Тэрбээр 2018 онд “Сити” их сургуулийг МУГЖ Ц.Төмөрхуяг багшийнхаа удирдлагад жүжигчнээр төгссөн байна. “95 зүүдний хүн” киноноос өмнө “Намайг аваад үлдээч” “Үлгэрийн баатар гэртээ харих замд”, “Хараал”, “Мөсөн ээж”, “Өөдлөх улирал”, “Гэнэтийн учрал”, “Хонх”, Улаан туфл”, “Дэрний сэтгэл” зэрэг бүтээлийн гол болон туслах дүрд тоглосон юм.

-“95 зүүдний хүн” кинонд тоглох саналыг анх танд хэрхэн тавьсан бэ. Олон зүйлийг сурч авсан байх. Туслах дүр гэлтгүй ажиллагаа шаардсан байх?
-Бидний цоо шинэ уран бүтээл болох “95 зүүдний” хүн уран сайхны кино үзэгчдэд хүрээд удаагүй байна. Уран бүтээлч хүний хувьд шинээр ажилласан бүтээлээ үзэгчдэд хүргэх хамгийн сайхан зүйл шүү дээ. Анх тус киноны Пүрэвийн дүрд тоглосон Э.Мөнхбат ах намайг дуудаж, Э.Батнямбуу ах эмчийн дүрд ажиллах санал тавьсан. Мэдээж их зүйл сурч авсан. Гол, туслах дүр гэлтгүй нас залуу байх тусмаа ажилласан дүр бүхнээсээ заавал нэг зүйлийг нэмээд сурч байдаг. Тэр сурсан зүйл, сургасан хүмүүс нь өөрсдөө үнэ цэн болоод үлддэг дээ. Миний хувьд дүр бүр өөрийн онцлогтой учраас туслах дүр ч байсан чадах чинээгээрээ мэдэрч ажиллах дуртай даа.

-Өмнө нь “Намайг аваад үлдээч” киноны гол дүрд тоглосон шүү дээ. Таны дүр таалагдсан шүү?
-Тийм ээ, “Дөрвөн бэрх” фильмийн бүтээл “ Намайг аваад үлдээч” кино бол миний анхны гол дүр. Анх удаа ах нартайгаа хамтарч санаачлан арын албанд нь явсан бүтээл. Энэ кино бол залуу уран бүтээлчдийн хийе, бүтээе сэтгэл, хүч хөдөлмөрөөс бүтсэн кино гэж боддог. Өмнөх “Намайг аваад үлдээч I”, “Амьд бус амьдрагсад” кинонд бол уран бүтээлч ах нартайгаа хамтран жүжигчнээрээ л ажилладаг байсан. Харин киноныхоо бүх зүйлд оролцоод явах илүү их зүйлийг сурч мэдэж, ойлгож авдаг гэдгийг мэдэрсэн нь “Намайг аваад үлдээч”.
-Урлагийн салбарт ажиллахад сайхан зүйлээс илүү бэрхшээлтэй, авьяас, чадвар сорих нь их. Тиймдээ ч дундаас нь орхих ч байдаг. Өөрийн чинь хувьд яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон юм бэ, сургуулиа хэзээ төгссөн, сурч байх хугацаандаа хүндийг нь мэдэрсэн болов уу?
-Бүхий л ажил мэргэжил өөр өөрийн давуу болон хүнд талтай байдаг байх гэж боддог. Жүжигчин мэргэжлийн хувьд хүнээс авьяас чадвар, мэдрэмж нэхэх нь бий. Нэхэхээс ч өөр аргагүй л дээ. Эдгээрийг өөрсдөөсөө гарган үзүүлж байж л уран бүтээлч болно шүү дээ. Миний хувьд мэргэжилдээ хайртай, ажлаа дурлаж хийдэг учир шантрах нь бага. Хүн дуртай зүйлийнхээ төлөө ямар ч хэцүү бэрх бүхнийг давж гарч чаддаг байх аа. Дуртай байгаа нь жаргалтай болгоод байгаа юм шүү дээ.

-Энэ мэргэжлийн юу нь харин өөрийг чинь татаж, энэ замаар алхуулж байгаа гэж боддог вэ?
-Манай мэргэжлийн туйлын зорилго нь дүр бүтээх. Гол дурлуулж, татаж байгаа зүйл бол дүр. Тухайлбал, ээжийн дүр бүгд ижил биш. Шинээр ээж болж байгаа хүн байна, олон хүүхэдтэй ээж байна, эсвэл үр хүүхдээ алдсан хүн гээд дотроо олон янз. Эдгээрийг нэг бүрчлэн үзүүлдэг нь сонирхол татаж, мэргэжилдээ дурлан ажилладаг.
-Хамгийн их урам зориг авч, хүндэлдэг ямар уран бүтээлч байдаг вэ?
-Үлгэр дуурайлал авч, хайрлаж хүндэлдэг уран бүтээлч бол манай ангийн багш МУГЖ Ц.Төмөрхуяг. Тэр хүн надад амьд капитал юм шиг санагддаг. Хуучны монгол киноноос эхлээд кино урлагийн гурван үеэр мэддэг. Хамгийн гол нь дүрдээ ажиллаж байгаа нь дүрээ ялгаж, салгаж нарийн гаргаж байгаа нь гайхалтай санагддаг.

-Залуу уран бүтээлчийн хувьд амьдрал, уран бүтээлдээ ямар зарчим баримталдаг вэ?
-Нэг ажлыг нөгөө ажлаар орлуулж болохгүй. Аливаад яг таг хариуцлагатай, цаг баримталж, ажил, амьдралаа ялгаж, салгахыг хичээдэг. Уран бүтээлд оролцож, ажлаа хийсэн ч гэртээ ирээд сайн эхнэр, ээж байхыг боддог. Түүнээс нэг зүйлд анхаарал хандуулж, бусад ажлыг цалгардуулж болохгүй шүү дээ. Манай мэргэжлийн биднээс шаарддаг гол зүйл бол хариуцлага. Мөн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гээд бүх талаас өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байдаг.
-Мөн залуусын үгийг уран бүтээлчид хэрхэн тусган авч, хэрэгжүүлдэг вэ. Харилцан ярилцвал л өнөөд сайн бүтээл төрөх юм шиг санагддаг?
-Залуу уран бүтээлч гэлтгүй баг хамт олон бүрдээд нэг уран бүтээлийн ард гарах гэж байгаа бол хамтдаа сууж байгаад зохиолынхоо уншлагыг хийгээд ярилцаад явбал зүгээр байдаг. Түүнээс “Чи залуу хүн учраас буруу яриад байна”, “Ахмад жүжигчин нь мэдэж байгаа учраас үүгээр нь больё” гэх зүйл гарах нь бага байдаг. Харин ч залуу уран бүтээлчийнхээ санаа бодлыг илүү сонсож, дэмжих нь бий.

-Уран бүтээлдээ оролцоод явахад гэр бүл, хайртай хүмүүсийн дэмжлэг, итгэл чухал байдаг байх?
-Гэр бүлийнхэн минь бүгд намайг гараа өргөөд дэмждэг. Тэгээд үргэлж дэмжиж, тусалдаг гэр бүл, хайртай хүмүүсдээ баярлалаа гэж хэлье.
-Цаашдын мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцаж болох уу?
-Том зорилго, мөрөөдөлтэй. Өвөө минь надад “Миний охин урлагаар явахдаа жанжин шугамаа бариад яваарай” гэж хэлж байсан. Тиймээс сонгосон мэргэжлээсээ хазайхыг хүсдэггүй. Одоо Улсын Хүүхэд залуучуудын театрын үндсэн жүжигчнээр давхар ажилладаг. МУГЖ Н.Ариунболд ахынхаа удирдлагад ажлаад явж байгаа. Тун удахгүй театр маань нээлтээ хийгээд шинэ жүжгээрээ уулзах байх. Одоогоор мөрөөдлөө хуваалцахгүйгээр үлдээе гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| ЖҮЖИГЧИН М.БАТГЭРЭЛ: Өвөөгийн минь “Зорьсон зүйлдээ жанжин шугамаа алдаж болохгүй шүү” гэх үг намайг зоригжуулдаг |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |