-Танд энэ өдрийн мэнд хүргэе. "The Voice of Mongolia" шоунд оролцох шийдвэрийг хэрхэн гаргасан бэ. Таны өвөрмөц дуу хоолой олон хүний анхаарлыг татсан шүү дээ?
-Би Соёл урлагийн их сургуулийн Үндэсний язгуур урлагийн ангийг хөөмийч мэргэжлээр төгссөн. “Metal deathcore” буюу хүнд метал урсгалаар дуулдаг. 2018 онд анхны “The Voice of Mongolia” шоу болоход метал урсгалын дуугаар оролцож, “Battle” шат хүртэл өрсөлдсөн. Шоунд оролцоно гэсэн бодол тийм их байгаагүй ч сонгон шалгаруулалт болж байгааг дуулаад “Ер нь яагаад “deathcore” урсгалаар дуулж тэмцээнд оролцож болохгүй гэж” гэсэн бодол төрсөн. Тэгээд л оролцсон хэрэг.
-Та нэгдүгээр шатанд дуулсан дуугаараа олны анхаарлыг татсан шүү дээ. Тэр үед хүмүүсээс ирсэн сэтгэгдлийг хэрхэн хүлээж авсан бэ?
-“Blind audition” буюу нэгдүгээр шатанд оролцож байх үеийн дүрс бичлэг цацагдсаны дараа урам өгсөн сайхан сэтгэгдэл их ирсэн. Учир нь, “The Voice” шоуны түүхэн дэх хамгийн анхны Deathcore дууг би дуулсан. Гэхдээ түүнийгээ дагаад сөрөг сэтгэгдлүүд ч байсан. Монголын сонсогчдод энэ төрлийн хөгжим сонсох, хүлээж авах чадвар арай суугаагүй байсантай холбоотой̆ байх. Гэсэн ч олон хүнд ийм төрлийн хөгжим байдаг, хэн ч энэ хөгжмийг сонсох боломжтой гэдгийг бага ч гэсэн харуулсан гэж боддог.
.jpg)
-Монголчуудаас гадна гаднынхан таныг нэлээд дэмжиж байсан?
-Бодсоноос олон орны иргэд эерэгээр хүлээж авч байсан. Энэ урсгал нь хөгжмийн ертөнцөд ямар том байр суурь эзэлж байдгийг харуулсан жишээ юм даа. Хүмүүсийн сэтгэгдлийг уншиж байхад “Хөөх, Монгол Улс чинь бараг интернэт байдаггүй газар биз дээ. Энэ урсгал хөгжих боломжтой гэж үү” гэсэн сэтгэгдэл цөөнгүй байсан. Энэ сэтгэгдлээс гаднынхан монголчуудын тухай ямар ойлголттой байдаг нь мэдэгдэж байгаа юм. Тиймээс энэ хөгжмийн урсгалыг хөгжүүлэх бодитой зүйл хийх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн.
-Метал урсгалын хөгжим сонсдог ч дуулж чадах нь цөөхөн шүү дээ. Хэрхэн дуулж сурсан бэ?
-Энэ урсгалын дууг дуулахад их хэмжээний энерги зарцуулагддаг юм шиг санагддаг. Амьсгал авахаас эхлээд амнаас авиа болж гарах хүртэл их олон шат дамжлагатай техник байдаг. Миний хувьд сонсголоороо л дагаж орилсон, бараг өдөр шөнөгүй бэлдсэн дээ. Гэхдээ тэр үед яг өөрийн гэсэн техникээ олоогүй арай жаахан буруу дуугараад байсан юм шиг санагддаг байсан. Хөөмийч хүний хамгийн эхэнд сурах зүйл нь зөв амьсгаа байдаг. Энэ сурсан техникээ дуулалтдаа ашиглаад, яг өөрийн дуулах хэв маягаа олсон гэж боддог.

-Монголд метал урсгалаар дуулах сургалт явуулдаг газар байхгүй шүү дээ. Та өөрийн мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцаж, заах талаар бодож байв уу?
-Ер нь бодож байгаагүй юм байна. Өөрөө ч хүнд заах хэмжээнд хүртэл сурч амжаагүй гэж боддог доо.
-Метал урсгалын ямар хөгжим анх сонсож байсан бэ. Юу нь таны сонирхлыг тэгж их татсан юм бол ?
-Анх “Suicide silence-You only live once” гэдэг дууг сонсож байлаа. Тэр үед төрсөн мэдрэмжийг ямар ч үгээр илэрхийлж чадахгүй байх. Дууны хэв маяг, дуугаралт, утга агуулга, өгч байгаа санаа, гадаад төрх гээд бүх зүйл нь таалагдсан. Дурлаж сонсоход хөгжмийн дуугаралт хамгийн их нөлөөлсөн дөө.
-Хүмүүсийн дунд метал урсгалын талаарх буруу ойлголт их байдаг шүү дээ. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Одоо бол хүмүүсийн харах өнцөг арай өөр болж байгаа юм шиг санагддаг. Мэдээж дунд нь орж үзээгүй хүмүүс харсан, сонссоноороо л төсөөлж боддог байх. Миний хувьд тийм зүйлд ерөөсөө ач холбогдол өгдөггүй.
-“The Voice of Mongolia” шоуны үеэр ирсэн сэтгэгдэл дундаас таны хувьд хамгийн хөгжилтэй санагдсанаасаа хуваалцахгүй юу?
-Ихэнх хөгжилтэй сэтгэгдлүүд монголчуудаас ирсэн. Тэр дундаас хамгийн хөгжилтэй нь “Үгтэй байсан юм уу, сайн хөөмийлж байна” гэсэн сэтгэгдлүүд байсан.
-Метал хөгжим илүү хөгжсөн орнуудад очиж, уран бүтээл хийж, тэмцээнд оролцох талаар бодож байсан уу?
-Монгол Улсад метал урсгал анх гарч байсан үеэ бодвол ойлгож хүлээж авах хүмүүс нэмэгдэж, харьцангуй сайн хөгжиж байгаа. Мэдээж гадаадын улс оронд тэмцээн уралдаанд оролцохыг хүсэлгүй яах вэ. Гэхдээ оролцох цаг нь арай болоогүй байх. Тэр үе хүртэл өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй гэсэн бодолтой байгаа.
.jpg)
-Одоо ямар ажил хийж байгаа вэ. Уран бүтээлээ хийж байгаа юу?
-Одоо Истанбул хотод хувиараа шивээс хийгээд, хөгжмөө сонсоод, өөрийгөө хөгжүүлэн амьдарч байна.
-Эх орондоо буцаж ирэх төлөвлөгөө байгаа юу?
-Эх орондоо очно. Монголдоо очоод өөрийн хамтлагаа бүрдүүлээд, метал, язгуур урлаг хослуулсан сайн уран бүтээлүүд хийнэ гэж төлөвлөж байгаа.
-Яагаад заавал хөөмийгөөр суралцсан юм бэ?
-Үндэсний язгуур урлаг хөөмий нь монголчуудад ямар үнэ цэнтэй урлаг болохыг маш сайн ойлгосон. Хөөмий нь ганц хөгжим, аялгуу гэхээсээ илүү монгол хүний сэтгэлгээ, хэв шинжийг агуулсан оюуны шавхагдашгүй бүтээл гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

| Ц.ТЭЛМҮҮНБАЯР: ЯЗГУУР УРЛАГИЙГ МЕТАЛТАЙ ХОСЛУУЛАН УРАН БҮТЭЭЛ ХИЙХИЙГ ХҮСДЭГ |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |