“Good morning wish you have a good day
Халуун кофе уунгаа чиний тухай бодно
Гарч зугаалмаар ямар сайхан өглөө вэ
Өдөр бүрийг ингэж эхлүүлбэл гоёдоо тэ” хэмээн дуулах уянгалаг хоолойтой залуухан уран бүтээлч “Becca”-т ярилцлаа. Өдгөө 20 настай залуухан уран бүтээлч өөрийн хүчирхэг хоолой, чадварлаг дуулалтаараа сонсогчид дундаа алдартай билээ.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны Comfy дуугаар олон мэднэ шүү дээ тус уран бүтээлийнхээ талаар яривал?
-Олон хүнд хүрнэ гэж бодоогүй, хүнд өгсөн амлалтаа биелүүлж гаргасан дуу л даа. Хүнд хүрээд миний дууг ашигласан байвал бүгдийг нь орж хардаг байлаа. Сэтгэгдлүүдийг нь тасралтгүй уншина. Кофешоп орохоор миний дуу явж байдаг тэр бүрд “Энэ дууг дуулсан хүн нь би шүү дээ”гэж хэлмээр санагддаг байсан. Дүрс бичлэг дээр нь миний царай төдийлөн гардаггүй байсан болохоор таньдаггүй байсан юм.
-Таны урлагийн гарааг тус дуу тавьжээ?
-Миний дуу бичих эхлэлийг тавьсан, амьдралд минь их том өөрчлөлт оруулсан уран бүтээл. Ер нь багаасаа телевизороор гарч зүйлсийг толинд харж байгаад дуурайж хийдэг, бүжиглэдэг хүүхэд байлаа. Гэр бүлийнхэн минь намайг дэмжиж Монголын хүүхдийн ордонд дуулаачийн дугуйланд явуулж байсан. Анхны уран бүтээлээ 2020 онд “Ocean grey” продакшнтай гэрээ байгуулаад хийсэн.
Их төсөөлөн бодох чадвартай хүүхэд байсан юм шиг санагддаг. Чихмэл тоглоомуудаа эгнүүлж суулгачхаад урд нь зогсоод тоглолт хийж байна гэж төсөөлдөг хүүхэд байсан.
.jpg)
-Таны дуунууд ихэвчлэн хайрын сэдэвтэй байдаг. Бүх дууныхаа үгэн дээр өөрөө ажилладаг уу. Хэр хугацаа шаарддаг вэ?
-Хайрын дуунаас өөр жанрын дуу надад зохихгүй, би илэрхийлж чадахгүй юм шиг санагддаг. Анх дууны үгэн дээрээ алдаа гаргах вий гэж айж, өөрийгөө их өөлдөг байсан. Comfy дууны дөрөвхөн мөрийг бичих гэж жил болсон удаатай. Анхандаа арга аа олохгүй их ч будилсан, хэсэг шантраад үг бичихээ больсон ч удаа бий. Гэхдээ дуу бичдэг арга барилаа хэд хэдэн удаа солиод бичиж чаддаг болсон. Ер олон аргаар дууныхаа үгийг бичих гэж оролдсон. Нэг зөв арга барилаа олчихоор дууны үгэн дээр суух хугацаа илт багасаад ирдэг юм билээ. Хэзээ хаана ч дууны шинэ санаа төрж мэдэх учраас тэр үед нь ажиллаж бусад үед нь өөрийгөө дуу бичүүлэх гэж шахалгүйгээр амарч, өөр зүйлс хийдэг.
-Залуу уран бүтээлч харьяалагддаг продакшнтай байхын давуу тал бий юү?
-Үнэхээр ханьтай байдаг. Би өөрийнхөө хийсэн зүйлд итгэлгүй байвал намайг дэмжиж зөв бурууг нь хэлж өгдөг.
-Ураг бүтээлүүдээсээ хамгийн их анхаарал хандуулсан бүтээл байдаг уу. Яагаад тэгж их анхаарсан юм бэ?
-Leomini олон нийтийн хүртээл болгохдоо хамгийн их сандарч, догдолсон. Миний өмнө нь оролдож байгаагүй жанрын дуу байсан л даа. Тэгээд алдаа байх вий, хүмүүс хэрхэн хүлээн авах бол таалагдах болов уу гэд санаа зовсон. Тоолж барамгүй их сэтгэл хөдлөл мэдэрсэн.
-Урлагийн хүмүүс “урлаг хатуу” гэж их хэлдэг шүү дээ. Таны бодлоор урлагийн хүн байхын хүнд хэцүү зүйл нь юу вэ?
-Ямар ч үед бэлэн байх ёстой байдаг нь хэцүү юм болов уу. Ийм байх нь уран бүтээлчээс их зүйл шаарддаг. Ер нь аль ч мэргэжилд амархан байдаггүй байх. Хүн бүр дуулж чадах ч тайзан дээр гарч дуулж чадахгүй шүү дээ. Миний хувьд тулгардаг бэрхшээл гэвэл уран бүтээл хийхийн хажуугаар сурдаг учраас хичээл цалгардаг тохиолдол байдаг. Тогтсон цагийн хуваарьт байдаггүй учраас заримдаа гэртээ цаг гаргаж чадахгүй байх үе гардаг.
-Тайзан дээр гарахын өмнө сандардаг уу. Сандралаа хэрхэн даван туулдаг вэ?
-Би нэлээд бүрэг төрлийн хүн учраас тайзан дээр гарахын өмнө сандардаг.
-Урлагийн хүнийг ямар байх ёстой гэж боддог вэ. Өөртөө ямар нэгэн цензур тавьдаг уу?
-Ямар ч үед биеэ зөв авч явдаг байх хэрэгтэй гэж боддог. Заавал урлагийн хүн ч гэлтгүй бүгдэд нь энэ чадвар хэрэгтэй байх. Хүмүүс анх харсан, сонссоноороо дүгнэдэг шүү дээ.
-Цомог гаргах төлөвлөгөө бий юү?
-Өөрийгөө бэлэн болсон гэж бодсон үедээ цомог гаргана гэж боддог. Цомог гаргах хэмжээний чадвартай болох хүртлээ хүлээнэ.
(1).jpg)
-Дуучнаас өөр мэргэжлээр ажиллахыг хүсдэг үү?
-Би сэтгүүлч мэргэжлээр суралцаж байгаа учраас энэ мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг.
-Мэргэжилээрээ ажилласан ч уран бүтээлээ хийсээр байх уу?
-Сэтгүүлч мэргэжил урлагтай салшгүй холбоотой юм шиг санагддаг. Тиймээс мэргэжлээрээ ажилласан ч урлагаа орхихгүй ээ.
-Дуулж байх үедээ юу мэдэрдэг вэ. Тэр үед авдаг мэдрэмж нь дараагийн уран бүтээл хийх урам, эрч хүч болдог уу?
-Дууныхаа үг бүрийн сэтгэлдээ мэдэрч дуулдаг. Нүдээ аниад дуулбал илүү тухтай санагддаг. Дуу хийж байх үедээ их зүйл анзаарч боддоггүй ч бүрэн бэлэн болсон дуугаа сонсох үедээ гүн гүнзгий мэдрэмж авдаг даа. Нэг уран бүтээл хийж дуусгаад хоосон мэдрэмж явдаг учраас дахин шинэ дуу хийж эхэлдэг. Хүмүүст миний дуу таалагдвал илүү сайн хөгжим хийхийг хүсэж эхэлдэг.
| ЗАЛУУ ДУУЧИН BECCA: ДУУНЫХАА ҮГ БҮРИЙГ СЭТГЭЛДЭЭ МЭДЭРДЭГ |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |