-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Чонос овогтой Баясгалангийн Анхбаяр гэдэг. ХҮДС-ийг ази, европ хоолны тогооч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд таван жил мэргэжлээрээ ажиллаж байгаад урлагт татагдаад, dj болж байлаа.
-Хип хоп хөгжимд хэрхэн дуртай болсон бэ?
-Миний өссөн I хороололд хип хопын анхдагчид болох “Ice top”, “Mon ta rap” зэрэг хамтлагийн ах нар амьдардаг байсан. Тэдний биеэ авч явж байгаа байдал, үлгэрлэл надад нөлөөлж, дууг нь үргэлж сонссоор хип хоп хөгжимд дуртай болсон доо. Тэгж явсаар оюутан болоод Монголын номер нэг DJ гэгдэх Заяа ахтайгаа танилцаж, Цамбагаравт подвол түрээслээд, хөгжим сурч эхэлсэн. Тэр цагаас энэ салбарт тасралтүй 12 жил ажиллажээ.
-Таныг реппер Big Gee-тэй хамтран тайзан дээр дуулдаг байснаар нь хүмүүс мэддэг шүү дээ. Хамт уран бүтээл хийх болсон түүхээсээ яриач?
-Анхандаа би Big Gee ахын сонсогч байлаа, хөгжмийн нэвтрүүлгийг нь алгасалгүй сонсоно. Тэгж явсаар 2008 онд хамт зургаа авахуулах гэж очихдоо танилцаж, фэйсбүүк хаягаа солилцож байлаа. Үүний дараа “Ах аа, би таны ард дуулж болох уу” гэхэд дуртай зөвшөөрснөөр хамтарч эхэлсэн дээ.
-Орчин үеийн залуучууд ихэнхдээ ямар хөгжим сонсож байна вэ?
-Одоо үеийн 18-25 насны залуучууд хип хоп, трэп, текно урсгалын дуунууд ихэвчлэн сонсож байна. Дээрээс нь залуус клуб, аливаа хөгжмийн наадам дээр маш соёлтой оролцдог болсон. Анх намайг dj болж байхад залуус, ер нь нийгэм тэр аяараа маш бүдүүлэг байлаа шүү дээ. Тоглолтын үеэр хоорондоо хэрэлдэж, зодолддог, тамхи татдаг гээд л эмгэнэлтэй, хөгжилтэй зүйлс гардаг байлаа. Одоо харин залуус соёлтой үйлчлүүлж сурсан байна. Мөн dj гэх хүн зүгээр дуу тавиад сууж байдаг хүн биш гэдгийг ойлгодог, хүндэлдэг болжээ.
 (11)(2).jpg)
-Та сүүлийн үеийн томоохон тоглолтууд дээр хөгжмийн үндсэн найруулагчаар ажиллаж байна шүү дээ. Тоглолтын үндсэн DJ ямар үүрэгтэй байдаг вэ?
-“XMF”, “Triple X” зэрэг томоохон тоглолтууд дээр багадаа 50 дуу дуулагддаг. Тэр дуунуудын тоглогдох дарааллыг найруулж, хэн нь ямар аян дээр дуулах вэ, хэзээ нь яаж үзэгчидтэйгээ харилцах вэ гээд л хамгийн чухал, хариуцлагатай найруулгыг үндсэн DJ хариуцдаг.
-DJ байхаа больё гэж бодох, шантрах үе байсан уу?
-Анх эхлэж байхад хөгжим сурах тал дээр хэцүү байгаагүй ч шөнийн цагаар ажиллах, олон цагаар чанга хөгжим сонсохоор тархи, толгой ядрах гэх мэт асуудлууд багагүй зовоож байсан. Эхний нэг жил олигтой орлого ч олохгүй, нойргүй хонохоор ядраад л хэцүү байсан. Эргэн тойрныхон “Анхбаяр аа боль, зүгээр тогоочоороо ажиллаад амьдар” гэж их хэлдэг байлаа. Гэхдээ хүн дуртай зүйлээ яаж ч байсан шантрахгүй хийсээр л байдаг юм билээ. Харин одоо гэр бүл минь намайг хамгийн ихээр дэмждэг.
-Олон жил хип хоп хөгжмийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд манайд хип хопын хөгжлийн түвшин хэр байна вэ?
-Хип хоп сонсогчдын тоо нэмэгдэж, тэр чинээгээрээ хөгжиж байна. Харин залуу уран бүтээлчдийн хувьд томоохон тайзан дээр үзэгчдээ байлдан дагуулж, доргиосон үзүүлбэр төдийлөн үзүүлж чадахгүй байна. Монголын хувьд тайзан дээр хамгийн гоё үзүүлбэрийг “ICE TOP” хамтлаг л хийдэг. Тайзан дээр гараад үзэгчдээ үсэргэж, орилуулж, сэтгэлийн бүхий л хөдлөлийг нь гаргах чадвар уран бүтээлч хүнд зайлшгүй байх ёстой.
-Таны хувьд он цаг өнгөрсөн ч дуулагдсаар байх хип хоп дуу гэвэл аль дууг нэрлэх вэ?
-Миний бодлоор “ICE TOP” хамтлагийн дуунууд хэзээ ч хуучрахгүй. Магад 20 жилийн дараа “ICE TOP”-ийн “Энэ миний хайр”, “Уйлах эрхгүй хайр”-ыг дуулсаар байна. Яг л зуун дамжин дуулагддаг ардын дуу шиг.
-Та зураг, бичлэгүүд дээр үргэлж малгайтай харагддаг шүү дээ. Малгайны цуглуулга бий юү?
-Би малгайд бол хэзээ ч мөнгө харамладаггүй. Анх 5-6 малгайтай байж байгаад тэр нь хобби болсон. Одоо барагцаагаар 130 гаруй малгайтай байх аа.
-Сүүлийн үед репперүүд DJ-тэй хамтарч үзүүлбэр үзүүлэх нь их болжээ. Dj-тэй байх нь ямар давуу талтай байдаг юм бэ?
-Манай уран бүтээлчдийн олонх нь ямар нэгэн зүйл дээр аяа хуулчихсан явж байдаг. Энэ нь дууныхаа аяыг алдах, техникийн саатал гарахад үзүүлбэрээ үзүүлж чадахгүйд хүрэх зэрэг эрсдэл дагуулж байдаг. Харин dj-тэй байх нь илүү мэргэжлийн үзүүлбэр үзүүлэх найдвартай ар талтай болж байна гэсэн үг. Биднийг уран бүтээлчдийн хамгийн сайн хамрагч, тэднийг мэдэрдэг хамгийн торгон мэдрэмж гэж ойлгоход болно. Ер нь дэлхийн хэмжээний уран бүтээлчид DJ-гийн үнэ цэнийг мэдэрч, бүрэн төгс дуу дуугаралттай үзүүлбэр үзүүлдэг. Дэлхийн бусад оронд 2-3 цаг тасралтгүй зөвхөн DJ Set тоглуулдаг шоунууд ч бий.

| ГЭЗЭГ буюу Б.АНХБАЯР: DJ-г уран бүтээлчдийн сайн хамтрагч, тэднийг мэдэрдэг хамгийн торгон мэдрэмж гэж ойлгоход болно |
|
УИХ: Дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, Х.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэнэ
2025-11-05 10:42:28
“Дакар-2026” наадмын албан ёсны маскот “АҮО”-г танилцууллаа
2025-11-05 09:02:10
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2025-11-05 07:00:37
“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Ч.УНДРАМЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОГДЖЭЭ
2025-11-05 07:00:00
Б.БАТЗАЯА: ӨӨРИЙГӨӨ ӨӨРӨӨР ХАРУУЛАХ ЭРЛИЙН МИНЬ ЭХЛЭЛ "НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР" КИНОНЫ ЗААНАА, "ГАЙЖИН" ЖҮЖГИЙН ЛОРД КЕНТАГИЙН ДҮР
2025-11-05 07:00:00
“ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ ГАЖ УРСГАЛ МОНГОЛЧУУДЫН ХАЛААСЫГ СЭГСЭРЧ, АХМАДУУДЫН АМИНД ХҮРЭЭД ДУУСАХ ЮМ БИШ БИЗ...
2025-11-05 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2025-11-05 07:00:00
Х.БУЯНЖАРГАЛ: Ээж Д.Сумъяа, М.Уранцэцэг эгч нарын уран барилдааны бичлэгийг үзүүлж, жүдогоор барилдах эхлэлийг минь тавьж байлаа
2025-11-05 07:00:00
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөл “Boom-Up Korea Week 2025” үзэсгэлэн яармагт оролцлоо
2025-11-04 19:40:57
Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа
2025-11-04 16:15:23
М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв
2025-11-04 16:02:41
Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино
2025-11-04 15:38:14
“Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо
2025-11-04 13:20:59
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
2025-11-04 12:16:30
Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв
2025-11-04 10:35:13
“ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв
2025-11-04 10:06:27
Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 10:05:17
Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа
2025-11-04 08:48:57
ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ
2025-11-04 08:27:15
УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН
2025-11-04 07:00:58
МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД
2025-11-04 07:00:00
“ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ
2025-11-04 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2025-11-04 07:00:00
Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН
2025-11-04 07:00:00
Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал
2025-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |