-Сайн байна уу. “Бүсгүйн зурвас” жүжиг дахин үзэгчдэд хүрч эхэлсэн. Таны хувьд “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэл хэмээх сэтгүүлч эмэгтэйн дүрд тоглосон шүү дээ. Хэр ур чадвар сорьсон дүр байв?
-“Бүсгүйн зурвас” жүжиг 2019 онд анх нээлтээ хийж байсан. Итгэл хэмээх сэтгүүлч бүсгүй бол миний анхны гол дүр. Гол дүр гэдэг залуу уран бүтээлчид том үүрэг хариуцлага, итгэл байдаг. Энэ ч утгаар анх “Бүсгүйн зурвас” жүжгийн гол дүрд сонгогдоод айдас, сандрал, догдлол гээд олон мэдрэмж давхцаж байлаа. Тэгээд энэ жүжгийнхээ дүрээр 2020 оны “Гэгээн муза” наадмын драмын төрлийн шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Энэ намар жүжиг маань дахин тоглогдож байна. Хоёр дахь тоглолтод харин ээж болоод удаагүй байхдаа тоглож байгаа болохоор мөн айж, гайхах, догдлох мэдрэмж зэрэгцэж байна.

-Сүүлийн үед эмэгтэй хүний оршихуй, амьдралын тухай сэдвийг их хөндөж уран бүтээл хийх болжээ. “Бүсгүйн зурвас” жүжгийг үзэгчдийн хувьд мэдээж өөр, өөрсдийн өнцгөөс тунгаах байх. Харин уран бүтээлчийнх нь хувьд та бүхэн чухам ямар санааг илэрхийлэхийг зорьсон юм бэ?
-Энэхүү жүжиг маань нийгэм болоод хүний далд байгаа зүйлийг ил гаргаж ирснээрээ онцлог. Үндсэндээ манай театрын нийгэм рүү өгч байгаа зурвас юм. Анх яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” жүжгээс сэдэвлэн Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийн “Бүсгүйн зурвас” жүжиг болон тавигдсан.

-Улсын драмын эрдмийн театр бол хэн дуртай аавын хүү нь алхаад ордог байгууллага биш, босго өндөртэй гэдэг. Таны хувьд анх театрт хэрхэн орж байв?
-Анх 2016 онд Улсын драмын эрдмийн театрт дагалдан жүжигчнээр орж байлаа. Босго өндөртэй гэдэг бол яах аргагүй үнэн. Жүжигчний мэргэжлээр төгсөж байгаа хүн бүр л театрт орохыг хүсдэг. Би ч мөн адил Соёл урлагийн их сургуульд орсон цагаас л театрт орох мөрөөдөлтэй байлаа. Тэгээд бүх тэмцээн уралдаанд алгасахгүй ордог байлаа. Ингэснээр театрт ороход нөлөөлсөн байх гэж боддог. Тэгээд анх 3.27 гээд театрын урлагийн оюутны их наадамд шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал авч байсан юм. Тэр үед УГЗ Ж.Отгонбат ах ирээд “Золзаяа чи Драмын театрт шалгалт өгөөд үзээрэй” гэсэн. Тухайн үед намайг таньдаггүй л байх гэж боддог байсан. Тэгэхэд л хонгилын үзүүрт гэрэл асна гэдэг шиг “Өө, ямар гоё юм бэ. Би хичээвэл болж магадгүй юм байна. Намайг энэ мундаг хүн олоод харсан байна” гээд илүү их урам авч, сайн бэлдээд театрт орохоор зорьсон. Тэгээд л театрын шалгалтад тэнцэж, студи ангид нь ороод, хоёр жилийн дараа жинхлэгдээд бөөн баяр болж байлаа. Одоо зургаа дахь жилдээ ажиллаж байна.
-Теарт орох гэж зорьсон, орсон тухай нь их сонирхолтой юм байна. Тэгвэл анхны дүр мөн сонин байсан болов уу. Анх ямар дүрд ажиллаж байв. Өнөөдрийг хүртэлх тоглосон дүрүүдээс нь хамгийн чадвар сорьж байсан нь аль нь бол?
-Анх театрт ороод, УГЗ Ч.Түвшин найруулагчийн Д.Нацагдоржийн түүхийг өгүүлэх “Жаргаагүй нар” жүжгийн багын найз Борчулууны дүрд ажиллаж байлаа. Театрын студи ангийн хүүхдэд найруулагч маань чамлахааргүй том дүрийг итгэл хүлээлгэн өгч байсан. Борчулуун надтай их ойр дүр гэж боддог. Хөдөө өссөн болохоор хээгүй монгол охины дүр. Д.Нацагдорж зохиолчийн шүлэгт гардаг шиг “Хасын өнгөтэй дөрвөлжин цагаан шүдээрээ инээх нь гайхалтай сайхан” гэдэг шиг яралзсан цагаан шүдтэй охины дүрд ажилласан. Борчулууны дүр театрын үндсэн жүжигчин болоход нөлөөлсөн гэж боддог. Харин чадвар сорьсон дүр гэвэл гол дүр. Гол дүр яах аргагүй тухайн уран бүтээлчээс илүү их авьяас чадварыг сорьдог.

-Театрын мундаг том том уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажиллаж, нэг тайзан дээр гарч байна. Их ч зүйлийг суралцаж байгаа байх. Тэр дундаа хэнээс илүү их сурдаг вэ?
-Театрынхаа үүдний жижүүрээс эхлэн өндөр дээд том жүжигчдээс эхлэн суралцдаг. Бүгдээрээ л театрт олон жилийн түүхийг хуваалцаж, уран бүтээлийн туршлага мэдлэгийг шингээсэн хүмүүс байдаг.
-Тоглохыг хүсдэг дүр бий болов уу. Одоо бол тайзнаа гарч байгаа. Дэлгэцийн урлагт хүч түрэх, илүү түлхүү ажиллах бодол байдаг уу?
-Мэдээж тоглохыг хүсдэг дүр их бий. Уран бүтээлч дүрээр өөрийгөө задалж, бүх дүрд ажиллахыг хүсдэг. Тэр ч утгаар олон дүрд ажиллахыг хүсэж байна. Одоо гэхэд хоёр ихир хүүхэд төрүүлсэн завгүй ээж болсон ч эргээд тайзан дээрээ “Бүсгүйн зурвас” жүжгээрээ гарна гэдэг их том нэр төрийн хэрэг байна. Энэ хугацаандаа театрынхаа ажлыг алдагдуулахгүйгээр хажуугаар нь дэлгэцийн бүтээлд бүтээлд шаргуу орно гэж бодож байгаа.
-Одоогоор ээжийн үүргээ гүйцэтгээд завгүй байгаа юм байна. Гэхдээ уран бүтээлийн цаашдын зорьсон санаа зорилго бий болов уу?
-Дэлгэцийн супер гоё дүрд ажиллаж, хөөрхөн хүүхдүүдэд багшлахыг бодож, зорьж байгаа.
-Жүжгийн бэлтгэл, хүүхдүүдээ харах гээд тун завгүй үедээ бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны зорьж байгаачлан дэлгэцийн супер гоё бүтээлд тоглоход нь эргэн уулзаж, ярилцана аа.
-Баярлалаа. Уран бүтээлч хүн завгүй хэдий ядарч байсан ч тайзан дээр гараад ядраагүй мэт, илүү их цэнэг, эрч хүч авдаг болохоор үнэхээр сайхан. Ажилдаа хайртай, дуртай байна гэдэг өөрөө хамгийн том аз жаргал. Тайзан дээр гарахаараа бүгдийг мартаад тухайн дүрдээ ороод, түүгээрээ амьсгалж, үзэгчдээ мэдрээд тоглоно гэдэг их аз жаргал. Тийм болохоор хэдий хүүхдүүдээ хараад завгүй байгаа ч эргээд тайзан дээрээ гарч байгаад баяртай байгаа.
.jpg)
| Б.ЗОЛЗАЯА: Ээж болоод эргэн тайзнаа гарахад анхных шигээ айдас, догдлол зэрэгцсэн |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |