-“One man show” олон улсын моно жүжгийн А зэрэглэлийн фестивальд амжилттай оролцож гранпри хүртсэнд баяр хүргэе. Нэг хүний жүжиг тухайн уран бүтээлчээс илүү авьяас, чадвар шаарддаг санагддаг. Таны хувьд хэрхэн бэлдэж, өөртэйгээ ажилласан бэ?
-Их баярлалаа. Македон Улсын Битола хотод Юнескогийн дэргэдэх Театр урлагийн институтээс 24 дэх жилдээ зохиож байгаа. "One man show" фестиваль энэ оны тавдугаар сарын 12-20 хооронд болж өнгөрлөө. Энэ фестивальд эх орноо төлөөлж оролцсондоо их баяртай байна. Моно буюу нэг хүний жүжиг бол 50 минутаас цагийн хооронд үзэгчдийн анхаарлыг алдалгүйгээр жүжгийнхээ утга санааг нь ойлгуулж гаргадгаараа маш өндөр ур чадварыг жүжигчнээс шаарддаг төрөл.
-Дэлхийн уран бүтээлчдийн өмнө бүтээлээ үнэлүүлэхэд аав, ээж, багш гээд тусалж, дэмжсэн олон хүнд талархаж зогссон болов уу?
-Моно жүжгийг ганцаараа тайзан дээр тоглодог боловч ард нь олон хүний тусламж дэмжлэг бий. Юуны өмнө жүжгийнхээ баг бүрэлдэхүүнд талархаж байгаагаа илэрхийлье. Зохиолч, найруулагч Б.Батдэлгэр, хөгжмийн зохиолч СТА П.Дэлгэрсайхан, жүжгийн хөгжмийг ятга хөгжмөөр амилуулж өгсөн СТА Б.Ганчимэг нартаа их баярлалаа. Мөн жүжгийг удирдаж авч явсан Монголын моно жүжгийн төвийн тэргүүн МУГЖ Ц.Баясгалан эгчдээ баярлалаа. Баясаа эгч минь олон улсын олон ч фестивальд өөрөө оролцож байсан туршлагатай учир чанартай зөвлөгөөг өгч байсан.
Мөн зардал санхүүгийн асуудалд тусалсан гэр бүлийнхэндээ болоод Монгол Улсын Соёлын яам, УИХ-ын гишүүн Ц.Туваан, найз нөхөд, "Монгол туургатан театр"-ынхаа хамт олонд талархал илэрхийлье.

-"Би хэн бэ" жүжгээрээ ямар санааг илэрхийлэхийг зорьсон бэ. Өмнө нь мөн энэ жүжгээр шагнал хүртэж байсан шүү дээ?
-Монголын моно жүжгийн төв Соёлын яам хамтран зохион байгуулдаг "Ялагчдын цуваа 2021" олон улсын моно жүжгийн фестивальд оролцож гранпри шагнал авч байсан. “Би хэн бэ” жүжгээрээ эмэгтэйчүүдэд тохиолддог төрсний дараах хямрал сэдвийг хөндөж тавьсан. Жүжгийн тайзаа монгол гэрийн загвартай утсан тайзаар шийдэж өгсөн. Энэ нь эмэгтэй хүний дотоод сэтгэлийн утас хөндөгдөхөд айл гэрийн амьдрал хэрхэн савлаж өөрчлөгдөж тогтворгүй болж байгааг илэрхийлнэ. Мөн хар өнгийн хатны хувцастайгаар жүжиг эхэлж, төгсгөлдөө энгийн монгол цагаан тэрлэгтэйгээр төгсдөг. Энэ шийдэл нь монгол хувцасны соёлыг олон улсад харуулахаас гадна жүжигчний дотоод сэтгэлийг давхар илэрхийлж байгаагаараа онцлог. Хамгийн гол нь бид энэ жүжгээрээ монгол эмэгтэй төрсний дараах хямралд хэрхэн өртдөг, өөрт тулгарч буй эл асуудлаас өөрийгөө монгол хүний ухаанаараа хэрхэн залж авч гардаг тухай харуулахыг зорьсон.
-Олон улсын наадамд оролцоход шүүгч нар нь монгол уран бүтээлчдийн бүтээлийг юу гэж үнэлж, дүгнэдэг бол. Тухайлбал, “Би хэн бэ” жүжгийн тухайд юу ярьж байв?
-Манай жүжгийг үзэгч, шүүгчид маш сайхнаар хүлээж авсан. Тавдугаар сарын 12-ноос эхлээд орой бүр хоёр улсын жүжиг тоглож эхлээд бид жүжгээ 17-нд тоглосон. Олон улсын фестивальд оролцоход төрөлх хэлээрээ тоглох шаардлага тавьдаг болохоор ойлгох болов уу гэсэн эргэлзээ төрсөн. Харин МУГЖ Ц.Баясгалан эгчийнхээ үнэт зөвлөгөөний дагуу итгэлтэйгээр жүжгээ тавьж, дуусахад бүх үзэгч, шүүгч суудлаасаа босож алга ташсан.
Мөн уралдааны дүн гартал үзэгчид “Танай жүжиг хамгийн бест байсан шүү” гэж урам хайрласан.

-Орон нутгийн театрын уран бүтээлч дэлхийд гарлаа гэдгээр илүү онцлог содон байх шиг. "Монгол туургатан театр"-т хэзээ орсон бэ, яагаад орон нутгийг зорих болсон юм бэ?
-2010 онд СУИС-ийг Б.Хишигзаяа багшийн удирдлагад сурч төгсөөд ангиараа Төв аймгийн "Монгол туургатан театр"-т студи анги болж очиж байлаа. Ангиараа одоог хүртэл жаргал, зовлонгоо хуваалцан хамтдаа ажиллаж байна. Хөдөө орон нутгийн уран бүтээлчдийн давуу тал нь театрт дуурь тогловол дуурьт, бүжгэн жүжиг тогловол бүжгэн жүжигт гээд бүх уран бүтээлд хөрвөх чадвартай байдгаараа онцлог.
-“Би хэн бэ” нэг хүний жүжгийн дүрд тоглох санааг хэн танд тавьж байв. Анх санал хүлээж авахад ямар санагдсан бэ?
-Зохиолч, найруулагч Б.Батдэлгэр бид хоёр 2010 онд Б.Хишигзаяа багшийн удирдлагад СУИС-ийг нэг ангид хамтдаа сурч төгссөн. Монголын моно жүжгийн төвөөс зарлагдсан үндэсний ялагч улсын уралдаанд оролцохоор моно жүжгийн зохиол хайж байгаад Б.Батдэлгэр найзаасаа “Надад тохирсон жүжиг бичиж өгөөч” гэсэн санал тавьсан. Учир нь хамт сурч, ажиллаж байгаа болохоор намайг илүү мэднэ л дээ. Ингэж л энэ жүжиг бүтэж байсан түүхтэй.

-Магад энэ мэргэжлийг сонгосны үнэ цэн, утга учрыг энэ наадмаар илүүтэй мэдэрсэн болов уу. Мөн анх жүжигчин болох шийдвэрийг гаргаж байсан үеэ ч санан дурссан байх, багаасаа урлагт дуртай хүүхэд байв уу?
-Багаасаа эмч болно гэж бодож, арван жилээ төгсөөд Анагаахын шинжлэх ухааны сургуульд шалгалт хүртэл өгч байлаа. Тухайн үед харин "Монгол туургатан театр"-ынхаа драмын дугуйланд явж байгаад СУИС-д шалгалт өгсөн чинь тэнцчихсэн. Гэнэтийн бөгөөд сонин гоё шийдвэр болсон доо. Одоо харин энэ мэргэжлийг сонгосондоо их баярладаг. Ямар нэг уран бүтээл, жүжигт ороход хэцүү шантрах, уйлах үе гардаг ч эцэст нь өөртөө тохирох хамгийн зөв мэргэжлийг сонгож гэсэн бодол төрдөг.
-“One man show” олон улсын моно жүжгийн фестивальд хэчнээн орны уран бүтээлч оролцсон бэ. Хэдэн төрлөөр өрсөлддөг наадам юм?
-“One man show” зөвхөн моно жүжгийн фестиваль. Орон орны 20 гаруй жүжиг өрсөлдсөнөөс Итали Улсын жүжигчин үзэгчдийн нэрэмжит шагнал болоод шилдэг жүжигчний шагналыг авч, Испани Улсын жүжиг шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн бол бид гранпри авсан. Орон орноос олон фестивальд оролцсон, олон шагналтай чадварлаг, туршлагатай жүжигчид ирж оролцсон.

-Уран бүтээлч бүрд өөрийн зарчим байдаг. Таны хувьд аливаа уран бүтээлд ямар зарчмыг баримталж ажилладаг вэ?
-Боломжгүй зүйл гэж байдаггүй гэж боддог. Эхэлсэн бол заавал дуусга гэсэн зарчмыг л баримталдаг даа.
-Уран бүтээлчид дэлхийд гарах, олон улсын наадамд оролцох боломж бололцоо ер хэр байдаг вэ. Өөрсдөө хичээж, зоривол болохгүй зүйл байхгүй биз дээ?
-Монголын олон уран бүтээлч олон улсын фестивальд оролцож амжилт үзүүлж байна. Ямар ч хүн хөдөлмөрлөж хичээж явбал боломжгүй зүйл гэж байдаггүй гэж боддог.
-Олон улсын наадамд оролцоод, жүжгийн бэлтгэлээ хийгээд завгүй байхаар гэр бүлээ орхигдуулах асуудал бий байх. Энэ тухайд хэрхэн зохицуулж байна вэ?
-Гэр бүлийнхэн минь миний мэргэжлийг сайн ойлгож дэмждэг. Мөн фестивальд оролцох төсөв санхүү замын зардал гээд бүхий л зүйлд тусалсан. Уран бүтээлч хүнийг гэр бүл нь ойлгоно гэдэг сайн уран бүтээл төрөх сайн уран бүтээлч байх хамгийн гол үндэс гэж боддог.
-Мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцаж болох уу?
-Мөрөөдөл минь эхнээсээ биелээд явж байна. Цаашид дэлхийн олон орны тайзан дээр уран бүтээлээ тоглож монгол гэдэг нэрийг аавынхаа нэртэй хамт дуудуулахыг хүсэж мөрөөддөг.
-Баярлалаа, танд уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа.

| ОЛОН УЛСЫН МОНО ЖҮЖГИЙН НААДМААС ГРАНПРИ ХҮРТСЭН Р.ЯНЖИНДУЛАМ: Монголоо, аавынхаа нэртэй дэлхийн олон тайзан дээр дуудуулахыг хүсдэг |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |