“Хүүш Дамдин, хүүш Дамдин” хэмээн "Гурван сая инээд" шоугаар дуулж, шүүгчдийг инээлгэж, олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Сүхбат овогтой Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр хийж буй ажлаасаа олон зүйл сурч мэддэг хичээнгүй нэгэн билээ.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тайзны уран бүтээлийн ажилтай, завгүй өдрүүдийг өнгөрүүлж байх шиг байна. Анх яагаад жүжигчин болохоор шийдсэн тухайгаас нь яриагаа эхлэх үү?
-Хүмүүс шиг багаасаа хүсэж, мөрөөдөж энэ мэргэжлийг сонгоогүй. Ер нь арван жилдээ аливаа үйл ажиллагааг зохион байгуулчихдаг, спортоор хичээллэдэг, урлагийн үзлэгт амжилттай оролцдог хүүхэд байсан. Тэгээд ойр дотнын хүмүүс маань жүжигчин болохыг санал болгож, Соёл урлагийн их сургуульд шалгалт өгч тэнцсэнээр энэ мэргэжлийг сонгосон доо.
-Хамгийн анх ямар уран бүтээлд дүр бүтээж байсан бэ. Хэрхэн тэр уран бүтээлд тоглохоор болж байв?
-Миний хувьд их бэлгэшээж явдаг. Анх “Urban Jeans” брэндийн зар сурталчилгаанд тоглож байлаа. Би +17 төслийн арын албанд ажиллаж байсан юм. Жижгээ ах зар сурталчилгаанд тоглуулна гэж дуудаад очиж байсан. Тэгээд тэр рекламын “Үнэ 25900” гэж орилоод, ард талд нь зогсож байдаг даа, би. Гадуур явж байхад хүмүүс "Нөгөө “Urban Jeans” брэндийн сурталчилгаанд тоглосон хачин царайтай залуу явж байна" гэнэ. Оюутан цагаасаа хойш киноны олны хэсэгт цөөнгүй тоглосон. Нэлээн юм болно оо, дээд курсийн ах нар "Кинонд тоглоод өгөөч" гээд дуудна, тэр бүрд нь инээгээд, баярлаад очно. Гэтэл тэр нь олон хүүхдийн ард зогссон олны хэсэг байна. Гэхдээ кино гарсны дараа хүн өөрийгөө их сайн танина. 20 хүүхдийн хамгийн ард нь зогссон хэрнээ л камер урдуур яваад өнгөрөхөд л өөрийгөө таньчихсан “Би тэр байна” гээд зогсож байна шүү дээ.
-Хэчнээн олны хэсэгт тоглосон ч гэлээ ангийнхныхаа хувьд кинонд тоглоод ирж байгаа хүн шүү дээ. Томорч, онгирч байв уу?
-Тухайн үед хөөрхөн онгирчихдог л байсан. Тухайлбал, “Найзыг нь ах дуудаад байна. Кинонд орчих гээд байх юм. Гайгүй дүр юм гэсэн” гээд л онгирно. Уг нь нөгөө л нэг олны хэсэгт шүү дээ. Тэгээд буцаж ирэхээр “Гайгүй юу, ямар дүрд тоглосон бэ” гэхээр нь “Дажгүй хөөрхөн юманд орчихоод ирлээ" гэнэ. Ер нь жүжигчид массын хэсгээс л уран бүтээлийн гараагаа эхэлдэг дээ. Гэрэл зөөнө, хэрэгтэй юманд нь гүйнэ энэ мэтчилэн жижиг зүйлсээс эхэлнэ.

-Олон нийтийн газраар явахад хүмүүс танихаар ямар мэдрэмж төрдөг вэ?
-Олон хүнд танигдах нь нэг талаараа сайхан зүйл боловч нөгөө талаараа тэр их хайр, хүндэтгэлийг нь дааж явах хэцүү шүү дээ. "Энэ их итгэл, олны надад өгч байгаа нэр хүндийг харлуулахгүй шүү" гэж боддог. Хүний итгэлийг олох маш амархан, гэхдээ тэр итгэлийг дааж явах хэцүү. Тиймээс илүү олон зүйл сурч, илүү сайн байхын төлөө хичээж, ажиллаж байна.
-Чамгүй хугацаанд жүжигчин мэргэжлээр ажиллалаа. Энэ хугацаанд шантарсан, өөр зүйл хийгээд явмаар байсан үе гарав уу?
-Хэцүү үе олон байсан. Гэхдээ замаасаа буцаж, шантрахыг хүссэн үе одоогийн байдлаар нэг ч байгаагүй. Яагаад гэвэл би энэ мэргэжилд хайртай. Энгийн хэр нь нандин юм нь би байнга юм үзэж судлах боломжтой болж байна. Хэцүү зураг авалттай үе олон байсан. Ер нь анхны зүйл гоё шүү, “Эмоци” продакшны “I love you baby” гэж дууны ард ангийнхантайгаа шөнөжин өвлийн хүйтэнд бүжиглэж байсан. Охид нь зуны даашинзтай шөнөжин бүжиглэсэн, тэр нэг бодлын гоё дурсамж шүү. Тэгээд шөнөжин зурагтай байсан хүмүүс өглөө мэргэжлийн хичээл дээрээ ирээд, нам унтаж байсан. Тэр үед хамгийн гоё зүйл нь манай ангийн багш Монгол Улсын Ардын жүжигчин Жагдамын Лхамхүү биднийг унтаж байхад “Эвий, шөнөжин зурагтай байсан улс, хоёр цаг ч гэсэн унтуулаарай. Бүгд чимээгүй чшш, чшш” гэж хэлсэн байдаг. Үнэхээр багшийн хайр юм даа.

-Гэр бүлийнхэн нь мэргэжил сонгосон үеэс одоог хүртэл хэр их дэмжиж туслаж байна вэ?
-Энэ мэргэжлийг сонгоход бүгд дэмжсэн. Би чинь түүхийн хичээлээр Архангай аймагтаа хоёрт жагсаж байсан. Олон хүүхдүүдээс хоёрт жагсаад МУИС-д тэнцэж байлаа. Тэр үед МУИС гэдэг чинь ямар том сургууль байлаа даа. Гэхдээ тэр үед Сүхбат овогтой Сүхбаатар гэж дуудаж байхад нь сонссон ч гарч тэнцсэн бичгээ аваагүй. Тэгж л жүжигчин болсон доо. Одоо ч миний ард гэр бүлийнхэн минь бат багана болоод байж байна. Анх цаг наргүй ажиллахаар ойлгохгүй, сургууль дээрээ 08:00 цагаас шөнө дунд хүртэл бэлтгэлтэй гэхээр “Юу гэж тийм орой тардаг сургууль байдаг юм. Чи яг гадуур тэнээд байна” гээд уурладаг л байсан. Хамгийн түрүүнд аав, ээжийн амнаас “Тэнээд байна уу” гэдэг үг гарна. Тухайн үед цахим хэрэглээ одоогийнх шиг хөгжөөгүй байлаа. Одоо бол амар “Хаана байна, тэнд байна” гэж таслаад л шууд дүрстэй дуудлагаар ороод ирнэ. Үнэн ярьж, ажил дээр байгаагаа баталж байгаа юм. Манай гэр бүлийн хүн намайг хамгийн их дэмжинэ, бүх талаар тусална. Ойлгодоггүй байсан бол би илүү сайн байхын төлөө хичээх, том мөрөөдөл, зорилго тавих зэрэг энэ бүхэн байхгүй байсан.

-Хүүш Дамдин нэрийг авсан түүхээсээ ярьж болох уу?
-Би СУИС-д алдартай солгой хоолойтой, жүжигчин хүнд байхааргүй тийм солгой хоолойтой хүн дээ. Ер нь СУИС-д тэнцэхээргүй солгой хоолойтой. СУИС-д байсан Батцэрэн, Догоо гээд хоёр багшийнхаа шандсыг их шалгаж, үйлийг нь үзсэн дээ, хөөрхий. Дуулах гэж бөөн юм болно. “Хүүш Дамдин” ердөө хоёрхон өнгөтэй дуу л даа. СУИС-д дууны хичээлээс хамгийн анх хөөгдсөн оюутан нь би. /Инээв/ “Чи болио, ингэж дуулна гэж юу байсан юм” гэж байсан шүү дээ. Би Хүүш Дамдиндаа хайртай. Би ер нь юмны эхлэлийг мартдаггүй. Хүн сайхан амьдарч, амжилтад хүрсэн байж болно. Гэхдээ аливаа зүйлийн эхлэлийг нь мартахгүй байх хэрэгтэй.
-Тайз дэлгэцийн олон дүр бүтээсэн байгаа. Тэр дундаас сэтгэлд үлдсэн дүрийнхээ тухай ярьвал?
-“Шилжилт 2” киноны хэдхэн үзэгдэл дээр гардаг. Гэхдээ тэр хэдхэн хором гарч байгаа хэсгүүд олон хүнд хүрсэн байсан. Олон нийтийн газраар явахаар “Та нөгөө "Шилжилт" дээр гардаг мотоцикл хулгайлдаг ах байна” гээд танина.
-Жүжигчин хүн бүрд бүтээхийг хүсдэг дүр байдаг. Таны хувьд ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?
-Би өөрийгөө нэг дүр дээр олон жил бэлдэж байна. Яг энэ дүрээр хүмүүст хүрвэл хэр байх вэ гэдгийг судалж өөртөө суулгаж байгаа. Эсрэг дүр бүтээнэ гэж бодож, төлөвлөж байна даа.
-Жүжигчин мэргэжил сонгож, суралцаж байгаа дүү нартаа ямар зөвлөгөө өгөх вэ?
-Тууштай байх хэрэгтэй, шууд гол дүрд тоглоно гэж байхгүй, шууд олны танил болж чадна гэж байхгүй. Тиймээс жүжигчин мэргэжлийг сонгосон хүн маш их тэвчээртэй байх хэрэгтэй. Олон хэцүү зүйл тохиолдоно. Тэр бүрийг зүгээр инээгээд, даваад гараарай. Давж гарсан тохиолдолд урд зам чинь үнэхээр сайхан байгаа шүү.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье.
-Танай сайтын хамт олонд баярлалаа.

| ХҮҮШ ДАМДИН БУЮУ С.СҮХБААТАР: Хүний итгэлийг олох амархан, дааж явах хэцүү |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |