-Сайн байна уу. Таны хүүхэд ахуй насны дурсамжаас яриагаа эхлэх үү?
-Намайг хүмүүс Монгол ахуйгаас хол хотын хүүхэд л гэж боддог байх. Би хөдөө өвөө, эмээ дээрээ хонь хариулж, хурдны морь унаж өслөө шүү дээ. Мал ахуйтайгаа зууралдаж явсаар хичээлээсээ хоцроод есөн настай сургуульд орж байлаа. Хурдан морь унаж гийнгоон дуу дуулдаг байсан минь урлагийн хүн болоход нөлөөлсөн гэж боддог. Урлагийн хүн болох хүүхэд арай өөр байдаг юм шиг санагддаг... Би чинь сургуулийнхаа бүхий л арга хэмжээн дээр дуулдаг хүүхэд байлаа. Тэгэхдээ ихэвчлэн морины тухай дуу дуулна. Бүр “Морь” гэдэг хочтой байлаа.
Намайг ахлах ангид байхад хип хоп хөгжмийн урсгал Монголд эд хүчээ авч байлаа. Бараг л анги болгон хамтлагтай байсан үе. “Flash”, “No name” зэрэг тухайн үеийн хамтлагуудтай зэрэгцэн “Code” хамтлагийг байгуулж, морины дуунаас хип хоп руу “урваж” байлаа. Тэгээд “Дайн ба энх” хамтлагийн гишүүн талийгаач Наба ах дээрээ очиж, “Бидний үг” дууг авч анхны уран бүтээлээ хийж байсан. Одоо эргээд бодоход үнэхээр сайхан дурсамж, түүх болон үлдсэн байна даа. Сургуулийнхаа үүдэнд аймар том тоглолтын самбар хадаад л хоёр удаа тоглолт хийж байлаа. Гурван сургуулийн заал дүүрэн хүүхэд цуглаад их л сайхан байдаг байсан. Одоо хип хоп хамтлагт дуулж байсан гэхээр ихэнх хүмүүс итгэхгүй байж магадгүй юм. Охин минь хүртэл клип үзэж байж л итгэж байх жишээтэй.
-Багаасаа дуулах дуртай байсан хүүхэд яагаад дуулаачийн ангийг сонгоогүй юм бол?
-Соёл Урлагийн Их Сургуулийн босго бол надад их өндөр байсан. Гурван удаа шалгалт өгөөд тэнцээгүй. Тэр үед “Заавал л энэ сургуульд сурна” гэсэн их хүсэл байсан. Тэгээд “Намайг ганцхан улирал л харчих, тэгээд ч тэнцэхгүй бол хөөж болно” гэж гуйгаад, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сумьяагийн Сугар хэмээх гайхалтай багшийнхаа шавь болж байлаа. Тэр цагаас хойш “нохой” гэдэг хочтой болтлоо үнэхээр хичээж сурсан. Эхний улиралд амьтдын этюд хийдэг. Би нохойг сонгож аваад, хоёр сар хашааныхаа нохойг ажигласан. Нохой ямар үйлдэл гаргадаг, яаж хуцдаг, хоолоо харамлахаараа ямар үйлдэл гаргадаг гээд л бүгдийг нь судална. Тэгээд амьтны этюдийг хамгийн сайн хийсэн оюутнаар шалгарч, сургуульдаа үлдэж байлаа.
-Багшийнхаа талаар яриа дэлгээч?
-Би чинь нэгдүгээр курстээ багшийнхаа хамгийн дургүй хүүхдийн нэг байсан. Харин төгсөх жилдээ хамгийн хайртай шавь нь болж байлаа. Хорвоогийн хамгийн сайхан үгсийг багшдаа хэлмээр санагддаг. Одоо багш минь биднийг тэнгэрээс харж л суугаа байх. Багш намайг “Чи бол драмын талын хүн шүү” гэдэг байж билээ. Харин төгсөх жил “Энэ надад нэг шоу хийж үзүүлнэ ээ” гэж байсныг одоо ч санаж байна. Манай ангийн ханад “Жүжигчин хүн хүний дээд хүн байх ёстой” гэсэн үгтэй багшийн минь хөрөг байдаг. Энэ л үгийг бидэнд үргэлж хэлж, дөрвөн жилийн хугацаанд хүн байхад сургасан даа.
 (41)(1).jpg)
-“Эмоци” продакшн сүүлийн үед тайз гэхээсээ илүү дэлгэцийн урлагт хүч түрэн орж байна. “Баян боол” уран сайхны кино театруудын хамгийн их үзэгчтэй киногоор шалгарсан. Таны хувьд хэзээнээс тус хамтлагт орж байв?
-Оюутан байхдаа Ж.Сэнгэдорж найруулагчийн “Босуул” МУСК-ны арын албанд ажиллаж урлагийн гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш олон ч киноны арын албанд ажилласан. Тэр үедээ “Би гол дүрд тогломоор байна” гэж хашхирч, явсангүй. Харин ч зураглаач, найруулагч, гэрэлтүүлэгчид хэрхэн ажиллаж байгаагаас суралцдаг байсан.Тэгж явсаар 2019 онд “Эмоци” прокдашкныхаа нэгэн хэсэг болж хэд хэдэн тайз, дэлгэцийн уран бүтээлд тоглолоо.”Баян боол” киноны хувьд сахлаа ургуулж, өөрийгөө илүү өөр дүр төрх, өнцгөөс олж харсан сайхан уран бүтээл болсон.
-Цаашдаа ямар уран бүтээл дээр ажиллах бодолтой байгаа вэ?
-Манай үеийнхний хувьд одоо яг хийж, бүтээх үе дээрээ ирсэн гэж боддог. Тиймдээ ч найзуудтайгаа хамтран чанартай уран бүтээл хийхийг зэхэж байна. Мэдээж “Эмоци” продакшныхаа бүх л уран бүтээлд идэвхтэй оролцоно. Нийгмийг хамгийн их шүүмжилдэг хүмүүс бол урлагийнхан гэж би хувьдаа боддог. Тиймээс “хонх дуугарсан” уран бүтээл хийхийг л хүсэж, зорьж байгаа.
-Элсэлтийн шалгалт хаяанд иржээ. Ярилцлагын төгсгөлд жүжигчин мэргэжлээр суралцахыг хүсэж буй хүүхдүүдэд зөвлөгөө өгөөч?
-“Үнэхээр би жүжигчин болж чадах уу” гэж дахин дахин өөрөөсөө асууж үзээрэй. Суралцаад төгссөн бол мэргэжлээрээ ажиллаарай л гэж хэлмээр байна.
| ЖҮЖИГЧИН Г.БЯМБАХҮҮ: Хурдан морь унаж гийнгоон дуу дуулдаг байсан минь урлагийн хүн болоход нөлөөлсөн |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |