Монголын хүүхдийн ордны Б.Сумъяагэрэл багштай бүжгийн дугуйлангийн сурагчид 2021-2022 оны хичээлийн жилийн “Эгшиглэн бүжицгээе” тайлан тоглолт амжилттай зохион байгуулсан билээ. Тайлан тоглолтоор сурагчид монгол ардын бүжиг, бие биелэгээ, сонгодог бүжиг, олон үндэсний бүжиг, кпоп бүжиг, чөлөөт спорт бүжгийн төрлүүдээр бүжицгээж, эцэг эх, найз, багш нартаа сурсан зүйлээ тайлагнаж байсан юм. Хүүхдүүдийг бүжгийн урлагаар дамжуулан хөгжүүлж буй Б.Сумъяагэрэл багштай ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Монголын хүүхдийн ордноос багшлах ажлын гараагаа эхэлсэн үү. Хэд дэх жилдээ багшлаж байгаа вэ?
-Намайг Б.Сумъяагэрэл гэдэг. Багшлах гараа оюутан байхаас эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл багшилж байгаа.
-Монгол үндэсний бүжиг, цэнгээнт бүжиг, сонгодог, орчин үеийн бүжиг гээд бүжгийн маш олон төрөл, урсгал чиглэл байх юм. Та яг аль төрөл, чиглэл урсгалын бүжгийг заадаг вэ?
-Миний хувьд монгол үндэсний бүжиг болон балетыг голлож заадаг.
-Хүүхдэд бүжгийн нарийн техник, хөдөлгөөнийг заах амаргүй байх. Чухам юуны учир хүүхэдтэй ажиллах сонголтыг хийсэн бэ?
-Мэдээж амаргүй. Гэхдээ хүүхдүүд их хөөрхөн, эгдүүтэй, хайр булаам байдаг шүү. Хүүхдээс маш их халуун, дулаан энерги, урам зориг, эрч хүчийг авдаг болохоор хүүхэдтэй ажиллах дуртай.

-Манай баруун аймгийнхан хүүхэд, хөгшидгүй бие, биелгээ хийдэг. Буриадууд ёхор тойрон бүжиг, цаатангууд ан ав, бөө мөргөлийн зан үйлийг харуулсан бүжиг хийдэг. Тэгэхээр Монголд маш эрт үеэс бүжгийг гэрийн сургалтаар ахуй орчиндоо сурдаг байжээ гэж ойлгох нь зөв үү?
-Тэгж хэлж болно. Эрт дээр үеэс монголчууд гэр дотроо ахуй биелгээгээгээ хийсээр ирсэн. Одоо ч гэсэн ахуй биелгээгээ хийсээр л байгаа.
-Хүн төрөлхтний хоорондоо ямарч хэл яриагүйгээр зөвхөн хөдөлгөөнөөр илэрхийлэн, ойлголцдог зүйл нь бүжгийн урлаг. Эрт галавын хүмүүс хэл яриа үүсээгүй байхад үйл хөдөлгөөнөөр хоорондоо ойлголцдог байсан байх. Тэдний энэ хөдөлгөөнөөс суурьлан бүжгийн урлаг хөгжсөн гэж ойлгож болох уу?
-Бүжгийн гарал үүслийг урлагийн бусад төрлүүдийн нэгэн адил орчин үеийн хүний ерөнхий төрх бүрэлдэн бий болсон үе. Авиа бүхий хэл яриа үүсч, сэтгэхүй харьцангуй хөгжин үе. Мөн бодол санаагаа бодитой илэрхийлэх гэсэн эрмэлзэлт үйл ажиллагаа эхэлсэн үеэс бий болсон гэж үздэг.

-Ер нь бага насны хүүхдийн бие бялдрын хөгжилд ямар бүжгийн хөдөлгөөн илүү тохиромжтой байдаг вэ?
-Бүжгийн хичээл заахдаа хүүхдийн насанд нь тохируулж хөдөлгөөн заах хэрэгтэй. Бага насны хүүхдийн биеийн хөгжил бүрэн хөгжөөгүй, сул байдаг. Тийм болохоор хамаагүй хүнд хөдөлгөөн заахаас илүү биеийн хөгжлийнх нь дагуу эхлээд нуруу чангалах булчин хөгжүүлэх хөнгөн дасгал, элеминтийг заах нь зөв. Мөн түүнчлэн биеийн бүх хэсгүүдийг удирдах дадалд суулгах, хөдөлгөөн, дасгалууд гэх мэт бага насны хүүхдэд тохирон системтэй сургалт орох нь зүйтэй.
-Сүүлийн үед эцэг, эхчүүд сонгодог бүжиг балетийн дугуйланг сонгон хүүхдээ хичээллүүлдэг болжээ. Хүүхдийг хэдэн настайгаас нь сонгодог бүжгээр хичээллүүлвэл илүү зохимжтой бол?
-Одоо бол янз янз л байна. Гэхдээ бага наснаас явуулвал сайн. Мэргэжлийн балетын сургуулиуд зургаан наснаас авдаг. Гадуур сургалтууд бол гурав болон дөрвөн настайгаас нь авдаг.
-Дээхнэ үед бүжгийг урлаг, спорт биш гэж үздэг байлаа. Харин одоо урлаг, спорт гэж ярьж, ойлгох болсон. Бүжгийн спортын төрөл ч бий боллоо. Брек бүжиг олимпын хөтөлбөрт орчихлоо. Хүүхдүүд цаг үеэ дагаад орчин үеийн бүжгийн чиглэл, урсгалыг илүү сонирхож байна уу?
-Сонирхож байгаа шүү. Одоо бол ихэнх хүүхдүүд орчин үеийн бүжгийг ихээхэн сонирхож болсон. Бүжгийн багш нар бид цаг үеэ даган, мэдрэмжтэй ажиллах ёстой.

-Та ямар нэг хамтлаг, чуулгад бүжиглэдэг үү. Залуу насаа бүжгийн урлагийг, хүүхдүүдэд заахад зориулсан явна уу. Гэр бүл, үр хүүхдэдээ зориулах цаг зав хэр гардаг вэ?
-Би 2013 оноос хойш “Натур даанс” хамтлагт бүжиглэсэн. Манай хамтлаг ихэнхдээ монгол бүжиг бүжиглэдэг. Хүүхдүүддээ ч заагаад өөрөө ч бас тасралтгүй бүжгэлэхийг хүсдэг. Гэр бүлдээ үр хүүхэддээ цаг заавал гаргахыг хичээж ажилладаг.
| Б.СУМЪЯАГЭРЭЛ: Хүүхдээс урам зориг, эрч хүчийг авдаг болохоор хүүхэдтэй ажиллах дуртай |
|
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |