“Амьдралын минь уналт, босолт бүрд Р.Чойномын шүлгүүд л хань болж, надад урам зориг өгч, хүч өгдөг. Тэр бол ард түмний суу билигт хүү яах аргагүй мөн” гэж тэр өгүүлнэ. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Даваажавтай яруу найрагч Р.Чойномын амьдрал, уран бүтээлийг харуулсан кино хийх гэж зорьж байгаа хүрээнд нь ярилцлаа. Тэрбээр багаасаа л Р.Чойном гэх билиг танхай найрагчийг алдаршуулж, мөнхжүүлэхийг хүсдэг байжээ.

-Сайн байна уу. Та өнгөрсөн жил “Аав аа, хүү нь аав боллоо” уран бүтээлийн тоглолтоо хийснээс хойш чимээгүй байж байгаад саяхнаас Р.Чойном найрагчийн амьдралыг харуулсан кино хийх гэж байгаа мэдээ дуулгалаа?
-Би 1998 онд Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид элсээд Урлагийн гавьяат жүжигчин, доктор, профессор С.Сугар болон Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун багшийн удирдлага дор 2003 онд төгссөн. Оюутан байх хугацаандаа МУГЖ С.Лхагвасүрэн ахын “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд ажиллаж уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Түүнээс хойш урлагт тасралтгүй зүтгэсээр хэдийнэ хорь гаруй жил болжээ. Тэгээд өнгөрсөн жил аав, ээж, ард түмэндээ зориулаад, урлагт 22 жил зүтгэснийхээ үр шимийг үзүүлье гэж “Аав аа, хүү нь аав болсон” гэсэн бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо Улаанбаатар паласын концертын их танхимд амжилттай сайхан тоглосон. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан гэвэл UBS телевизээс санаачлан зохион байгуулагдаж буй Монгол туургатны наадамд оролцож байна. Энэхүү наадам нь хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин гурвын хамтарсан наадам л даа. Уралдааны шагнал нь Монголд хамгийн өндөр буюу 100 сая төгрөгийн шагналын сантай. Тэгээд л дүрс бичлэг, бэлтгэл ажил гээд түмэн завгүй гүйж байна.
/ЯРУУ НАЙРАГЧ Р.ЧОЙНОМ АГСАН/
Харин Р.Чойном найрагчийн тухайд миний багын мөрөөдөл байсан. Багаасаа бодож, хийхийг зорьж байгаа зүйлээ эхлүүлэх гээд ярьж л байна.
-Яруу найрагч Р.Чойномын амьдралыг харуулсан кино хийхийг бодсон юм бэ
-Уран бүтээлч хүний нэг үүрэг бол ард түмэндээ үйлчлэх ёстой. Энэ ч утгаар миний хувьд анх ухаан орсон цагаасаа л амьдралд алдаж, онох бүрдээ Р.Чойном гэх хүнээр шүлэг, найраглал, уран бүтээлээс урам зориг авч, хөглөгдөж, өөрийн амьдралдаа тусган авч, суралцсаар өнөөдрийг хүрсэн. Нэг ёсондоо өнөөдрийн Б.Даваажавыг бүтээхэд Р.Чойном найрагчийн зохиол, бүтээлийн нөлөө их бий. Тийм болохоор хүүхэд байхаасаа л түүнийг алдаршуулж, мөнхжүүлэх юм сан гэж их бодож, “Хэзээ нэг өдөр заавал амьдрал, уран бүтээлээр нь кино хийнэ дээ” гэж зорьж явлаа. Тэр хүслээ биелүүлэх цаг хугацаа нь болсон юм болов уу гэж бодож байна.
-Анх Р.Чойном найрагчийг хэрхэн мэдэж, таньж байсан бол?
-Аав минь Дугаржавын Банди гэж жолооч хүн байсан. Ээжийг минь Д.Дарьсүрэн гэнэ. Аав минь залуудаа их сайхан дуулдаг, билиг танхай, жудагтай сайхан эр хүн байлаа. Мөн шүлэг, зохиол их уншдаг. Тэр дундаа Р.Чойном найрагчийн “Сүмтэй будрын чулуу”, “Буриад”, “Уяхан замбуутивийн наран” зэрэг номыг уншиж, түүнээс сургамж авч, өөртөө хэрэгжүүлдэг хүн байсан. Үнэнч шударга, хурц мөртлөө оновчтой үзэгтэй эрхэм найрагчийг их л хүндэлж, биширч байсан даа. Тийм аавын хажууд өссөн болохоор би ч ялгаагүй тэдгээр номыг уншиж, шүлгээс нь цээжил өссөн. Ингэж л би тэр гайхамшигтай суу билиг хүний зохиол, бүтээлтэй танилцсан юм даа. Ардчиллын шуурга ид дэгдэж байхад сургуулиасаа зөвсардаж, багагүй бэрхшээл үзсэн надад Р.Чойном зохиолчийн өнөө шүлгүүд л ихэд тус болдог байв.

-Р.Чойном найрагчийн амьдралыг тэр чигт нь багтаан гаргах уу. Эсвэл зөвхөн хэлмэгдэж байсан он жилүүдийг нь л барьж ажиллахаар төлөвлөж байгаа болов уу?
-Одоогоор зохиол нарийн гараагүй байна. Киноны багийнхан болон зөвлөх уран бүтээлчидтэй ярилцаж байгаад шийднэ. Мэдээж бүхэл бүтэн 43 жилийн амьдралыг нь цаг 30 минутын киногоор багтаан үзүүлэх боломжгүй ч бид аль болох гол санаагаа сайн гаргахыг хичээнэ.

-Р.ЧОЙНОМ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БЭЛГЭ ТЭМДЭГ-
-Таны олж уншиж, мэдсэнээр, магадгүй харж, биширч байгаагаар Р.Чойном гэж хэн бэ?
-Р.Чойном бол Монголын суу билигт, ард түмний хүү юм. Өөрөөр хэлбэл эрх чөлөөний бэлгэ тэмдэг. Эрдэмтэй хүн даруу, эх мөрөн дөлгөөн гэдэг шиг тун даруу мөртлөө даацтай үгээр санаагаа илэрхийлдэг зоригтон байсан. Зан чанарынхаа хувьд би түүнийг усны долгио шиг хүн байсан болов уу гэж боддог. Тэр бол ганц яруу найрагч ч биш. Ая зохионо,баримал хийнэ гээд олон талын авьяастай. Өнгөрсөн онд Р.Чойном агсны мэндэлсний 85 жилийн ой болсон. Оросын том гүрэн, өнөөдрийг хүртэл шүтэж, биширдэг Сергей Есенин гэж хүн байдаг. Оросын ардын жүжигчин хүн гэж байдаг. Яг түүн шиг тэр хөл, толгойгоо нийгэмд болохгүй бүтэхгүй зүйлийн эрх чөлөөг дуугарч байсан.
Тэрээр 43 настай ертөнцийн мөнх бусыг үзэж байсан юм билээ.
-Таны хувьд гол дүрээ гаргана гэсэн бодол байна уу?
-Миний хувьд өнгөрсөн онд Р.Чойномын тухай “Үл мартахуйн дууль” гэх дууны клипт тоглосон. Үүнээс гадна тодорхой хэмжээнд санаачилж, дуугарч байгаагийнх 40 гаруй насны Р.Чойномд бол тоглоно. Киноныхоо зохиолоос хамааран дүрээ сонгоно. Ер нь тэгээд тухайн хүний дотор хүнийг гаргана гэдэг ямар нэгэн уран бүтээлчдийн хамгийн чадвар, хамгийн их ажиллагаа шаарддаг. Хэдий гаднаасаа Р.Чойном шиг хувирч харагдлаа ч дотроосоо үнэмшилгүй худал байвал хүмүүст хүрэхгүй. Үзэгчид гэдэг чинь хамгийн үнэнч шүүгч байдаг шүү дээ. Тэр дундаа нүд гэдэг бол сэтгэлийн толь. Тийм болохоор дүрийн судалгаа маш чухал байгаа юм. Хамгийн гол нь хэлмэгдэж, хавчигдаж байсан үеийг нь харуулна. Зүгээр л шүлэг бичиж байгаа хүнийг буруутан болгон гянданд хорьж байсан тэр бүхнийг нарийн судалгаатайгаар оруулах болно.

/Р.ЧОЙНОМ АГСАН УРАН БҮТЭЭЛЧ НӨХДИЙН ХАМТ/
-Хамгийн чухал нь хөрөнгө санхүү шүү дээ. Энэ бүтээлд тусалж, дэмжих байгууллага, хувь хүн олдсон уу?
-Би төр, засаг, компани, нутгийн зөвлөл гээд олон газраар явсан ч нэг ч тоогоогүй. Тиймээс би ард түмэндээ хандаж, дэмжиж байгаа эсэхийг нь асуусан юм. Дээр өгүүлсэнчлэн Р.Чойном бол ард түмний хүү. Тэгэхээр ард түмэн өөрө суу билигт, авьяаст хүүгээ мөнхжүүлж, сэргээж, үр хойчдоо таниулах ажлыг хийх нь хамгийн зүйтэй юм байна гэж бодсон. Киноны зөвлөхөөр МУСГЗ Г.Золжаргал ах ажиллах болсонд их баяртай байгаа. Тэгээд ер тусалж, дэмжиж, санаа оноогоо хэлж байгаа олон хүн бий. Тэр дундаа “Өв” сангийнхан бол ихэд тусалж, сэтгэл гарган ажиллаж байгаа. Тэгэхээр энэ кино бол Р.Чойном найрагчийг гэсэн сэтгэлтэй хүмүүсээс бүрдэж, босож, үзэгчдэд хүрэхээр зорьж байгаа бүтээл. Тиймээс найрагчийн тухай мэддэг зүйлээ хуваалцаж, бидний уран бүтээлд туслах хүмүүс холбогдоорой. Бүгдээрээ хамтдаа суут хөвгүүнээ мөнхжүүлж авья гэж хэлмээр байна.
-Киног хэзээ гарахаар төлөвлөсөн байгаа бол?
-Одоогоор судалгаа, шинжилгээний ажил хийгдэж байна. Удахгүй сайхан мэдээ дуулгана.
-Ярилцсанд баярлалаа, кино гарахаар эргэн уулзья. Та Р.Чойном найрагчийн шүлгээс санаанд хамгийн ойр байгаагаасаа уншиж өгөөч?
-Баярлалаа, би “Намтар” шүлэгт нь их дуртай
Алд биеийн минь намтар гэвэл
Амьдралын хатуу бүхэнтэй
Аймшиггүй тулалдаж ирсэн
Ард Чойномын түүх юм.
Энэ биеийн минь намтар гэвэл
Эртдэж төрүүлсэн хорвоотой
Эрэгчин эмэгчинээ үзэлцсэн
Рэнчиний Чойномын түүх юм.
Хонгор багын диваажинд
Хотлын хүүхэд шиг байснаа
Хорвоогийн “ үнэн ” хэмээх
Хориотой модны жимсийг
Арванхан хэдтэйгээ тасалж
Амт, үнэрийг нь таньснаас
Амьдралын баруун ёроол уруу
Ад болон хөөгдсөн түүх.
Гарын бэлгүй тэнэж
Гашуун үнэнээр хооллож
Өнтэй жилийн чоно шиг
Өлсөж өссөний минь түүх .
Монгол шүлгийн атарт
Модон анжис үзгээр
Мохошгүй шан татаж
Морь мал шиг зүтгэж
Сургууль үзээгүй биеийнхээ
Жаргал үзээгүй хөлсийг
Нарнаар сарнаар асгаруулж
Найрагч болсны минь түүх .
Хорвоогийн цуут мэргэдийн
Үхэж явсан замаар
Хорьдугаар зуунд би
Үрэгдсэн ч яахав, гэхдээ
Шүлэг мэддэггүйчүүлийн ширээг
Шүдээ элэгдтэл мэрж
Нойтон хүйтэн шорон уруу
Нохой шиг хөөгдсөн түүх.
Тэгэвч сэтгэлээр унаагүй
Тэмцэж явсны минь түүх
Яруу шүлгийнхээ мөрүүдээр
Ялж явсны минь түүх.
Утас шиг энэхэн биедээ
Уул шиг зовлон чирэвч
Харцын хүүхдийн гэрт
Хаан шиг жаргаж явлаа.
| ЖҮЖИГЧИН Б.ДАВААЖАВ: Р.ЧОЙНОМ ЗОХИОЛЧИЙГ МӨНХЖҮҮЛЭХ ЮМ САН ГЭЖ БАГААСАА БОДДОГ БАЙСАН |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |