-Тун сонирхолтой, шинэлэг тоглолтыг Дуурь бүжгийн эрдмийн театрын хөгжимчид үзүүлэх гэж байгаа юм байна. Хэдий хэр хугацаанд бэлдсэн бэ?
-Манай театрын хөгжим ангийн бие даан бэлдсэн “Сонгодог үдэш” нэртэй тоглолт байгаа юм. Монголдоо анх удаа дөрвөн вальторны концерт гэдгээрээ онцлог. Өмнө нь ийм төрлийн тоглолт манай улсад тавигдаж байгаагүй. Тоглолтод урьд нь тоглогдож байгаагүй зөндөө олон зохиолыг тоглоно. Тухайлбал, цөөхүүл хөгжим, мөн шинэ гоцлол хөгжмийн номерууд бий. Вальторн хөгжим дэлхийд их ховор байдаг. Тэгэхэд Монголд өнөөдөр дөрвөн вальторнтой концерт тавьж байна гэдэг хөгжимчид болон үзэгчдийн хувьд шинэлэг зүйл. Бид сарын өмнөөс бэлтгэлээ хийж эхэлсэн. Вальторн хөгжмийг Монголд анх удаагаа дуугаргана гэдэг сэдлийг аль есдүгээр сард авсан. Тэгээд энэ тоглолт тавигдаад хуваарь нь гарсны дараа албан ёсны шийдвэр гарсан. Тоглолтын хувьд гурван ангиар нь бүтнээр нь тоглох байсан ч бусад хөгжимчиддөө боломж олгох үүднээс нэгдүгээр ангиа тоглож байгаа. Цаашид хоёр, гуравдугаар ангиа тоглох боломж бий ч одоогоор нарийн төлөвлөгөө байхгүй байна.
Тоглолтын өөр нэгэн онцлог нь Дуурь бүжгийн эрдмийн театрын 60 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа эхний ажлуудын нэг.
-Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хэчнээн хөгжимчидтэй байдаг вэ?
-Манай симфони найрал хөгжим 54-56 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Ихэнх нь залуу уран бүтээлчид бий. Мөн гэрээгээр ажилладаг Монгол Улсын Консерваторийн багш нар байгаа.
-Таны хувьд хэзээнээс театрт гоцлол хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн бэ?
-Би 2014 онд театрт хөгжимчнөөр орсноос хойш есөн жил болсон байна. Залуус дундаа ажилласан жил, туршлагын хувьд илүү байгаа.
-Яагаад хөгжимчин мэргэжлийг сонгосон юм бэ?
-Анх хөгжимд дургүй байсан. Хөгжим бүжгийн сургуульд тэнцээд орсон ч хуваарийн дагуу хичээлдээ явдаг байсан. Харин яг хөгжимчин больё гэж хөгжимдөө дурлаж эхэлсэн үе бол Дуурийн театрт хөгжимчнөөр тэнцэж орсон үе. Дэлхийн алдартай хөгжим, том концертыг тоглохыг үзэж, сурч эхэлсний дараа хөгжимд дуртай болсон. Тэгээд л эргэлт буцалтгүй хөгжимчин болохоор шийдсэн.
-Хөгжмийн тоглолтын үзэгчид хэр байна вэ. Хүмүүс хэр үзэж, сонирхдог бол?
-Үзэгч бага талдаа байдаг. Ихэвчлэн хөгжмийн хүрээнийхэн болон мэргэжлийн хүмүүс ирж үздэг. Мөн анх удаага хөгжим сонсох гэж байгаа хүмүүс ч бий. Дан хөгжмийн болохоор хүмүүст уйтгартай гэж бодоод эмээх талтай шиг байгаа юм.
-"ORCHESTRA NIGHT" хөгжмийн концертыг зорьж байгаа үзэгчдэд хандаж хэлэх зүйл бий юу?
-Манай "ORCHESTRA NIGHT" хөгжмийн концертыг зорьж ирсэн үзэгчид театр үүсэж, хөгжсөнөөс хойших хугацаанд хийсэн хөдөлмөрийг харна. Хоёрдугаарт, урьд Монголд тоглогдож байгаагүй дэлхийн сонгодог олон зохиолын анхдагч сонсогч болно.
-Ярилцсанд баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье.
-Баярлалаа.
| УДБЭТ-ЫН ГОЦЛОЛ ХӨГЖИМЧИН Б.АНХБАЯР: "ORCHESTRA NIGHT” хөгжмийн концерт нь Монголд анх удаа дөрвөн вальторнтой тоглогдох гэж байна |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |