-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх бүжгийн урлагт хэрхэн хөл тавьж байсан бэ?
-Багаасаа бүжгийн урлаг хайртай охин байсан. Анх ээж, эгч хоёр минь намайг балетын урлагтай холбож байлаа. Тэгээд суралцаж байх явцдаа ОХУ-ын балетын сургуулийн сонгон шалгаруулалтад тэнцсэн. Ингээд ОХУ-д балетын жүжигчин мэргэжлээр найман жил суралцсан даа. Сургуулиа 2018 онд төгссөн.
-Гэр бүлээсээ хол суралцах ямар байсан бэ?
-Багадаа явсан учраас хэл ойлголцохгүй, гэр бүлээсээ хол учраас хүмүүсийн дунд орох эхэндээ хэцүү байсан. Ер нь эхний хоёр жил хүндхэн өнгөрсөн дөө. Сургуулиа төгсөөд Монгол Улсдаа сонгодог урлагийг хөгжүүлэх чин хүсэлтэй ирж байлаа.
-Балетын юу нь таны сэтгэл зүрхийг ингэтэл татсан юм бол?
-Балет бол их тансаг урлаг. Хамгийн гол нь их тэвчээр шаардаж байж сурдаг мэргэжил учраас шинэ хөдөлгөөн, шинэ техник сурах бүрдээ балетад улам их хайртай болж байдаг.
.jpg)
-Эмэгтэй хүний гоо сайхныг ихээхэн тодотгож өгдөг санагддаг. Энэ тухайд таны бодол?
-Балет эмэгтэй хүний гоо сайхныг тодотгож өгдөг хэрнээ түүнээс илүү хичээл зүтгэл шаарддаг. Мэдээж тэр гоо үзэсгэлэнгийн ард асар их тэвчээр, хөдөлмөр байдаг.
-Нэг тоглолтод оролцохын тулд хэдий хугацааг бэлтгэлдээ зарцуулдаг вэ?
-Тухайн тоглолтоос хамаараад бэлтгэх хугацаа бүр харилцан адилгүй. Бүжигчид байнгын бэлтгэл дасгал, хөдөлгөөн хийсээр байдаг. Харин тоглолтын өмнөх бэлтгэлийн хувьд 1-2 сарын хугацаанд бэлддэг.
-Балетын бусад бүжгийн чиглэлээс ялгарах олон зүйлсээс нэн тэргүүнд өлмий дээрээ алхаж бүжиглэдэг нь байдаг шүү дээ. Ингэж өлмий дээрээ алхахад хэр хугацаа бас хөдөлмөр шаарддаг вэ?
-Мэргэжлийн балетын жүжигчин болохын тулд найман жил сурдаг. Балетаар сурч эхэлсэн үеэс 2-3 жилийн дараа өлмий дээрээ бүрэн гарч балетын хөдөлгөөн хийж сурна. Гэмтэж, бэртдэггүй бүжигчин гэж байхгүй. Ганцхан энэ хөдөлгөөн дээр ч бус балетаар хичээллэж байхдаа бэртэл, гэмтэл авах үе олон шүү. Гол нь зөв дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
-Хүссэн хүн бүр балетчин болох боломжгүй, амаргүй мэргэжил шүү дээ. Шантрах үе тохиож байв уу?
-Шантрах үе их гарна. Тэр болгонд ямар нэгэн аргаар даваад гарах хэрэгтэй гэж боддог. Бэртэл авах үед бас багшийнхаа шаардлагад нийцэхгүй урмыг нь хугалчихвал яана гэдэг айдсаас шантрал үүсэж байгаа юм.
(1).jpg)
-Шантарсан үеүдээ хэрхэн даван туулдаг вэ?
-Гэр бүлийн гишүүд, найзууд минь дэмжиж, урам өгч байгаа учраас ухрах ямар ч эрхгүй гэж боддог доо. Ингэж бодоод хичээхэд шантралыг даваад гарчихдаг.
-Өнөөдрийг хүртэл тайзан дээр олон дүр бүтээсэн байх. Тэр дундаас таны сэтгэлд хамгийн их хоногшсон дүрийнхээ талаар ярих уу?
-Би олон орны бүжигт дуртай учраас “Хунт нуур” жүжгийн Испани бүжгийг их дурлаж хийдэг байлаа. Мөн “Цөмөөхэй” балетын Араб бүжигт их хайртай. Хамгийн сэтгэлд хоногшсон нь энэ хоёр юм уу даа.
-Танаас хамгийн их тэвчээр, ур чадвар шаардсан дүр аль нь вэ?
-Балетын урлагт амархан дүр гэж байдаггүй. Дүр бүр өөр зан чанартай айдаг учраас бүгд л онцгой, хэцүү урт хугацааны бэлтгэл шаардсан байдаг.
-Таны дүр бүтээсэн дэлгэцийн уран бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Киноныхоо талаар яриач?
- “Цаггүй амьдрал” уран сайхны кинонд гол дүр бүтээлээ. Миний дүр бүтээсэн гурав дахь кино. Анх киноны зохиолын уншаад миний нүдэнд үйл явдал нь төсөөлөгдөж эхэлсэн. Ингээд кинонд тоглох саналыг хүлээн авч, дүрээ үнэхээр сайн бүтээхийг хичээж эхэлсэн. Удахгүй нээлтээ хийх гэж байгаа учраас үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас, догдлолтойгоор өдөр хоногийг өнгөрүүлж байна даа.
-Тус кинонд бүтээсэн дүр өөрийнх нь зан чанартай хэр ойрхон байсан бэ?
-Ер нь ааш зан ойрхон байсан. Надаас тэс өөр дүр биш байсан л даа. Тийм учраас дүрээ аль болох энгийнээр бүтээхийг зорьсон.
-Мэргэжлийн жүжигчин биш учраас мэдэхгүй зүйл гарсан уу. Тайзан дээр бүжиглэх, камерын өмнө гарч жүжиглэх хоёр хэр ялгаатай байсан бэ?
-Балетын жүжигчид гэсэн нэрэн дор бид явцгаадаг. Тайзан дээр хэчнээн бүжиглэж байгаа ч царайны хувирал үзүүлдэг байх хэрэгтэй. Бид амаараа үг хэлж болохгүй учраас биеийн хэлэмж, үйл хөдлөлөөрөө бүжгээ бусдад илэрхийлдэг. Мэргэжлийн жүжигчдийг бодвол мэдэхгүй зүйл олон гарсан ч найруулагч, кино багийнхаа ачаар саадгүй давж гарч чадсан.
-Балетын жүжигчин болоод бүжиглэж байх үедээ ямар мэдрэмж авдаг вэ?
-Би гэр бүлээсээ анхны урлагийн хүн учраас гэр бүлийнхэн минь маш сайхнаар хүлээн авч дэмждэг. Сургуулиа төгсөөд Дуурь бүжгийн эрдмийн театрт мэргэжлээрээ ажилд ороод хариуцлага гэдэг зүйлийг маш сайн мэдэрсэн. Тайзан дээр гараад бүжиглэж байгаа тэр цаг мөч хамгийн жаргалтай, үгээр хэлэмгүй мэдрэмжийг авдаг. Тоглолт дуусаж, дүрээ амжилттай бүтээсний дараах тэр цаг хугацаа хамгийн үнэ цэнтэй байдаг.
-Балетын жүжигчид гоо сайхандаа байнга анхаарал хандуулах шаардлагатай байдаг уу?
-Миний хувьд байнгын хөдөлгөөнтэй байдаг учраас жин нэмж, дэглэм барих шаардлага төдийлөн гардаггүй. Бие сунгалт сайтай байх ёстой учраас балетын жүжигчин хүн бэлтгэл сургуулилалтаа тогтмол хийхийг хичээдэг.
- Балет бүжиглэдэг дүү нартаа хэлэхийг хүсдэг зүйл байгаа юу?
-Миний хувьд өөрийн чадах хэмжээгээр Монгол Улсын сонгодог урлагт хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Балетаар хичээллэх гэж байгаа дүү нартаа "Юу ч болсон зорилгоосоо ухралгүй, урагшаа хараад хичээгээрэй, тууштай хатуужилтай байгаарай" гэж хэлмээр байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
| Б.МӨНХНАРАН: БАЛЕТЫН ГОО ҮЗЭСГЭЛЭНГИЙН АРД АСАР ИХ ТЭВЧЭЭР, ХӨДӨЛМӨР БАЙДАГ |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |