Нийслэлийн Улаанбаатар театрын гоцлол бүжигчин Э.Мөнх-Алдарыг энэ удаагийн “Уран бүтээлчийн цаг” буланд урилаа. Тэрбээр тун удахгүй Нийслэлийн Улаанбаатар театрын гоцлол бүжигчин Б.Ганчимэгтэй хамтран "Уялдах учир" бүжгийн тоглолтоо хийхээр товоо гаргаад байгаа билээ. Бүжигчин хүний хэцүү агаад бахархам зам мөрөөр явж буй түүнтэй уншигч та бүхнийг “уулзуулж” байна.
-Сайн байна уу. Юуны өмнө тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргэе. Уран бүтээлч хүний хувьд анхны тоглолтоо хүмүүст хүргэнэ гэдэг айдас, догдлол зэрэгцэж байгаа болов уу?
-Бүжигчин бол залуу насны мэргэжил. Залуу эрч хүчтэй байгаа дээрээ бүжгийн тоглолтоо хийхээр зориглож, бэлтгээд байна. Биднийг энэхүү зоригтой шийдвэрийг гаргахад хамгийн их нөлөөлж, туслаж буй хүн бол МУГЖ Д.Энхгэрэл багш. Багш маань биднийг үргэлж дэмжиж, итгэл, зориг, хүч, ухаан хайрладаг даа.
-Бүжгийн тоглолт нь гурван хэсгээс бүрдэж байгаа юм билээ. Ямар гурван хэсэг юм бэ?
-Эхний хэсэгт "Гал" буюу өнгөрсөн дөрвөн улирал гэсэн сэдэвтэйгээр этник, монгол бүжгийн төрлийн үзүүлбэр үзүүлнэ. Дунд хэсэгт "Нар" буюу одоо дөрвөн улирал гэж сэдэвчилсэн орчин үеийн бүжгийн төрөл буюу континпорари бүжгийн төрлөөр тоглоно. Төгсгөл хэсэгт "Сар" буюу ирээдүй дөрвөн улирал гэдэг сэдэвтэйгээр тайзны монгол бүжгээр илэрхийлэгдэн гарна.
-“Уялдах учир” гэж тоглолтынхоо нэрийг яагаад өгөх болов. Хамтран бүжгийн тоглолт хийж буй Б.Ганчимэг бүжигчний талаар уншигчидтай хуваалцвал?
-Бид 10 жил хамтарч бүжиглэж байна. Бүжиг бол хамтын урлаг. Бүжигчин Б.Ганчимэг маань маш хичээнгүй, дайчин бүсгүй. Амьдрал дээрээ ч бид сайн найзууд. Бүжгийн урлаг тайзан дээр биднийг учруулсан болохоор “Уялдах учир” гэж нэрлэх болсон. Уран тансаг хөгжмийг хурц ширүүн хөдөлгөөнөөр бүжигтэй уялдуулж уран бүтээлээ тоглоно.

-Та багаасаа их хөдөлгөөнтэй хүүхэд байв уу. Бүжгийн урлагт хэзээнээс дурлаж эхэлсэн бэ?
-Ээж минь намайг их хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор БЗД-ийн соёлын ордон болох Жанжин клубийн бүжгийн дугуйланд оруулсан. Тухайн үедээ хийх ёстой гэдэг утгаараа л бүжиг сурч байсан. Яг дурлаж, зорилготой болж эхэлсэн үе гэвэл Хөгжим бүжгийн коллежид суралцах хугацаандаа бүжгийн хүнд элементийг буюу эргэлт үсрэлтийг хийж сурахын тулд бэлтгэлдээ урьд урьдынхаасаа илүү шамдсан. Одоо бүжгийн урлагтай хамт 17 жилийг ардаа үджээ.
-Бүжгийн аль төрөлд нь илүү дуртай вэ?
-Спорт бүжгийн төрлөөс бусад бүх төрлийг сурч, хийх гэж оролддог. Монгол, сонгодог бүжигт дуртай. Арай илүү дуртай нь орчин үеийн бүжгийн төрөл.
-Бүжигчин хүн хөгжмөө мэдрээд бүжиглэхдээ тухайн мөчид л жинхэнэ утгаараа амьдарч буй юм шиг харагддаг. Бүжиглэж байхдаа ямар мэдрэмж авдаг вэ?
-Тэгэлгүй яах вэ. Юу илэрхийлж, ямар зүйлийг хүмүүст хүргэх гэж байгаа вэ гэдэг хөгжмөөс шалтгаалдаг болохоор бүжигт ая хамгийн чухал. Ая явж эхлэхэд түүнд уусаж, ямар дүрд орж байгаагаас шалтгаалаад өөр, өөр мэдрэмжийг авдаг. Хамгийн гол нь тухайн үед мэдэрч буй мэдрэмжээ бүжгийн хөдөлгөөнөөрөө дамжуулан үзэгчдэд хүргэхийг хичээдэг.

-Бэлтгэл, сургуулилтаас эхлээд бүжгийн урлагт зүтгэж явахад шантрах үе цөөнгүй тохиолддог байх. Тэр бүрдээ юунаас эрч хүч, урам зориг авч сэргэдэг вэ?
-Бүжигчин хүн халаалтаа сайн хийхгүй бол зөөлөн эдийн гэмтэл авахаас эхлээд бэртэл гэмтэл их авдаг. Шантарч, бууж өгмөөр үедээ өөртэйгөө их ярилцдаг. Мөн гэр бүл, хамт олон, найзуудаасаа их урам зориг эрч хүч авдаг.
-Цаашид зорьсон зүйл оон байгаа байх. Монголд бүжгийн урлагийг хөгжүүлэхийн тулд юу хийхийг хүсдэг вэ?
-Цаашдаа бүжиг дэглээч, найруулагч тал руугаа илүү ажиллана гэсэн зорилготой байгаа. Үзэгчид маань жүжигчид, дуучдыг олноор таньдаг ч бүжигчдийг харьцангуй бага мэддэг юм шиг надад санагддаг. Ийм учраас хэрвээ надад боломж олдвол Монгол бүжигчдийг нийгэмд таниулах контент бүтээхийг эрмэлздэг.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье
-Баярлалаа.
| БҮЖИГЧИН Э.МӨНХ-АЛДАР: БҮЖИГ БОЛ ХАМТЫН УРЛАГ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |