Үзэгчдийн сэтгэлийг хачин их гунигт автуулж, төөрөгдүүлсэн “Гадны нөлөөгүй” уран сайхны киноны туслах найруулагчаар ажиллаж, Саруул гэх дүрийг чадварлагаар бүтээсэн СТА Ш.Мөнхбаяртай "Уран бүтээлчийн цаг" булангаараа уран бүтээл, нөхөрлөлийн талаар ярилцсан юм. Тус кино сэтгэлгээний хувьслыг авчирсан, хайр дурлал, харуусал, үйлийн үр, нөхөрлөл зэрэг сэтгэлийн бүхий л хөдөлгөөнийг нийгмийн өнгө төрхтэй хослуулан чансаатай уран бүтээл бүтээжээ. Жүжигчин, найруулагч Ш.Мөнхбаярын хувьд "Гадны нөлөөгүй" уран сайхны киноны чимэг болсон дүрийг бүтээсэн билээ.
Тэрбээр долоон хүүхэдтэй айлын бага хүү бөгөөд анх аавынхаа мэргэжлийг өвлөн авч, эдийн засагч болохоор шийдэж байжээ. Гэвч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхийнхөө өмнө урлагийн хүн болохоор сэтгэл шулуудсанаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Гомбожавын Жигжидсүрэн, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Д.Цэрэндагва нарын удирдлага дор КУДС-ийг төгссөн байна. Тэр цагаас хойш Ш.Мөнхбаяр амьдралынхаа 20 гаруй жилийг урлагт зориулж, “Амжих уу хайраа”, “Бүү март”, “Явуулын хүн”, “Үзэсгэлэнт 12 сар”, “Толбо”, “Бэрүүд” зэрэг дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүрийг чадварлаг бүтээж ирсэн үзэгчдийн хайртай залуу уран бүтээлч билээ.

-Сайн байна уу, та, “Гадны нөлөөгүй” уран сайхны кино нийгмийн олон өнгө төрхийг харуулсан чансаатай уран бүтээл болсон санагдлаа. Уншигчдынхаа өмнөөс танай баг, хамт олонд халуун баяр хүргэе. Ярилцлагаа шинэ уран бүтээлийн тань талаар эхлэх үү?
-Баярлалаа. Киногоо нээснээс хойш цахим ертөнцөд хуваалцсан үзэгчдийнхээ сэтгэгдлийг уншаад, үгээр илэрхийлж барамгүй жаргалтай явж байна. Үзэгчид “Үнэхээр төөрөгдүүлж чадсан таашгүй байлаа. Гайхалтай төгслөө” гэх сэтгэгдлүүдийг их явуулж байгаа шүү.
-Таны бүтээсэн мэдээллийн сайтын найруулагчийн дүр киноны чимэг болсон дүрүүдийн нэг санагдсан. Хэвлэл мэдээллийн ажилтны дүр бүтээх хэр хүндрэлтэй байв?
-Хамтран ажилласан жүжигчид маань маш чадварлаг байсан тул дүрээ бүтээхэд тийм ч хүндрэлтэй байгаагүй ээ. Өнөөгийн нийгэмд хүмүүс хэвлэл мэдээллийн байгууллагуудыг мөнгөөр худалдагдаж, үнэн зөв мэдээлэл өгөхгүй байна гэх ойлголт байдаг шүү дээ. Миний бүтээсэн Саруул гэх дүрийн хувьд сэтгүүлч хүн үнэний төлөө зорьдог юм аа, хамтрагч нь зөв зүйл рүү зүтгэхэд итгэж ажиллаж чаддаг гэдгийг харуулна. Мөн өөрөө эрсдэлд орж болох байсан ч найзыгаа хаяж явахгүй, нөхөрлөлийнхөө төлөө бат зогсож чадаж байгаа тийм л дүр.
-Тэгвэл амьдрал дээрээ та нөхөрлөлдөө хэр үнэнч вэ. ”Гадны нөлөөгүй” уран сайхны кино нэг үеийн найзуудын хамтарч хийсэн уран бүтээл шүү?
-Бид оюутан ахуй цагаасаа хойш нөхөрлөж, урлагийн тогоонд хамтдаа чанагдаж, авьяасаараа шигшигдэж, 20 гаруй жил нөхөрлөж байна. Би нөхөрлөлийг хариуцлага гэж боддог. Бие биенээ хамгийн сайн мэддэг хүмүүсийг л найз гэж хэлэх байх.
-Танай кинон дээр хүнд үзэгдэл цөөнгүй гардаг шүү дээ. Тэр хэсгүүдийн зураг авалтыг хийхдээ дүрүүдээ өрөвдөж, гуниглах үе байсан уу?
-Зураг авалт хийж байхдаа уран бүтээл гэдэг үүднээс нь үнэн хийгээд үнэмшилтэй харагдуулах гэж л хичээж ажилласан. Харин дараа нь бидний нэг болох Ганбаа найз минь нас барсан нь маш хүндээр туссан.
 (12)(2).jpg)
-Киногоо үзээд найзыгаа их санаж, шаналсан байх. Энэ талаараа ярьж болох уу?
-Бид киноныхоо нээлтийг хоёр ч удаа хойшлуулсан. Энэ кино хоёр жилийн турш маш их зүйлийг туулан байж нээлтээ хийсэн. "Жүжигчин Ц.Ганбаяр агсан дүр дээрээ чадварлагаар ажиллаад, өөрийгөө батлан харуулжээ" гэж уран бүтээлч хүний зүгээс харахад нэг өөр. Харин найз минь гэж өрөвдөж, хайрлаж харах бол эмзэг, хэцүү. Найзын маань бүтээсэн Идэрээ гэх дүр бол маш их хүнд сценүүдтэй дүр шүү дээ. Киногоо нээгээд үзэгчдийн өмнө зогсоход дэргэд минь байсан ч болоосой гэж бодсон доо.
-Киноны талаарх яриагаа түр орхиод Ш.Мөнхбаяр гэх хувь хүний талаар ярилцах уу. Урлагаас өөр хобби байдаг уу?
-Би урлагаас гадна аялал жуулчлалд донтсон хүн. Эх орноороо болон дэлхийн 20 гаруй улсаар аялсан байна. Орон орны хүмүүсийн амьдрах орчин, зан ааш, хоорондын харилцаа, соёлыг таниж мэдэх, судлах дуртай. Ялангуяа би бол эх орныхоо өв уламжлалыг дээдэлж, тойрч аялах хамгийн дуртай. Ерөнхий боловсролын сургуулийн зуны даалгаварт амралтаараа аялаарай гэж хүртэл оруулж өгөөсэй гэж боддог.
-Урлагийн хүмүүс гэхээр л өөр байх ёстой юм шиг хандлага ажиглагддаг шүү дээ. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?
-Магадгүй урлагийнхан бусад хүнээс илүү сэтгэл хөдлөлтэй байх. Тэрнээс бусдын адил л хүн шүү дээ.
-Цаашдаа найруулагчийн хувьд ямар төрлийн уран бүтээл дээр ажиллана гэж бодож байгаа вэ?
-Би “Гадны нөлөөгүй” киногоо өөрсдөдөө болон Монголын кино урлагийн трейлер, драма төрөлд нэг цензур тогтоочихлоо гэж харж байгаа. Хэрэв найзууд маань дахин энэ төрлийн уран хийнэ гэвэл хамтран ажиллахдаа баяртай байх болно оо.
-Та зөвхөн найруулагчаар ажиллах уу. Жүжигчиний хувьд бүтээхийг хүсэж буй бүтээл бий юү?
-Удахгүй олон ангит кинонд дүр бүтээх гэж байгаа. Найруулагч, жүжигчин хоёроо хослуулаад л явна даа. Цаашдаа өмнөх уран бүтээлээсээ илүү сайжирч, шинэ түвшинд ажиллана даа. Мөн “Hollywood”-тэй хамтран Монгол Улсыг дэлхийд суртчлан таниулах хүүхэлдэйн кино хийхийг хүсэж, судлаад явж байна даа. Хэрэв бүтвэл эх орондоо ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирэх боломжтой. Аливаа улс дэлхийд соёлоороо л танигддаг шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа
 (8).jpg)
| Жүжигчин Ш.МӨНХБАЯР: “Hollywood”-тэй хамтран Монгол Улсыг дэлхийд таниулах хүүхэлдэйн кино хийхийг хүсэж байна |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |