Кино урлагийн ертөнцийн хөшгийг цэлийтэл нээн, гэгээ татуулсаар нэгэн уран бүтээл өнгөрсөн хоёрдугаар сард нээлтээ хийсэн нь “Сэтгэлд харвасан туяа” кино байв. Тэр дундаа гол дүрийн эмэгтэй жүжигчнээр мэргэжлийн, хэдийнэ танил уран бүтээлч биш бидний хайрлаж хүндэлж, бахархдаг мисс эмэгтэй сонгогдсон нь тун сонирхолтой хувилбар болж. Үзэгч шинэ өнгө төрх, танихгүй дүрд л татагддаг. Хэдийгээр туршлагатай уран бүтээлчидтэй чамбай уран бүтээл сайхан ч урьд өмнө харагдаагүй шинэ дүр төрх гэдэг тухайн уран бүтээлийг өөрөөр амилуулж, илүү тодоор буддаг гэвэл хэтийдэхгүй болов уу.
Намирсан шар даашинзтай дөлгөөхөн төрхтэй, үзэсгэлэн гоо эмэгтэй байгалийн сайханд үсээ хийсгэн зогсох бидний өмнө огт харж байгаагүй дүр төрх биш ч эгэл сайхныг цоо шинэ дүрээр чимэггүй үзүүлсэн нь эрхгүй анхаарал татаж байв. Тэгвэл энэхүү уран бүтээл Каннын кино наадамд өрсөлдөх болсон баярт мэдээ чих дэлсэж, киноны гол дүрийн эмэгтэйтэй ярилцлаа. Тэр бол “Miss Mongolia-2013” наадмын тэргүүн мисс, Азийн топ модель Н.Ану. Эгэл, эрхэмсэг агаад даруу дөлгөөн түүний яриаг уншигч таны өмнө дэлгэж байна.

-УРАН БҮТЭЭЛЧДИЙНХЭЭ ХӨДӨЛМӨР, ИТГЭЛ НАЙДВАРЫГ ТАЛААР БОЛГОХГҮЙГ ХИЧЭЭЖ, ӨӨРИЙГӨӨ ДАЙЧИЛСАН-
-Сайн байна уу, шинэхэн уран бүтээлийн гол дүрд тоглосонд тань баяр хүргэе. Дэлхийн миссийн тайзан дээрээс харж байсан тантай дэлгэцээр уулзах таатай байна. “Сэтгэлд харвасан туяа” уран бүтээлийн талаар хоёулаа яриагаа эхлье?
-Баярлалаа. “Шанс” агентлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан “Сэтгэлд харвасан туяа” киног хийх болсноор анх надад эмэгтэй гол дүрд тоглох санал тавьж байсан юм. Тэгээд 2020 онд киноны анхны зураг авалт эхэлж, цар тахалтай өнгөрсөн хоёр жилийн хугацаанд багагүй саад бэрхшээлийг даван туулж хийгдсэнээр өнөөдөр үзэгчдэд хүрч байна. Киноны найруулагчаар тус агентлагийн захирал Б. Нарантуяа ажиллаж, эрэгтэй гол дүрд жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, П.Анхбаяр нар тоглосон. Бусад уран бүтээлээс илүү сонгодог, уянгын гэдэг утгаараа өвөрмөц байх. Илүү драмлаг уран бүтээл болсон гэж хэлж болно. Мэдээж зохиолыг нь бичсэн зохиолч, найруулагчийн ур чадвар илүү туссан бүтээл. Алив уран бүтээлийг жүжигчин болон уран бүтээлчид амилуулахаас илүүтэй зохиол, найруулагчийн ур ухаан, авьяас билиг илүүтэй харагддаг шүү дээ. Энэ ч утгаар зохиолч, найруулагч маань их мундаг ажилласан байгаа.
-“Сэтгэлд харвасан туяа” кино бусад уран бүтээлээс юугаараа онцлог вэ?
-“Хас медиа” зургийн багийнхан киноны зургийг мэргэжлийн өндөр түвшинд авагдсанаараа бусад уран бүтээлээс онцлог болсон. Хоёрдугаарт, киноны хөгжим, аялгуу үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, хөглөж чадсан.

-Таны анхны уран бүтээл шүү дээ. Анх киноны гол дүрд сонгогдсоноо мэдэхэд ямар санагдсан бол?
-Киноны хамгийн хүнд хэсгийн зураг авалт аль нь байв?
-Хөвсгөлийн хүйтэнд нимгэн даашинзтай хайрган дээгүүр гүйх хэсэг, кино зураг авалттай байхад охин маань дөнгөж ой зургаан сар хүрч байсан зэрэг бэрхшээл багагүй гарч байсан. Гэхдээ ойлгож, хайрлаж, дэмждэг хамт олны хүчээр энэ бүхний ард гарсан. Энэ зуурт би Монголын кино уран бүтээлчид ямар тэсвэр, тэвчээртэй хатуужилтай хүн байдаг вэ гэдгийг ухаарч, ихээр хүндлэх сэтгэл төрж байсан. Даарч, хөрөхөөс гадна их эмээж байсан зүйл бол киноны хэлэмжээ зөв илэрхийлж, гаргаж чадахгүй байх вий гэдгээс эмээж, тэр чинээгээрээ хичээсэн дээ.
-“Сэтгэлд харвасан туяа” кино Каннын кино наадамд өрсөлдөх болсон юм билээ. Энэ тухай яриа дэлгэвэл?
-Кино маань Каннын кино наадамд шалгарсан. Одоо бид хариугаа хүлээж байна. Олон сар, хоног цаг хугацаа, сэтгэл оюунаа зориулсан бидний бүтээл амжилттай яваад баяртай байгаа. Үзэгчдийн зүгээс киноны талаарх урам зориг өгсөн сэтгэгдлүүд их ирж байгаа. Тэр дундаа надад “Таныг ингэж жүжиглэнэ гэж бодсонгүй”, “Нүд тань их үнэн, бодитой сэтгэгдэл төрүүллээ” гэсэн сэтгэгдлүүд ирсэн нь их урам өгсөн. Мөн гэр бүлийнхэн маань үзээд “Ээжийн залуу төрхтэй адилхан байна” гэсэн нь их сайхан санагдсан. Бусад гол дүрийн маань хувьд мөн чадварлаг уран бүтээлчид. Г.Дөлгөөн-Аюушийн хувьд чадварлаг, мэргэжлийн жүжигчин гэдгээ энэхүү киногоор батлан харуулсан бол залуу жүжигчин П.Анхбаярын хувьд шинэлэг, сонирхолтой, үзэгчдийн хайртай дүр болж чадсан.

-Та 2015 онд Дэлхийн мисс тэмцээнд Монголоо төлөөлөн оролцож байсан шүү дээ. Тэр үеийнхээ дурсамжаас бидэнтэй хуваалцаж болох уу?
-Анх 2013 онд “Miss Mongolia” наадмын тэргүүн миссээр шалгарч байсан. Дараа нь 2015 онд Дэлхийн миссийн тэмцээнд оролцоод, 2016 онд Miss Tourism Queen International гээд 65 орон оролцдог олон жилийн түүхтэй олон улсын тэмцээнд түрүүлсэн. Түүнийхээ дагуу олон улсын шүүгчээр хоёр жил ажиллаж байгаад 2018 онд тэргүүн миссийн титмээ шилжүүлж өгөөд эх орондоо ирсэн.
-Таны Дэлхийн мисст оролцож байсан үеэс одоо ямар болж өөрчлөгдсөн байна гэж хардаг вэ?
-Одоо илүү эрдэм чадалтай, гадаад хэлтэй, өндөр боловсролтой охидыг Дэлхийн миссийн тэмцээнд оролцуулдаг болоод байна уу гэж хараад байгаа юм. Бие хаа болон ухаан, эрдэм чадлаар нь сонгон авч байгаа нь шинэлэг, өөр харагдаж байна. Охид маань ч энэ хэрээр өөрсдийгөө хөгжүүлж, илүү дайчилж байна. Мөн нөгөө талаар өмнө оролцож байсан миссүүдээс зөвлөгөө авч, үгийг нь сонсож авч байгаа нь улам сайжирч, амжилттай байхад нь том түлхэц болж байна уу гэж хараад байгаа юм.
-Эргээд уран бүтээлрүүгээ орье. “Сэтгэл харвасан туяа” кино эмэгтэйчүүдэд илүү эерэг мессэж өгсөн уран бүтээл болов уу гэж харагдсан. Таны хувьд эмэгтэй хүн ямар байгаасай гэж боддог вэ?
-Тийм ээ. Сэтгэлд харвасан туяа киноны хамгийн гол том мессэж бол эмэгтэй хүн ямар ч амьдралыг туулж, ямар ч зан ааштай байж болно. Хамгийн гол нь өөрийн гэсэн үзэл бодолтой, оюун ухаантай, өөрийгөө чиглүүлж авч чаддаг байх юм бол хүчтэй байна гэсэн утгыг илэрхийлсэн. Энэ ч утгаар эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд, зөв сонголт хийж, ухаалаг байгаасай, өөрийгөө хайрладаг, залж чиглүүлдэг байгаасай гэж боддог. Хамгийн гол нь үнэ цэнтэй байгаасай гэдгийг эмэгтэйчүүдэд хэлэхийг хүсдэг. Амьдралын гол түлхүүр бол эмэгтэй хүн. Тиймээс эмэгтэй хүн ухаантай, халамжтай, зөв зүйлийг уриадаг байж гэмээнэ хүүхдүүд нь хүмүүжилтэй, хань нь сэтгэл хангалуун байдаг болов уу гэж боддог.
-Охидын хүмүүжлийн талаар ямар бодолтой явдаг бол?
-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцаач?
-Цаашид олон ч зүйлийг хийж бүтээхийг эрмэлзэж байгаа. Интрьер дизайн чиглэлээрээ нөхөртэйгээ хамтдаа бүтээн байгуулалт хийх, үр хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлж, мөн загварын салбартаа ч олон сайхан зүйлсийг хийж бүтээхийг зорьж байна.
-Ярилцсан танд баярлалаа, уран бүтээлийн амжилт хүсье.

| Н.АНУ: КИНОНД ТОГЛОЖ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭНДЭЭ БАЯРЛАДАГ |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |