Баргил хоолой, булчинлаг бие, эрүүл амьдралын хэв маягаараа үзэгчдийн эчнээ танил жүжигчин П.Баттөрийг "Уран бүтээлчийн цаг" буландаа урьж ярилцлаа. Олны хүндэтгэлийг хүлээсэн "Зангараг", "Донор" зэрэг кинонд дүр бүтээсэн тэрбээр үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа "Гүртэн" киноны гол дүрийг бүтээгээд байгаа юм.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны уран бүтээлийн олз омог арвин уу. "Гүртэн" киноны нээлтээ хэзээ хийхээр төлөвлөөд байна вэ?
-Юун түрүүнд Эргэлт.мн редакцын хамт олон болон Монголынхоо ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. “Гүртэн” киноны нээлт хийх тов энэ долоо хоногт гарна. Кинонд маань алтан үеийн ихэнх жүжигчин тоглосон. Монголын кино урлагийн түүхэнд ийм сэдэв, жанрын кино бараг бүтээгдэж байгаагүй юм билээ. Зураг авалтыг нь наадмын өмнө Өвөрхангай аймагт хийсэн. Хэрвээ зохиолынхоо дагуу олон ангитай хийвэл “Монгол Марвел” гэж нэрлэж болохуйц чөтгөр, адгуус, босоо ороолонгоос “Гүртэн” гэдэг хүч чадалтай хүмүүс нутаг хошуугаа хэрхэн аварч байгаа талаар өгүүлнэ. Энэ удаа бид нэг ангит бүрэн хэмжээний кино бүтээсэн.
-Тэгвэл зохиолынхоо дагуу дараа дараагийнх нь ангийг нь хийх нь ээ?
-“Эхний ангиа хүргэчихээд дараагийн ангиа бүтээнэ” гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Дараагийн ангиа илүү их цар хүрээнд, мэргэжлийн түвшинд, улам том баг бүрэлдэхүүнийг бүрдүүлж ажиллана гэж зорьж байна. Учир нь “Гүртэн” киног бүтээхэд маш их график шаардсан. Манай монголчууд Холливудын кино буюу "Марвел" үзээд дассан хүмүүс. Тэр хэмжээний график хүсээд байх вий. Тухайн хэмжээнд график бүтээхийн тулд маш их хэмжээний өртөг, хүч хөдөлмөр шаардана. Ямартай ч бид киногоо үзэгчдийн хүртээл болгохоор чадлаараа хичээсэн. “Гүртэн” зохиолыг сонсогч, уншигчид маань эергээр хүлээж аваасай. Дараа дараагийн уран бүтээл дээрээ улам сайжраад явна.
-"Гүртэн" киноны Төмөрийн дүр таны өмнө бүтээж байсан дүрүүдээс тань юугаараа онцлог байв?
-“Гүртэн” киноны Төмөр бол эгэлгүй хүч чадалт, монгол эр хүний дүр. Би өмнө нь ийм дүр дээр ажиллаж үзээгүй. Зохиол нь олон хүнд хүрсэн тул дүрээ бүтээчхээд бага зэргийн айдастай байсан. Кинонд маань хэтэрхий өндөр хүлээлт тавиад сэтгэлд нь хүрэхгүй байх вий гэхээс санаа зовж байна.
Анхны юм бүхэн алдаа дутагдалтай байдаг. Тийм болохоор үзэгчид наанатай, цаанатай хүлээж аваасай гэж хүсэж байна.
.jpg)
-Таны сүүлийн дүрүүд нийгмийн асуудал хөндсөн санагдсан. Дүрийн сонголтоо хэрхэн хийдэг юм бэ?
-Хамгийн эхэнд зохиолоо уншдаг. Зохиолоо уншаад тархинд төсөөлөгдөж байна уу, үгүй юү гэдэгт их ач холбогдол өгдөг дөө. Үнэхээр сайн зохиолтой, дүр нь надаас маш их хүч, хөдөлмөр шаардсан бол ямар ч дүрээс татгалзахгүй. Би тоглосон дүр бүрээсээ шинэ зүйлийг суралцаж, өөрийгөө эвдэж, сорих экстрем зүйлд дуртай. Манай багш “Чи дүрийг голохгүй, дүр чамайг голно” гэж хэлдэг байсан. Би туслах дүрд ч гэсэн мэргэжлийн хүн ажиллаж байж чанартай уран бүтээл гарна гэж боддог. Иймээс найруулагч, зохиолч, хамтран ажиллах баг бүрэлдэхүүнээ мөн харж сонгодог.
-Уран бүтээлчийн хувьд дүрээ бүтээхийн тулд тодорхой дэглэм баримталдаг уу?
-Үзэгчид кино театрт чанартай, гоё уран бүтээл үзэхийн тулд цаг заваа зориулж байгаа. Тиймээс уран бүтээлч хүн үзэгчдээ хүндлэн, дүрээ бүтээхийн тулд хүч, хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг. Ямар дүр бүтээж байгаагаас шалтгаалаад өөрийгөө золиослох үе ч бий. Тухайлбал, өмнө жилийн зун би нэг адал явдалт кинонд тоглосон. Тэр кинонд тоглохын тулд нэг жилийн хугацаанд бэлтгэлтэй байсан. Тодорхой дүрийг бүтээхийн тулд жүжигчин хүнээс тэсвэр, хатуужил, тэвчээр, сахилга бат шаардана. Жүжигчин хүн хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай байх ёстой.
Би тамхи огт татдаггүй. Архи тамхины эсрэг байр суурьтай хүн. Гэвч кинонд тоглож байгаа үед найруулагч намайг “Тамхи тат” гэвэл татахаас өөр арга байхгүй. Үзэгчдэд тухайн дүрээрээ л танигдахын тулд дүр маань ямар байх ёстой тэр бүхэнд зохицох л шаардлагатай.
-Та одоо ямар уран бүтээлд дүр бүтээхийг хүсэж байгаа вэ?
-Би эсрэг дүрд тоглохыг хүсэж байна. Миний хамгийн анхны уран бүтээл эсрэг дүр байсан. Найруулагчид намайг эсрэг дүрд биш эерэг дүрд тоглуулах сонирхолтой байдаг. Олонд танигдсан дүрүүд маань ч эерэг талын дүр байдаг. Жишээлбэл, “Тусгай салаа” киноны Түвшингийн дүр.
.jpg)
-Үзэгчид тухайн жүжигчний бүтээсэн дүрээр нь харчих гээд байдаг талтай. "Тусгай салаа" киноны Түвшингийн дүрийг бүтээхэд хүндрэлтэй тал юу байсан бэ?
-Түвшингийн дүр хараа муутай, амьдралдаа бараг спорт сонирхож үзээгүй залуугийн дүр байсан. Тухайн дүрийг бүтээхэд хүндрэлтэй байсан тал нь байнга шил зүүгээд онийж, бөгтийдөг байсан. Тухайн кинонд тоглохоосоо өмнө ч фитнесээр хичээллэдэг байсан болохоор цэргийн хувцсаа тайлдаггүй байсан. Тэр бол дүр. Дүр нь тийм байсан болохоор тэр дүрд орохоос өөр аргагүй.
-Жүжигчний мэргэжлээр жанжин шугамаа алдахгүй явахад тань хэн хамгийн их нөлөөлсөн бэ?
-Анх “Би жүжигчин болж чадах уу, үгүй юү” гэж өөрийгөө сориод жүжигчний мэргэжлээр явахаар шийдсэн. Миний хувьд гаднын буюу Арнольд Шварценеггер, Вандам, Жеки Чан, Брюс Ли зэрэг жүжигчнээс үлгэр жишээ авч өссөн. Би азтай хүн гэж өөрийгөө боддог. Учир нь СУИС-д Л.Лхасүрэн багшийнхаа шавь болж, жүжигчний мэргэжлийн А үсгээ заалгаж байсан. Багшийн маань бие муудаад дараа нь манай ангийг Найдангийн Ганхуяг багш дааж авч, төгсгөсөн. Энэ хоёр мундаг багшийнхаа хүчээр өдий зэрэгтээ явж байгаа гэж боддог. Багш хүний сурган хүмүүжүүлэх арга гэдэг нарийн зүйл байдаг байх. Талийгаач Л.Лхасүрэн багш минь "Чи жүжигчин болж байгаа бол төрийн хүн болж байгаа гэсэн үг. Тийм болохоор чиний мэдлийн зүйл гэж байхгүй. Чиний бүх зүйл ард түмнийх. Од битгий болоорой. Од болох юм бол чи сөнөнө шүү” гэж хэлдэг байсан.
“Та нар од гээд байгаа гараг дээрээ очоод нэг үзвэл сөнөсөн гараг байдаг шүү. Ханаж болохгүй. Ханах л юм бол чи ахиж хөгжихгүй. Үргэлж, шунаж, шинэ зүйлийг эрэлхийлж, өөрийгөө хөгжүүлээрэй. Битгий зогсоорой” гээд багшийнхаа өгсөн жанжин шугамын дагуу өдий хүртэл хичээж явна.
.jpg)
-Та фитнесийг сонирхож, дурлаж эхлээд 17 жилийн хугацааг ардаа үдэж байгаа гэдэг. Анх яагаад фитнесээр хичээллэж эхлэх болсон бэ?
-Миний баримталдаг зарчим бол өнөөдөр, маргааш биш холын зүйлийг харж, тууштай байх юм. Би 5-10 жилийн дараа жүжигчин мэргэжлийнхээ хувьд, хувь хүн талаасаа ямар хэмжээнд байх вэ гэж өөрөөсөө дандаа асуудаг. Эрүүл байж хүн илүү олон зүйлийг хийж бүтээх болохоор фитнесийн спортоор хичээллэж эхэлсэн. Спорт гэдэг хүнийг зөв хүн болгодог. Түүнчлэн, эрүүл мэнд талаасаа ч дасгал хөдөлгөөн хийж байх зайлгүй шаардлагатай. Иймээс залууст ямар нэгэн спортоор заавал хичээллээрэй гэж уриалмаар байна.
-Урлагийн хүний хувьд кино зураг авалтын цагийн хуваариас болоод ч юм уу, эрүүл амьдралын хэв маягаа хадгалахад хэцүү байдаггүй гэж үү?
-Миний хувьд бэлтгэл, сургуулилт хийх нь эрүүл амьдралын хэв маяг болж, хэвшээд удаж байгаа. Би өглөөний цай уухгүйгээр хэзээ ч гэрээсээ гардаггүй. Жүжигчин хүн ямар ч зүйлд бэлтгэлтэй байх ёстой гэж боддог. Тийм болохоор ямар ч зүйлд нягт нямбай, төлөвлөөгөөтэй байхыг хичээдэг. Натурт гарах үед кино зураг авалтын ямар хоол байна түүнийгээ идэх шаардлагатай болдог ч хотод байгаа үед эрүүл хооллолтын төлөвлөгөөгөөрөө явж, өдөр идэх хоолоо өглөө бэлдээд аваад явдаг.
-Жүжигчин хүн болохоор киноны натурт урт хугацаагаар явах ч юм уу, гэрийнхэндээ цаг гаргах боломжгүй үе цөөнгүй тохиолддог байх. Энэ тал дээр та хэрхэн анхаардаг вэ?
-Би хоёр охинтой. Цаг л гарвал хүүхдэдээ цагаа зарцуулдаг. Тухайлбал, охиддоо өглөөний цай бэлдэж өгнө. Хичээлд нь хүргэж өгч, авна гээд л боломж гарвал хамт байх гэж хичээдэг. Урлагийн хүний хувьд гэр бүлээсээ удаан хугацаанд хол байх нь хэцүү. Гэхдээ эргээд бүтээсэн бүтээлээ харахад сайхан байдаг.
-Та сахлаа нэлээн ургуулсан харагдаж байна. Магадгүй шинэ уран бүтээлдээ бэлдэж буй юм биш биз?
-Тийм ээ, Англи, Америк, Унгар Улсын хамтарсан “Батхаан” гэдэг кинонд Монголын талаас уран бүтээлчид оролцож байгаа. Миний хувьд энэ кинонд “Гүег” хааны дүрийг бүтээхээр болсон. Киноны зураг авалт нь Унгар Улсад болно. Бид аравдугаар сарын сүүлээр Унгар Улс руу явахаар бэлдэж байгаа. Тиймээс үзэгчид маань намайг томоохон уран бүтээлд дүр бүтээснээр харах болов уу. “Кино бүтээж дуустал сахлаа авч болохгүй” гэсэн даалгавартай л явна даа. Тэрхүү кинонд Холливудын алтан үеийн мундаг жүжигчид тоглох юм.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.Танай хамт олонд амжилт хүсье.
| П.БАТТӨР: “Гүртэн” киноны Төмөр бол эгэлгүй хүч чадалт, монгол эр хүний дүр |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |