг санаачлагч А.Тэргэлтэй ярилцлаа.
-Танд шинэ оны мэнд хүргэе. Хэрхэн театрт дурлаж байсан түүхийг тань сонирхмоор санагдлаа?
-Шинэ оны мэнд хүргэе. Энэ их гоё асуулт байна. Хэзээнээс театрт дуртай болсноо бодож байгаагүй юм байна. Би I бүрэн дунд сургуулийг дүүргэсэн. Манай сургууль Драмын театртай ойрхон байдаг юм. Ангийн найзын маань дүү Драмын театрын уран нугаралтын дугуйланд явдаг байсан. Найзтайгаа хамт дүүг нь дугуйлангаас нь авахаар теарт очдог байлаа. Драмын театрын ажилчдын хаалгаар нь ороод доош буугаад л сургалт нь байдаг санагддаг юм. Тайзны хажуугаар явахдаа жүжигчдийн бэлтгэл хийж байгааг хараад зогсчихдог байлаа. Театр сонирхох, дурлах болсон шалтгаан маань түүнээс эхтэй гэж боддог.
-Та сэтгэлд хоногшсон жүжгийнхээ талаар ярихгүй юу?
-Би арван жилдээ Драмын театрт нэг ч жүжиг үзэж байгаагүй юм. Дуурийн театрт харин нэлээн хэдэн удаа очиж байлаа.
Оюутан болоод нэгдүгээр курсдээ УДЭТ-т "Тэнгэрийн хүү" жүжиг үзсэнээ огт мартдаггүй юм. Анх удаа жүжиг үзээд "Театр гэдэг чинь ямар сайхан юм бэ. Ямар гоё зүйлийг үзэхгүй явж байсан юм бэ" хэмээн театрт дурлаж байлаа. Тэнгэрийн хүүгээс хойш өдийг хүртэл УДЭТ-ын нэг ч тоглолтыг алгасалгүй үзсэн дээ. "Тэнгэрийн хүү" жүжиг анх үзсэн болохоор ч тэр үү, сэтгэлд хоногшиж үлдсэн. Харин "Эргээд үзэх юм сан" гэж хүсдэг, олон зүйл бодогдуулсан жүжиг гэвэл 2013 онд тавигдсан санагдаж байна, "Долоон найруулагч-долоон жүжиг" гээд хөтөлбөр болж байсан даа. Тэр хүрээнд тавьсан Ц.Батнайрамдал найруулагчийн "Манекен" жүжгийг нэрлэмээр байна.
-“Бид театрт хайртай” ТББ-ыг хэрхэн байгуулж байв?
-"Бид театрт хайртай" ТББ-ыг 2014 онд байгуулсан. Нэг үгээр, театрт хайртай, урлагт сонирхолтой хүмүүсийн нэгдэл л дээ. Монголын театр, энгийн үзэгч хоёр жаахан хол байдаг юм шиг санагдсан. Бидний хэдэн нөхөд нийлээд "Бид театрт хайртай" ТББ байгуулах болсон шалтгаан маань "Театр, үзэгч хоёрыг илүү ойртуулъя. Үзэгч хүссэн жүжигчин, найруулагчтайгаа уулзаад ярилцах боломжийг нь олгоё. Үзсэн жүжгийнхээ талаар хамтдаа ярилцдаг, үзэл бодлоо хуваалцдаг ийм сайхан нэгдэл, бүлгэм бий болгоё" гэсэн санаа. Манайх УДЭТ, "Blackbox" театртай хамтран ажилладаг байсан юм. УДЭТ-тай хамтран театрын аялал, найруулагч, жүжигчдийн уулзалт, жүжгийн дараа үзэгчид, уран бүтээлчдийн "Тоглолтын дараа" хэмээх томоохон уулзалт зохион байгуулж байлаа. 2017 оноос хойш "Бид театрт хайртай" ТББ-ын нэрийн доор "Сартай уншлага" хэмээх төслийг хэрэгжүүлээд явж байна.

-Уншлагын театрыг Монголд тавьж байсан шүү дээ. Уншлагын театрын онцлог нь яг юу юм бэ?
-Уншлагын театр театрын л нэг хэлбэр шүү дээ. Онцлог нь ямар ч найруулагчийн нэмэлт өөрчлөлтгүй жүжгээ сонгоод, бүтээлийг эх зохиолоор нь үзэгчдэд хүргэдгээрээ давуу талтай. Уншлагын театрын үзэгчдэд өгдөг хамгийн том зүйл нь өөрийнхөө төсөөлөлд, тухайн агшинд л амьдрах боломжийг олгож, үзэгчдэд юу ч тулгадаггүйгээрээ давуу талтай.
-"Сартай уншлага"-аар зохиолч Г.Аюурзанын “Цасны роман” –ыг яагаад сонгох болсон бэ?
-"Сартай уншлага"-ын бүхий л зохиол сонголтод манай багийнхан миний санааг хүндэтгэдэг. Зохиолын сонголт хийхдээ уншаад хамгийн их мэдрэмж төрүүлж, бодол, оюун санааг эзэмдэж чадсан зохиолуудыг үзэгчдэд хүргэхийг зорьдог доо.
-Анх "Сартай уншлага"-ыг тавьж байсан түүхээ сонирхуулахгүй юу?
-2016 онд дэлхийн олон оронд уншлагын театрын сонирхолтой хэлбэрүүд тавигдаж буйг сонирхож, судалсны эцэст эх орондоо ийм тоглолт зохион байгуулбал сонирхолтой юм байна гэж бодоод "Сартай уншлага"-ыг хийж эхэлсэн түүхтэй. Хамгийн анхны тоглолтоо зохиолч Г.Аюурзанын "Цасны роман" зохиолоор нээж байлаа. "Цасны роман"-д өгүүлэгч, хийл хөгжим, инстоляц бүтээл тавьсан нь хүмүүсийн бүхий л мэдрэхүйгээр дамжуулан сайхан мэдрэмж өгөхийг зорьсон юм. Зохиолын агуулгатай нь нийцэхүйц тавилтуудыг тавьснаар тухайн хүн төсөөллийнхөө ертөнцөд зохиолыг мэдрэхэд нь тус болно гэж үзсэн юм.
.jpg)
-Уншлагын театрыг анх тавихад хүмүүс хэрхэн хүлээн авч байв?
-Уншлагын театрын анхны тоглолтыг тавихад үзэгчид маань хүлээн авахад бэлэн байсан гэж бодож байна. Анхны тоглолт, дараа дараагийн тоглолтод хүртэл театр үзэгчдээр дүүрэн байсан. Үзээд гарсан хүмүүсийн сэтгэл их хангалуун байсан шүү. Анхны тоглолтод ирсэн хүмүүс дараагийн удаа ч дахин ирж байлаа. Уншлагын театр Монголын үзэгчдэд ойр байсан гэж хэлж болно.
-Цаашид ямар уран бүтээл дээр ажиллах вэ?
-Уг нь 2020 онд улиралд нэг удаа "Сартай уншлага"-ын тоглолт зохион байгуулна гэж төлөвлөж байлаа. Цаг үеийн байдлаар тоглолтууд маань хойшлоод байна. Дараа дараагийн зохиолын сонголтуудаа хийчихсэн. Үүн дээрээ багийнхныхаа сонголтыг нэмж, цаг сайхан болохоор үзэгчдэдээ бэлэг барихаар зорьж байна даа.
| А.ТЭРГЭЛ: Уншлагын театр Монголын үзэгчдэд ойр байсан |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |