Цэнхэр талын мандал дээр
Алтан нарыг өргөх гэж
Цэлмэг тэнгэрийн магнай доор
Ахан дүүсээр жаргах гэж
Орчлонд чи азтай төржээ
Орчлонд би азтай төржээ
Орчлонд бид азтай төржээ... гэх хуучны сайхан уран бүтээлийг сэргээн үзэгчдэд хүргээд байгаа УДЭТ-ийн театрын гоцлол дуучин Д.Эрдэнэ-Очиртой ярилцлаа. Тэрбээр ирэх сарын 1-нд "ERDENE-OCHIR Tenor" сонгодог тоглолтоо үзэгчдэд хүргэхээр зэхэж байна. Уншигч түүнийг “Ононгийн хээр” дуугаар нь сайн мэдэх юм.
-Ирэх сарын 1-нд анхны бие даасан тоглолтоо хүргэх гэж байна. Ямар онцлогтой тоглолт болох бол?
-Тийм ээ. Арвахоёрдугаар сарын 1-нд анхны бие даасан тоглолтоо хүргэхээр ажиллаж байна. Үндсэндээ Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ороод арав гаруй жилийн дараа анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо үзэгчдэдээ хүргэх гэж байна. Мэдээж өөрийн өнгө аяс оруулсан, бодсон зүйлс бий. Тоглолт гурван төрлийн хоёр хэсгээс бүрдэж байгаа.

-Дуурийн теартаа арав гаруй жил ажилласан гэхээр бие даасан тоглолтоо орой хүргэж байгаа юм байна шүү. Багаасаа дуулах хүсэл мөрөөдөлтэй байв уу?
-Ер нь их орой тоглолтоо хийж байгаа. Уг нь 2020 онд хийх гэж байсан юм. Гэвч цар тахал гараад хойшилсон. Тэгээд энэ жил хийхээр товлоод, бэлтгэл ажилдаа орсон. Дуулах хүсэл мөрөөдлийн хувьд цэцэрлэгээсээ эхлэн дуулсан. Арван жилд ч дууны уралдаан, тэмцээнд их оролцдог байсан. Тэгээд байр эзэлж, шагнал урамшуулал авч, түүндээ урамшаад дуучин болох хүсэлдээ улам илүү хөтлөгдсөн. Тэгээд л Төв аймгаасаа СУИС-д шалгалт өгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Хайдав багшийн удирдлагад дуурийн дуулаачийн ангид анх элсэн орж байлаа. Дараа нь түүний ууган шавь болох МУСТА Баясгалан багшийн шавь болж, 2010 онд мэргэжлээрээ төгссөн. Үргэлжлүүлэн магистарт сураад УДБЭТ-д шалгалт өгөн, орж байлаа. Багаасаа л дурлаж, хүсэн зүйлээрээ ажиллаж, дуртай зүйлээ хийж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.
-Аав, ээжээс удмын авьяас бий болов уу?
-Манай аав, ээжийн талынхан цөм дуулна. Гэхдээ уран бүтээлч болоод мэргэжлээр нь ажилласан хүн бол байхгүй. Ээжийн минь талд унзад хоолойтой лам хүмүүс их байдаг байсан юм билээ.

-Дуурийн театрт хүссэн хүн бүр орох боломжгүй байх. Тодорхой шалгуур тавьж, шалгалт өгч ордог болов уу?
-Мэдээж Дуурийн театрт дуурь дуулуулж, шалгаж авдаг. Би анх театрынхаа найрал дууны ангид орж жил болоод солит анги руу гаа шилжсэн юм. Тэгээд л өдгөө арав гаруй жил ажиллаж байна. Олон сайхан уран бүтээлчдээс суралцсан. Энэ хугацаанд гадаад, дотоодын уралдаан, тэмцээнд их оролцохоос гадна театрт тоглогдох дуурийн гол болон туслах дүрд дуулсан. Уралдаан, тэмцээний амжилтаас дурдвал, 2012 онд БНМАУ-ын гавъат жүжигчин, дэд профессор Д.Бандийн нэрэмжит Мэргэжлийн дуулаачдын V уралдаан буюу анхдугаар уралдааны дэд байр, 2017 онд Ким Базарсадаевын 80 насны ойд зориулсан дуурийн залуу дуулаачдын олон улсын V уралдааны I байр, 2017 онд Л.Л.Линховойны нэрэмжит олон улсын уралдаанд Засаг даргын нэрэмжит Гран при шагнал, 2019 онд III Байкальский олон улсын уралдааны Тусгай байр ,2019 онд Итали улсад Франческо Паоло Неглиагийн нэрэмжит олон улсын тэмцээний 33 дах уралдааны III байр, 2019 онд Итали улсын Orvietto хотод зохион байгуулагдсан Дуурийн дуулаачдын олон улсын XXIV уралдааны Тусгай байр шагнал хүртсэн.
-Ямар, ямар дуурийн гол болон туслах дүрд ажилласан байна вэ?
-Арав гаруй жилийн хугацаанд гэхээр олон л доо. Тухайлбал, Ж.Вердигийн “Трубадур” дуурийн Манрико, Ж.Пуччинигийн “Тоска” дуурийн Каварадосси, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Хозе, Ж.Вердигийн “Аида” дуурийн Радамс, Р.Леонкаваллогийн “Паяцы” дуурийн Канио, Г.Доницеттигийн “Лучия ди Ламмермур” дуурийн Артур зэрэг дэлхийн сонгодог дуурийн дүрд ажилласан. Харин монгол уран бүтээлээс гэвэл, Д.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дуурийн Цао Цао, Х.Билэгжаргалийн “Ламбугайн нулимс” дуурийн Намнан, ахмад бандийн дүр, Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн оточ Найдан, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Замын тосуул, Ард өвгөн, Л.Мөрдорж Хөхөө Намжил” дуурийн Дуганч, П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Залуу тариачин зэрэг Монголын сонгодог, сор болсон дуурийн бүтээлийн гол ба туслах дүрд ажилласан.

-Дуучин бүрд өөрийн гэсэн онцлог бий. Хүмүүс таныг ямар онцлогтой дуучин гэдэг бол?
-Дуулах онцлогийн маань хувьд хүмүүс илүү хэлэх байх. Өөрийнхөө театрт ажилладаг чиглэлийн хувьд илүү драматик талын дуурийг голчлон дуулдаг.
-Дуурийн уран бүтээлээс гадна нийтэд таны “Ононгийн хээр” дуу тань их хүрсэн. Энэ дууг хэрхэн дуулах болсон юм бэ?
-Нийтэд хүрсэн дуу минь бол яах аргагүй “Ононгийн хээр” дуу мөн л дөө. СУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа дуулж байсан. Хөгжмийн зохиолч Н.Лутбаяр ах маань нэг морины дуу байна гээд л анх дуулж байлаа. Хүмүүст их сайхан хүрсэн. Сүүлийн үед мөн “Орчлонд би азтай төржээ” гэх хуучны сайхан дууг сэргээж дуулсан.
-Сүүлийн жилүүдэд дуурийн олон сайхан уран бүтээлчид гадаад, дотоодын уралдаанд оролцоод, чамгүй хөгжил дэвшилтэй байгаа. Таны хувьд театрт нь ажиллаж байгаа хүний хувьд хөгжлийн хувьд хэрхэн харж байгаа бол?
-Дуурийн урлагийг залуучууд, тэр дундаа манай үеийнхэн Дуурийн театрын ажилдаа хариуцлагатай хандаж, өргөж яваа гэж бодож байгаа. Алтан үеийн ахмадууд мөн л өөр өөрсдийн үедээ театрынхаа ажлыг нуруун дээрээ үүрч, бидэнд өвлүүлсэн. Миний хувьд энэ сайхан өв уламжлалыг алдахгүйг хичээж явдаг. Энэ сайхан өвөө бид хөгжүүлж авч явж байгаа гэж боддог.
| Д.ЭРДЭНЭ-ОЧИР: ДУУРИЙН ТЕАТРТ ОРООД АРАВ ГАРУЙ ЖИЛИЙН ДАРАА АНХНЫ ТОГЛОЛТОО ХИЙХ ГЭЖ БАЙНА ДАА |
|
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |