
-Таны “Татах хүч” шинэ уран бүтээлийг сонслоо. Сонирхолтой, өөр өнгө аяс илэрхийлсэн, өвөрмөц клиптэй шинэлэг бүтээл юм. Хэзээнээс Дуурийн тоглолтынхоо завгүй хуваарийн хажуугаар бие даасан уран бүтээлээ үзэгчдэд хүргэх болов?
-Баярлалаа. Анх 2021 онд “Тэнгисийн салхи” нэртэй уран бүтээлээ хүргэсэн бол тун саяхан “Татах хүч” дуугаа гаргасан. Миний хувьд өөрийгөө шинэ зүйлд сорих дуртай. Энэ нь магадгүй олон жанр сонсдогтой минь холбоотой байх. Тэр ч утгаар хэдий дуурийн дуучин мэргэжлээр төгсөөд Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байгаа ч рок поп төрлийн дуу дуулах хүсэл эртнээс төрсөн. Энэ хүслээ харин 2021 оноос эхлэн биелүүлж, өнөөдөр хоёр дахь бүтээлээ хүргэсэндээ баяртай байна. “Татах хүч” дууны хувьд поп жанрын уран бүтээл мөртлөө жаахан сахилгагүй ч юм шиг өнгө аяс бий. Мөн амьд хөгжмийн элементийг ч хослуулсан байгаа.
Энэ жанраа бариад үргэлжлүүлэн уран бүтээлээ хийгээд явна. Цаашлаад ирэх онд цомог гаргах зорилготой.
Рок поп урсгалд уран бүтээл хийхээр зорихдоо юугаараа бусдаас онцлог, шинэлэг байхыг бодсон бэ?
-Мэдээж энэ төрөлд уран бүтээл хийхдээ юугаараа ялгарч, хэрхэн хийх тухай бодсон. Зах зээлийн хувьд рок поп урсгал харьцангуй идэвхтэй салбар. Миний хувьд өөрийн дуулах ур чадварт суурилан ажиллаж рок төрлийн дуучин болох зорилготой. Манайд рок поп жанрын дуучид их ховор санагддаг учир надад орон зай байгаа юм шиг мэдрэгддэг. Нөгөө талаар Дуурийн театрт чамгүй олон жил дуулсан учир илүү давуу талтай. Ийм болохоор рок поп төрөл рүү зоригтой, итгэлтэй орж байгаа.
Уран бүтээлдээ хэлбэр гэхээс илүү агуулга, чанарыг эрхэмлэж, ул суурьтай сайн бүтээл хийхийг зорьж байна.
-Дуу хөгжмийн шинэ төрөлд хүч сорьж байгаа танд үзэгчдийн сэтгэгдэл, урмын үг, шүүмж бүтээлийн чанараа ахиулахад гол нөлөө үзүүлдэг болов уу?
-Дуурийн театрт хэдийгээр есөн жил болсон ч гэсэн рок поп ертөнцөд бүх зүйлийг шинээр эхэлж байна. Тийм ч учраас намайг хүмүүс төдийлөн мэдэхгүй, танихгүй байгаа байх. Харин найз нөхөд, гэр бүлийнхэн, бусад уран бүтээлчдээс эерэг сайхан урмын сэтгэгдэл ирж байгаа. Үзэгчид уран бүтээлийн минь бусдаас ялгарах онцлог шинжийг таньж хүлээж аваасай гэж хүсдэг.
-2015 онд “Консонанс” хамтлагаараа “Авьяаслаг Монголчууд” шоуг анх Монголд зохион байгуулж байхад оролцоод, хагас финал хүртэл нь амжилттай явсан. Манай хамтлаг үзэгчдэд хүрэхэд тус шоу том гүүр болсон гэж боддог. Бид 2016 онд анх поп опера тоглолтоо үзэгчдэд хүргээд, 2018 он хүртэл тасралтгүй уран бүтээлээ хийж байгаад өөр өөрсдийн бүтээлээ хийх болсон.

-Театртаа дуулахын хажуугаар бие даасан уран бүтээлээ хийж байгаа шүү дээ. Тоглолт, уран бүтээлийнхээ хуваарийг хэрхэн зохицуулж байна вэ?
-Дуурийн театрын хувьд хуваарьт тоглолтынхоо дагуу явдаг. Монгол Улсад цагтаа эхэлдэг тоглолттой ганцхан театр шүү дээ. Бид үндсэн дуудлагаар ажилладаг болохоор бүх зүйл хуваарийн дагуу явдаг. Миний хувьд театрынхаа тоглолтын хуваарьтай өдрөө тоглолтдоо оролцоод, бусад үед хувь уран бүтээлийнхээ төлөвлөгөөг гаргаад ажилладаг. Зарим үед Дуурийнхаа тоглолтод оролцоод, орой тараад студийн хоолой бичлэгт орох, хөгжмийнхөө найруулгын асуудал ярилцах үе бий. Хэчнээн ядарсан ч цаг тухайд нь ажлаа амжуулаад явахыг боддог.
Тэгж л өөрийнхөө хүсэж мөрөөдөж байгаа зүйлийнхээ төлөө явахгүй бол болохгүй шүү дээ.

-Хүн бүрийн мэргэжлээ сонгосон түүх өөр байдаг. Таны хувьд урлагийн хүн болох шийдвэрийг хэзээ гаргаж байв?
-Би багаасаа дуулдаггүй байсан. Өөрийгөө дуулж чадна гэж боддоггүй, бүр мэддэггүй байлаа. Харин спортод их сонирхолтой, Сэлэнгэ аймгийн Шаамар сумынхаа волейболын шигшээ багийн ахлагч байлаа. Харин ахлах ангид ороод “Дуучин болвол гоё юм байна” гэсэн бодол төрсөн. Энэ нь тухайн үед хип поп хамтлагийн дуунууд ид хит болж байсантай холбоотой л доо. Яагаад ч юм хип поп дууны дахилт дуулдаг хүн болвол гоё юм шиг санагддаг байсан. Тэгээд волейбол тоглож байхдаа ч юм уу өөрийн мэдэлгүй дуу аялахаар найзууд “Чи дуулдаг юм уу” гэж асууна. Тэгээд л өөрийгөө анзаарч, урлагийн үзлэгт орсноор “Нээрээ би дуулбал болох ч юм уу” гэж бодож, урлагийн сургуульд орохоор шийдсэн.
Гэхдээ арван жилээ төгсдөг хавар волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээн намар хүртэл үргэлжилсэн болохоор урлагийн сургуулиуд элсэлтээ аваад дууссан байсан. Тэгээд тэр жилдээ сургуульд орж чадаагүй. Тэгээд дараа жил нь Хөгжим бүжигт дуучнаар сурах зорилго тавьж байлаа

-Сургуульдаа ороод мэргэжилдээ улам гүн дурлаж, шантрахгүйгээр явах шалтгаан болсон уу?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Гэхдээ анх миний авьяас бусад хүнд хангалттай байгаагүй. Волейбол тоглодог байсан болохоор их чанга биетэй баригдмал хүүхэд байсан. Түүнээсээ үүдэн их давтах, ажиллах шаардлага тулгарч байсан. Тэгээд өөртэйгээ тулж, уйгагүй ажиллаж байсан болохоор мэргэжлийнхээ үнэ цэнийг илүүтэй мэдэрсэн. Тэгэхэд А.Бүтэд багш минь надад “Миний хүү хичээгээд байгаарай, чи тийм ч сайн хоолойтой дуучин биш ч чамд бусдаас онцлог зүйл бий. Гол нь тууштай байгаарай, чи урлагийн салбарт заавал байх ёстой хүн шүү. Харин тууштай байж чадахгүй бол урлаг үнэхээр хартай” гэж хэлсэн. Тэр үг намайг хөглөж, эргэлт буцалтгүйгээр урагшлах хөшүүрэг болсон. Одоо ч би багшийнхаа хэлсэн үгийг бодож явдаг.
-Таны зан чанарыг хамт олон, найз нөхөд нь илүүтэй тодорхойлж хэлэх байх. Ямар зан чанартай гэдэг вэ?
-Шударга байхыг хичээдэг ч өнөөгийн нийгэмд бүх зүйлд шударга хандаж чаддаггүй. Аливаа зүйлд алтан дундаж байж, тэнцвэрийг нь тааруулахыг хичээдэг. Хэлэх үгээ харин дураараа, жаахан эмоцитой хэлдэг байх. Найзууд минь “Жаахан хатуу үгтэй” гэдэг.
.jpg)
-Урлагийн хүнд сайн ар тал их чухал байдаг шүү дээ. Гэр бүлийнхээ тухай ярьж болох уу?
-Аав минь намайг оюутан байхад өөд болсон. Аавдаа дуулж байгаагаа, Монголдоо номер нэг Дуурийн театрын уран бүтээлчид дунд багтаж, дуулж яваагаа харуулсан бол гэж харамсдаг зүйл бий. Бусдаар ээж, хоёр эгч минь миний хүсэл мөрөөдлийг их дэмждэг. Намайг “Өөрийнхөө хүссэн зүйлийг л хий” гэдэг.
-Тантай ярилцахад аливаад их өөдрөг, эерэг ханддаг шиг санагдлаа. Гэхдээ урлагийн хүнд зарим үг, шүүмжлэл урмыг нь хугалах тал бий шүү дээ. Тийм зүйлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Миний хувьд мэргэжлээрээ их хэцүү сурсан гэж хэлсэн дээ. Тэр ч утгаар оюутан байхаасаа таарамжгүй үгсийг сонсож, шалгалт бүрийн ард анхаарлын тэмдэгтэй байдаг байлаа. Сурч байх хугацаандаа бараг магтуулж байгаагүй. Төгсөх шалгалтан дээрээ л магтуулсан байх. Тийм болохоор хэр баргийн зүйлийг тоохоо больсон. Мэдээж уран бүтээлээ сайжруулахын тулд өөрт хэрэгтэй шүүмжлэлийг хүлээн авч улам хичээнэ.
-Ярилцсанд баярлалаа, танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
| ДУУЧИН А.НАРАНБААТАР: Дуурийн театртаа дуулахаас гадна рок поп урсгалд өөрийгөө сорьж байна |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |