Хүний сэтгэлийн харгуйд аялгуу, эгшгээрээ гэрэлтэж, хөгийг нь алдруулдаг хувь заяа хөгжмийн зохиолч, найруулагчид заяасан байдаг. Түүний нэг бол “Про Жи Эйч Зэт” студийн захирал, хөгжмийн найруулагч С.Нурлан юм. Тэрбээр жүжиг, кино, дууны хөгжмийг өөрийн мэдрэмж, авьяасаараа “урлаж”, хөгжмийн хязгааргүй ертөнцөд өөрийнхөө уран бүтээлийг “шаглаж” яваа нэгэн. Ааваасаа өвлөсөн авьяасаараа бусдыг манлайлж, чимсэн залуу уран бүтээлч С.Нурлантай ярилцлаа.
-Таныг “Про Жи Эйч Зэт” студитэй болсныг сонсоод мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг биелүүлж дээ гэж өмнөөс тань баярлаж суулаа
-Баярлалаа. “Про Жи Эйч Зэт” студитэй болохоосоо өмнө гэр студитэй байсан. Хүн бүрд өөрийн гэсэн цаг хугацаа байдаг гэдэгт итгэдэг. Хөгжим, аялгуу “төрүүлдэг” хүний хувьд студитэй болно гэдэг хамгийн том мөрөөдлийн минь нэгэн хэсэг байлаа. Бага багаар ч болтугай мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэж, түүндээ нэг алхам ч болтугай ойртож байгаадаа баяртай байна.
Би нэр хүнд, карьерт их ач холбогдол өгдөггүй. Гагцхүү “Хүн ганц л амьдарна. Нэг амьдрахдаа зөв, сайхан амьдрах хэрэгтэй” гэж боддог юм.
-Хүн бүрд дуулах, бүжиглэх, олны өмнө гарах авьяас, хувь заяа тохиодоггүй шүү дээ. Харин таныг урлагийн хүн болоход юу нөлөөлсөн гэж боддог вэ?
-"Хөгжим бол мэдрэмжтэй салшгүй холбоотой. Удмын авьяас, ген нөлөөлдөг" гэж боддог. Аав, ээж минь бүжиглэж, дуулах авьяастай, урлагт хайртай хүмүүс байдаг. Ялангуяа, аав минь мэргэжлийн хөгжимчин, мэргэжлийн дуучин биш ч гэсэн маш сайхан дуулдаг. Гитар, домбор зэрэг хөгжим сайхан тоглодог. Багадаа аавынхаа хөгжим тоглож, дуулж байгааг нь сонсоод л сэрчихдэг байсан. Тэгэхээр аавынхаа хөгжим тоглож, дуулахад нь их дуртай байсан болохоор зургадугаар ангиасаа аавыгаа дуурайж хөгжим тоглож эхэлсэн байна.
-Бүх төрлийн хөгжмийг мэддэг байж хөгжмийн найруулагч болдог байх?
-Хөгжмийн найруулагч бүх хөгжмийн талаар тодорхой хэмжээний мэдэгдэхүүнтэй байх шаардлагатай. Өөрийгөө илүү олон талаар хөгжүүлэх, ая, хэмнэл бүтээх эрмэлзлээс үүдсэн болохоор хөгжмийн найруулагч болохоор шийдсэн юм.
-Та ямар хөгжмийн зэмсэгт дуртай вэ?
-Би эхлээд гитар болон домборыг амь шигээ хайрладаг байсан. Харин СУИС-д суралцаж эхлээд төгөлдөр хуур хөгжмийн сайхныг мэдэрсэн. Тэгээд гитар, домбороос гадна төгөлдөр хуур тоглох сонирхолтой болж эргэлт буцалтгүй дурласан даа. Төгөлдөр хуурыг хөгжмийн хаан гэж нэрлэдэг шүү дээ.
.jpg)
-Хүн бие биеэсээ суралцаж байж хөгждөг юм шиг санагддаг. Та хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ?
-Анх багш нараасаа зөвлөгөө авдаг байсан. Харин одоо “Youtube” болон интернэтээс өөрт хэрэгтэй мэдээллүүдээ олж мэддэг. “Youtube”-ээс дуу, хөгжмийн аялгуу сонсож, түүнийгээ баяжуулж, найруулах зэргээр өөрийгөө хөгжүүлдэг болсон. Ер нь өөрөө тулж ажилладаг гэх үү дээ.
-Хөгжим таны амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Түүнээс өөр зүйлд цаг, зав зарцуулах, өөр зүйл сонирхох үе бий юү?
-Заримдаа ямар ч хөгжим, дуу чимээ сонсмооргүй үе бий. Гэхдээ тийм мэдрэмж хамгийн ихдээ нэг хоног үргэлжилдэг. Мөн заримдаа хол явах юм уу, ямар нэгэн шалтгаанаар хөгжмөөс холдсон үед автомашины дуут дохио хүртэл ая, аялгуу болж сонсогдоно шүү дээ. Эхэндээ ч “Автомашины дуут дохио хөгжим шиг сонсогдоод байхаар солиорч байгаа юм биш биз дээ” гэж боддог байлаа.

-Таны найруулсан хөгжмөөс сэтгэлд тань хамгийн тод дурсамж үлдээсэн бүтээл бий юү?
-Би ихэвчлэн жүжиг, кино, хөгжмийн найруулга, шинэ дууны ая зохиодог. Гэхдээ оюутан насны анхны бүтээл болох “God father” киноны дууны аяыг медиа программ ашиглаж хийж байсан нь хамгийн сайхан дурсамж шүү дээ.
Аливаа зүйлийн эхлэл бүхэн сайхан байдаг даа.
-Уран бүтээлч хүнд өөрийн гэсэн зуршил байдаг. Харин та ямар зуршилтай вэ. Юу хийвэл сайн бүтээл төрдөг вэ?
-Надад ямар нэгэн зуршил байхгүй ээ. Гэхдээ бүтээлээ хийхдээ уянгалаг хөгжим сонсож, хөглөгддөг. Уянгалаг хөгжим тоглох ч дуртай.

-Та нэг бүтээлдээ хэчнээн хугацааг зарцуулдаг вэ. Зарим бүтээл цагийн дотор л төрсөн байдаг шүү дээ. Та хөгжмийн найруулга хийхдээ юунд хамгийн их анхаардаг вэ?
-Бүтээл бүхэн өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Учир нь ямар төрлийн бүтээл хийж байгаагаас шалтгаалж цаг хугацаа шаардагддаг. Би хөгжмийн найруулга хийхдээ сонсогчдод ямар мэдрэмж төрүүлэх вэ гэдэгт ач холбогдол өгдөг.
-Та одоо ямар бүтээл хийхээр төвлөрч байна вэ. Зорилгоосоо хуваалцаж болох уу?
-Киноны хөгжим найруулах нь миний мөрөөдөл байсан. Одоо “Зурвас” киноны хөгжмийн найруулгад ажиллаж байгаа. Урьд нь цэргийн сэдэвтэй киноны хөгжим хийж байгаагүй. Тиймээс миний зүрх, сэтгэлээс гарсан аялгуу киноны ард эгшиглэж, үзэгчдэд хүрнэ гэхээр сайхан байна.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа.
| ХӨГЖМИЙН НАЙРУУЛАГЧ С.НУРЛАН: ХӨГЖМӨӨС ХОЛДСОН ҮЕД АВТОМАШИНЫ ДУУТ ДОХИО ХҮРТЭЛ АЯЛГУУ ШИГ СОНСОГДДОГ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |