Өмнөговь аймгийн Хөгжимт Жүжгийн Театр энэ жил “Гэгээн муза-16” наадамд “Хөх нар” дуулалт жүжгээрээ оролцож, долоон номинацид нэр дэвшин өрсөлдөж, дөрвөн төрөлд нь цом хүртсэн юм. Энэ ч утгаар тус жүжгийн ерөнхий найруулагч Г.Амартүвшинтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Юуны өмнө танай хамт олон болон танд баяр хүргэе. “Гэгээн муза-16” наадамд амжилттай оролцлоо. “Хөх нар” дуулалт жүжгийн талаар яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?
-“Хөх нар” жүжгийн хувьд нэлээд онцлогтой түүхэн жүжиг. Монголын анхны ардчилсан Засгийн газрын Шүүх яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Давгасамбуу мээрин гэж хүний түүхэн амьдарлаас сэдэвлэж бүтээсэн. Түүнээс гадна жүжигт гарч байгаа Мээрин, Дайран, Сүндарь гэх хүмүүсийн үр хүүхдүүд нь өнөөдөр энх тунх амьдарч байна. Тэгэхээр түүхэн дүр, жүжиг гэдэг утгаараа онцлог байхаас гадна хөгжмийн найруулгын хувьд ч өндөр хэмжээний хэлэмжтэй, дуурийн томоохон бүтээлийн хэмжээнд бичигдсэн, зүйрлэл, ёгтлолоор баялаг бүтээл. Тэгээд “Гэгээн муза-16” наадамд амжилттай оролцсондоо баяртай байна.
-Жүжгийн хувьд хэдий хэр хугацаанд бэлдсэн бэ?
-Жүжгийн бэлтгэлээ шахуу бэлдсэн. Гуравдугаар хугацаанд тавигдах боломж бололцоо нь нээгдэж, сар шахам хугацаанд бэлэн болсон. Мэдээж хугацааны хувьд давчуу болохоор алдаа мадаг байж магадгүй. Гэхдээ айхтар сулдаагүй гэж бодож байна. Санаанд хүрээгүй зүйл бол байж магадгүй.
-Дуулалт жүжгийг найруулахад драмын жүжгээсээ онцлог зүйл нь юу байдаг бол. Илүү ажиллагаа шаардах уу, эсвэл харин ч амар байдаг болов уу?
-Тайзны бүтээл төрлөөсөө хамаараад онцлогтой л доо. Хөгжимт драмын жүжиг, дуулалт жүжиг гэдэг бол хөгжмийг их сайн мэдэрдэг байх шаардлага тулгардаг юм. Түүнээс дан жүжиг гэхээс илүү дуучин, хөгжимчин, бүжигчид гээд бүх уран бүтээлчдийг хамруулж оролцдог. Хөгжмөө ойлгож, мэдэрснээр хүмүүсээ удирдаж гаргаж ирэхээс эхлээд хөгжимт жүжиг өөр.

-Дагвасамбуу мээрингийн дүрд дуучин П.Баярмагнай тоглосон. Таны хувьд дүрээ хэрхэн сонгосон бэ?
-П.Баярмагнайг 2017 оноос хойш Мээрингийн дүрд тоглуулна гэж зорьсон.Төв аймгийн театраас Гансүх гэж жүжигчнийг харсан.Тэгээд энэ хоёрыг л тоглуулна гэж бодож байгаад, тоглууллаа. Бусад дүрээ бол харсан байсан. Миний харсан Мээрин бол П.Баярмагнай л байсан. Анх Мээрингийн талаар судлаад үзэхэд, ийм л нэгэн Мээрин байсан болов уу гэж бодож, харсан.
-Таны хувьд хэчнээн жил найруулагчаар ажиллаж байна. Найруулагч мэргэжлийг яагаад сонгох болсон юм бэ?
-Миний хувь 20 жил найруулагчаар ажиллаж байна.Орон нутгийн олон театрт ажилласан. Өмнөговь аймгийн Хөгжимт Жүжгийн Театрын ерөнхий найруулагчаар сүүлийн зургаан жил ажиллаж байна. УГЗ, Ч.Ганхуяг найруулагчийн удирдлагад найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн. Багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлээд эргэлт буцалтгүйгээр театрын найруулагчийн ажилд дурлаж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Хамгийн анх 2003 онд Архангай аймгийн театрт багш маань намайг дагуулж очиж байсан. Түүнээс хойш Төв аймаг, Зүүнхараагийн Мөнгөн хараа чуулга гэх зэргээр олон газраар ажилласан.
-Орон нутгийн театрын хөгжил, уран бүтээлийн чанар чансаа ямар байна вэ?
-Театрын мэргэжлээр суралцаж байгаа залууст орон нутгийн театрын үнэр, хөшигний тоосыг мэдрүүлж, дурлуулахгүйгээр төгсөж байгаатай холбоотой байж магадгүй. Ихэнхдээ хөдөө орон нутгийн театр жаахан сул, хотын мэргэжлийн урлагийн байгууллага илүү хүчтэй, илүү карьертэй гэдэг нийтлэг ойлголт бий юм билээ. Гэхдээ театр бол хөгжиж байгаа, үе үедээ ч хөгжсөөр ирсэн. Юм бол байнга хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэн, шинийг эрэлхийлдэг нь жам шүү дээ. Тэгэхээр хөдөөгийн уран бүтээлчдийн хувьд тэр бүр хот суурин газрын мэргэжлийн урлагийн байгууллагад өөрсдийнхөө бүтээлийг үзүүлээд байх боломжгүй болохоос биш, өдөр тутамдаа урлагийн үйл ажиллагааг явуулсаар л байгаа.
.jpg)
-Хорин жилийн хугацаанд найруулсан бүтээлээс тань “Хөх нар” жүжгийг хамгийн оргил бүтээл нь гэж хэлж болох уу. Эсвэл тийм бүтээл танд бий юу?
-Энэ хугацаанд олон жүжиг хийсэн. Тухайн үед уралдаанд ч орж байсан. Ерөөс тухайн цаг үед хийсэн бүтээл бүр минь өөрийн түүхтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй болохоор зуун хувь бүтээл болсон гэж хэлж чадахгүй ч цаг үедээ бол нийцсэн л бүтээлийг хийсэн байх гэж боддог.
-Өмнөговь аймгийн театрт орохоор зорьж ирэх хүмүүст ямар шалгуур тавьж, авдаг вэ?
-Мэдээж шалгаж авна. Гэхдээ хамгийн гол нь хөдөөг зорьдог, театрт ажилладаг залуус ховор байна. Орон нутгийн театрт очихгүй байна. Зүгээр нэг клип юм уу кинонд тоглоод болно гэж үзэх залуус их байна. Багш нар маань анх надад хөдөө орон нутгийн театраас их юм сурна гэж заасан. Багшийнхаа зааснаар орон нутгийн театрт ажиллаж байна.
-Ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа. Танай хамт олонд мөн амжилт хүсье.
| Г.АМАРТҮВШИН: МИНИЙ ХАРСАН МЭЭРИН БОЛ П.БАЯРМАГНАЙ БАЙСАН |
|
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |