“Намуунзэт” продакшны найруулагч, сэтгүүлч, зураглаач З.Батбилэгтэй уран бүтээлийнх нь талаар хөөрөлдсөнөө хүргэж байна.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Олон улсын баримтат кино наадмаас “Хүрд” кино нь шагнал хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Танд болон танай уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.
-“Хүрд” киног бүтээсэн үйл явцын талаар асууя. Танд “Хүрд” кинонд ажиллах санал хэрхэн ирж байв. Хүнд сэдэв хөндсөн болохоор кино хийх явцад хүндрэлтэй зүйл байсан байх?
-Зохиолч, найруулагч Л.Номин эгчтэй би сайн танил. Манай студи баримтат киноны чиглэлээр ажилладаг болохоор Л.Номин эгч анх надад баримтат кинонд зураглаачаар ажиллах санал тавьж байлаа. “Хүрд” кино нийгмийн эмзэг асуудлыг хөндөхөөс гадна тухайн оролцогчийн хувьд маш хөндүүр сэдэв байсан учир судалгаа их шаардсан. Киноны зураг авалт хэдэн жил үргэлжилсэн дээ. Зураг авалтын хувьд тухайн оролцогчдын сэтгэлзүйн байдлыг, энэ асуудалд хандах хандлагыг дэлгэцээр хэрхэн харуулах вэ гэдэг л хүндрэлтэй байсан даа.
-Та хөл хорионы үеийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Хөл хорионоос өмнө зарим уран бүтээлийн зураг авалт дууссан байсан учраас эвлүүлгийн ажилдаа орж, хөл хорионы үеэр бас нэгэн шинэ уран бүтээл хийж дуусгалаа. Ер нь телевизийн салбарын уран бүтээлчид ямагт хийх ажилтай байдаг учраас энэ хөл хорионы үед энгийн өдрүүд шиг л ажилтай байлаа.
-Та баримтат киногоороо мэргэшиж, олон орны кино уралдаан амжилттай оролцсон ч дэндүү даруухан амьдардаг шиг санагддаг?
-Уран бүтээл хэдийгээр найруулагчийн нэрээр овоглож, үзэгчдэд хүрдэг ч багийн ажил байдаг. Манай студийнхэн олон сайхан баримтат кино бүтээж, дотоодын болон олон улсын наадамд өөрсдийгөө сорьдог. Заавал түрүүлэхдээ биш, оролцох нь хамгийн чухал гэдэг шүү дээ. Бид яг ийм л зарчмаар ажиллаж, хийсэн бүтээл бүрээсээ урамшдаг.
-Үе дамжсан уран бүтээлчдийн хүү гэгдэх нэг талаар нэр хүнд нөгөө талаар хариуцлага болдог байх?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Энэ бол маш том хариуцлага гэж боддог. Олны хайр хүндлэлийг хүлээсэн, ийм сайхан хүмүүсийн үр удам учраас нэрийг нь үргэлж сайнаар дуудуулж явахыг хичээдэг.
-Таныг сэтгүүлч, зураглаачаар мэргэшихэд өвөө тань нөлөөлсөн гэж өмнө өгч байсан ярилцлагадаа хэлсэн байна лээ. Хэрхэн нөлөөлж, урам зориг өгснийг тань дэлгэрүүлж асууж болох уу?
-Би кино, телевизийн уран бүтээлчдийн гэр бүлд төрж, өссөн. Аавын маань аав кино зохиолч, баримтат киноны найруулагч Ч.Гомбо, ээжийн аав Ц.Жамбал өвөө маань зургийн дарга, нагац ах Ж.Асалбай маань мөн кино зураглаач байсан. Багаасаа кино, телевизэд ойр байсан болохоор энэ салбарт мөн ч их дур сонирхолтой, хүсэл тэмүүлэлтэй хүүхэд байлаа.
Намайг дунд сургууль төгсөхөд Гомбо өвөө маань Д.Жигжидийн нэрэмжит КУДС-д орохыг зөвлөснөөр өөрөө зохиолоо бичиж, зургаа авч, найруулах боломжтой сэтгүүлч, зураглаач гэсэн хос мэргэжлийг сонгож байлаа. Одоо бодоход өвөө маань миний ирээдүйн замыг их эртнээс харж, зөв чиглүүлжээ гэж боддог шүү.
-Та баримтат киноны ертөнцөд ороод олон жил болжээ. Энэ мэргэжлийн юунд нь дурласан юм бэ?
-Баримтат кино маш сонирхолтой салбар. Танин мэдэхүй, соён гэгээрүүлэхээс гадна эртнээс эдүгээ хүртэл гурван цагийн хэлхээний гүүр болж өгдөг. Өнгөрсөн түүхийн судлагдахуун, өнөөдрийн бидний амьдралыг түүх болгон хадгалж үлдээдэг сонирхолтой салбар. Түүнээс гадна байнга шинэ хүмүүстэй уулзаж, тэдний ажил, амьдралын бүхий л замналаас өвөрмөц, содон зүйлийг олж харж, дэлгэцийн бүтээл болгодог онцлогтой. Мөн өвөөгийнхөө хийсэн олон сайхан баримтат киног сонирхож үздэг байсан болохоор энэ салбарт татагдахад нөлөөлсөн болов уу.
-Анхны киноноос эхлээд энэ зам хүртэл өөрийгөө хөгжүүлэх, алдаа оноо гээд олон зам туулсан байх. Шантрах үе байв уу?
-Анхны уран бүтээл болох “Амарбатын нэг өдөр” баримтат кинондоо би их хайртай. Учир нь тэр үед техникийн хувьд ч, туршлагын хувьд ч өнөөгийнхтэй зүйрлэшгүй байсан. Хэдий тийм ч энэ бүтээл маань дотоодын болон олон улсын хэд хэдэн кино наадмаас шагнал авсан нь надад маш их урам зориг өгч, итгэл найдварыг асаасан гэж болно. Хийсэн бүтээл бүрээсээ туршлагажиж, дараагийн бүтээл хийх санаагаа олж, шинийг эрэлхийлж, сайжруулж байдаг.
Төгс зүйл гэж байхгүйн адил уран бүтээл хийх явцад алдаж, онохоос эхлээд олон бэрхшээл тулгарна. Тэр бүрт шантралгүй, харин ч “Дараагийн удаа ийм асуудал тулгарвал давж гарах туршлагатай болж байна” гэж нэг нэгэндээ урам өгч ажиллаж ирсэн.
Тийм ч учраас манай хамт олон баримтат кинондоо үнэнч, тууштай ажиллаж байгаа болов уу гэж боддог доо.
-Баримтат киноны зохиол гаргах амаргүй байх. Кино санааг хэрхэн гаргаж, хэрхэн бүтээдэг талаар тань сонирхож болох уу?
-Телевизийн бүтээлийн хамгийн чухал нь зохиол. Зохиолын хувьд аав маань, манай студийн редакторууд голчлон ажилладаг даа. Манайд ажиллаж байгаа редакторууд бүгд аавын маань шавь учраас зохиол боловсруулах, санаа олох тал дээр санаа зовдоггүй гэж болно. Мэдээж тухайн бүтээлийг хэрхэн хийх санал бодлоо хамт олноороо ярилцана. Архивын материал байхгүй үед хэрхэн дүрсжүүлэх, яаж зохиомжлох гэх мэтийг зураглаач, найруулагч нартайгаа ярилцаж, зохиолоо гаргадаг. Зохиолын судалгаа болон зураг авалтын явцад дараагийн шинэ бүтээлийн баатрыг олох тохиолдол цөөнгүй.
-Таны хувьд уран бүтээлч хүн ямар байх ёстой вэ. Эсвэл тийм байх ёстой гэсэн зүйл байдаггүй юм болов уу?
-Уран бүтээлч хүн үлгэр жишээ байж, бусдыг дагуулж байх ёстой гэж боддог. Байнга шинийг эрэлхийлж, бусдыг зөв сайхан зүйлд уриалж, түүчээлж байх ёстой. Олон хүн тэднийг харж, даган дууриах учраас хаана ч зөв хандлагатай байх хэрэгтэй. Ялангуяа цахим орчин хөгжсөн энэ цаг үед хүүхэд залуучуудад сайн сайхан бүхнийг түгээж байж, бидний хойч ирээдүй улам гэрэлтэх болов уу гэж хувьдаа боддог доо.
- Таны нэрийг аавтай тань холбож ойлгодог тал бий. Тийм хэдий ч уран бүтээлчийн хувьд өөр эрэлхийлэлтэй санагддаг?
-Ааваар минь намайг таньдаг хүмүүс бишгүй л дээ. Гэхдээ намайг сайн мэддэг хүмүүс аав бид хоёрыг уран бүтээлийн хувьд ихэнх үед санал зөрж, өөр өөрийн өнгө аясаар бүтээл хийдэг гэдгийг мэднэ.
Ганц жишээ хэлэхэд, 2011 онд “Академи авардс” кино наадамд аав бид хоёр тус тусын бүтээлээрээ оролцож, зураглаач, найруулагчаар ажилласан юм. Манай бүтээл “Тайгын дууч” баримтат киноны тэргүүн байрыг авахад аавын хэлсэн үгийг мартдаггүй. Аав “Энэ кино наадамд хүүтэйгээ өрсөлдөөд, хүүдээ мад тавиулна гэж санасангүй. Залуу үе аргагүй өөр болжээ” гэж хэлж байсан юм.
Гэвч уран бүтээл бол багийн ажил байдаг учраас хэн хэнийхээ санал бодол, уран сайхны найруулгыг тусгахыг хичээдэг.
-Цаашдын зорилгын тань талаар асууж болох уу?
-Кино, телевизийн салбарт ажиллахаар мэргэжил сонгон суралцаж буй залуус сургуулиа төгсөөд уран сайхны кино хийх маш их хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Баримтат кино ч мөн тэдний энэ хүсэл эрмэлзлэлийн нэг байгаасай гэж хүсдэг. Мөн зөвхөн миний гэлтгүй манай хамт олны зорилго бол Монголын баримтат киног олон улсад илүү өргөн таниулах, шинэ өнгө төрх бий болгохыг эрмэлздэг дээ
.
| З.БАТБИЛЭГ: Монголын баримтат кинонд шинэ өнгө төрх бий болгохыг бид эрмэлздэг |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |