-Арвайн түрүү бөхийж, тариан түрүү шаргалтсан намар налгар өдрийн мэнд хүргэе. Уран бүтээлийн олз омог их үү?
-Эргэлт.мн мэдээллийн сайтын нийт уншигч олонд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэнд эх орныхоо зүүн хязгаар нутаг Дорнод аймгаас мэнд хүргэж буйдаа талархаж сууна. Уран бүтээлийн арвин сайхан олзтой намаржиж байна.
-Эх орны минь хязгаар нутгаас олон найрагч төрөн гарсан байдаг. Тухайлбал, Дорнын их найрагч Д.Нямсүрэн, Т.Содномжил зохиолч, оруулагч, яруу найрагч Ж.Нэргүй гээд л дурсаад байвал олон сайхан хүн бий. Таны хувьд эдгээр хүмүүстэй ойр дотно нөхөрлөж байсан нь мэдээж. Монголын утга зохиолын ертөнцөд өөрийн ул мөрөө үлдээсэн энэ сайхан эрхмүүдтэй ойр байсан сонирхолтой түүхээсээ хуваалцана гэж бодож байна ?
Миний хувьд сурагч байх даа Д.Нямсүрэн, Т.Содномнамжил, Б.Бат-Орших, Б.Тайван, Д.Хүрэлчулуун зэрэг ах нарынхаа тухай сураг сонсож барааг нь харж явснаас дотно танилцаж, шүлэг бүтээлээ хуваалцаж амжаагүй ээ. Сургууль соёл гэж яваад 2008 онд нутагтаа ирэхэд Л.Хэрээ, Ц.Жамбалгарав, Д.Нанжидгүнтэв, Ц.Төртайван, Д.Ган-Очир, Д.Батжаргал зэрэг олон сайхан найрагч ах нар тосон авсан. Өөрийн хэмжээнд яруу найргийн буян хишгийг хүртэж, үг сургаалыг нь үргэлжлүүлж явна даа.
.jpg)
хэдэн бор хүүхдээ эрхлүүлсэн аз жаргалтай хором мөч үнэ цэнтэй болохоос алдар нэр, мөнгө төгрөг тийм ч хэрэгтэй санагдахгүй юм.
-Тал нутагт шүлэг бичиж, эгэл даруу аж төрөн сууж буй талаараа таныг сайхан яриа дэлгэнэ гэж бодож байна?
-Сайхан асуулт байна. Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэн гэдэг хүний амьдрал, уран бүтээлээс нь тал нутагт шүлэг бичиж, эгэл жирийн мөртлөө үнэ цэнтэй, аз жаргалтай амьдарч болохын нууцыг тайлах байх.
Надад бол талын хүн уужуу хүлээцтэй болдог юм шиг санагддаг. Уур нь хүрлээ гэхэд морио унаад уудам хээр талд зэрэглээ зорин давхихаар уужрахгүй гээд яах билээ дээ. Уулын хүн бол уулсаа ширтэх байх. Харин талын бид нүд хүрэх алсаа л сэтгэл цэлийтэл ширтэнэ шүү дээ. Тиймээс хэдэн бор хүүхдээ эрхлүүлсэн аз жаргалтай хором мөч үнэ цэнтэй болохоос алдар нэр, мөнгө төгрөг тийм ч хэрэгтэй санагдахгүй юм.
-Таны амьдран суугаа тал нутгаас олон уран бүтээлч төрөн гарсан. Энэ л эрхмүүдийн үргэлжлэл болоод тал нутгаа манан суугаад тань талархнам. Тэгэхээр тал нутгийн хүмүүсийн зан араншингийн тухай хууч дэлгээч?
-Төрийн гурван удаагийн шагнал Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, Д.Цэгмид, Ө.Дамдинсүрэн Д.Тарваа, Ж.Лодой гээд тал нутгаас соёлын үр тарьсан уран бүтээлчдээ хүндэтгэн дээдэлж явдаг билээ.
нэгдэж, нэгнээ хөглөж чаддаг болохоор олон сайн уран бүтээлч төрөн гарсан болов уу
Саяхан манай аав нутгийн нэгэн бууралтай хууч хөөрч суусан. Чих тавиад сонсвол “Тэр гуай мөн тос даасан хүн байжээ. Хэн гуайн холч ухааны ачаар үр хүүхдүүд нь сайн явна даа” гээд л чухалчлан ярьж байлаа. Тал нутгийн гэхээсээ илүү Монгол хүний зан чанарын онцлог, ястнуудын өв соёл, хүмүүжлээс шалтгаалдаг байж мэднэ. Манай Дорнод аймаг Халх, Буриад, Барга, Үзэмчин гээд олон ястнаас бүрддэг. Тиймээс ястан хоорондын хүмүүжил, соёлын ялгаа их. Гэвч нэгдэж, нэгнээ хөглөж чаддаг болохоор олон сайн уран бүтээлч төрөн гарсан болов уу.
.jpg)
-Удахгүй Дорнын их найрагч Д.Нямсүрэнгийн нэрэмжит яруу найргийн наадам зохион байгуулагдах гэж байгаа талаар сонссон. Энэхүү яруу найргийн наадмыг зохион байгуулж байгаагийн шалтгаан юу вэ?
-Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачлаагаар Дорнын их Яруу найрагч Д.Нямсүрэнгийн нэрэмжит “Аглагхан талаасаа” яруу найргийн анхдугаар наадмыг 2023.10.06 өдөр зохион байгуулахаар болоод байна. Их найрагчийнхаа нэрэмжит яруу найргийн наадмыг Дорнод аймгийн Чойбалсан хотноо зохион байгуулахаар товлоод байна. Энэхүү наадам нь цаашдаа гурван жил тутамд зохион байгуулагдах бөгөөд Д.Нямсүрэн найрагчийн дурсгалыг хүндэтгэх, уран бүтээл, шүлэг яруу найргийг алдаршуулах, хойч үед сурталчлан таниулах, эх хэлнийхээ яруу тунгалаг, баялгийг түгээн дэлгэрүүлэх, зохиол бүтээлийг нь судалгааны эргэлтэд оруулах зэрэг олон талын ач холбогдолтой гэж ойлгож байгаа.
-Энэхүү яруу найргийн наадмыг ямар үе шаттайгаар зохион байгуулах вэ?
-“Аглагхан талаасаа” яруу найргийн наадам хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд нэгдүгээр шат 2023.09.09 өдрөөс 2023.09.29-ны 17 цаг хүртэл [email protected] цахим хаягаар өмнө нь нийтлэгдэж байгаагүй зохиогчийн эрхийн зөрчилгүй хоёр шинэ бүтээлийг хүлээж авч ажлын хэсгээс 20 яруу найрагчийг шалгаруулж 2023.10.02 өдөр нийтэд зарлан наадамд оролцох эрх олгоно. Хоёрдугаар шатанд шалгарсан 20 яруу найрагч 2023.10.06 өдөр Чөлөөт сэдэв болон Дорнын их найрагч Д.Нямсүрэнд зориулсан шүлгээ уншиж Тэргүүн байр “Амитаба” цом мөнгөн шагнал хоёрдугаар шатанд шалгарч оролцсон найрагчид Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит анхдугаар наадмын “Хишигт найрагч” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдах юм.
- Зарим яруу найрагч “Үг хүнийг захирдаг” гэдэг. Гэтэл зарим нь эсрэгээрээ “Хүн үгийг захирдаг” гэх юм билээ. Энэ тал дээрх таны бодол?
-Үгээр хүнийг үхүүлж амьдруулж ч болдог гэдэг дээ. Тэгэхээр үгээ захирах байх аа.
-Яруу найргийн онгод гэж таныхаар яг юу вэ?
-Миний хувьд онгод гэдэг зүрх сэтгэлийн дуулал юм даа.
-Онгод гэдэг авьяас уу, хөдөлмөр үү?
-Авьяас байлгүй яах вэ. Авьяас багатай мань мэт нь л хөдөлмөрлөж авьяастнаа тодруулж өгдөг байх даа.
Сайн, муу шүлэг аль алийг нь бичих байх
- Үе тэнгийнхээ уран бүтээлчдийн, нөхөрлөл, уран бүтээлийн талаар сонирхолтой яриа дэлгэнэ үү?
-Олон сайхан найрагчидтай үерхэн нөхөрлөж явна. Нэрлэвэл маш урд цуваа гаргах нь ойлгомжтой. Тал нутагтаа тааваар сууж, аяга тагшаа хувааж яваа учир Н.Мөнхсайхан, Л.Түмэнжаргал, Б.Мөнгөнтуул, М.Орхонтуяа, Б.Төгсжаргалтайгаа нөхөрлөсөн он цаг, бүтээсэн дурсамж нь зузаан юм. Уран бүтээлийн хувьд бичихгүй байж тэсэхгүй учир болсон болоогүй хэдэн шүлэг хэлхэж, нутгийн ах, дүүстэйгээ хамтран дууны уран бүтээл дээр ажиллаа.

гуниглал төрүүлж, хайрлаж, харамлуулж байна
- Яруу найрагчид, ном шимтэн уншигчид шүлэг, яруу найраг хоёр тэс өөр зүйл гэж ярих юм аа. Та уран бүтээлч хүний хувьд энэ ялгааг хэрхэн хардаг вэ?
-Цаг хугацаа бүхний шалгуур мөн ч шимтээд ханамгүй шүлэг их уншсан. Одоо ч цээжинд дүрэлзэн асаж, гуниглал төрүүлж, хайрлаж, харамлуулж байна. Ямар ч хүн төгс байна гэж байхгүй. Сайн, муу шүлэг аль алийг нь бичих байх аа.
-Хүн бүхэнд л байнга уншдаг ширээний ном гэж байдаг. Та ямар номыг багаасаа уншиж, урам зориг авдаг байсан вэ?
-Д.Нямсүрэнгийн “Сэтгэлийн байгаль” Б.Лхагвасүрэн “Гашуун өвс” А.Дюма “Монте кристо гүн”
Ярилцсанд баярлалаа
-Баярлалаа
| П.ГЭРЭЛХҮҮ: Миний хувьд онгод гэдэг зүрх сэтгэлийн дуулал юм |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |