-“Мардай” киног үзсэн хүмүүс таныг бурхан Ганбаагийн дүрээр таньж байгаа байх. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Батсайханы Пүрэвдорж гэдэг. Архангай аймагт төрж, өссөн. Нийслэлийн тавдугаар сургуулийг төгсөж, 2009 онд КУДС-ийн жүжигчний ангид элсэн орж, 2013 онд төгссөн. Одоогоор СОБЫТ фильмд жүжигчнээр ажилллаж байна.
-“Мардай” кино үзэгчдийн дунд их ам сайтай байна. Юуны өмнө баг хамт олонд нь баяр хүргэе. Таны хувьд Этик продакшны хэд дэх уран бүтээлд тоглож байна вэ?
-Баярлалаа. “Мардай” кино маань хоёр жилийн хугацаанд хийсэн өргөн цар хүрээтэй, олон хүний хөдөлмөр шингэсэн уран бүтээл. Энэ их хөдөлмөр, хичээл зүтгэлийн дараа танхим дүүрэн үзэгчтэй, үзэгчид ч сэтгэл хангалуун байгааг харахад баяртай байна. “Этик” продакшны уран бүтээлч ах нартайгаа нэг сургуулийн төгсөгчид. Энэ ч утгаар тус продакшныг байгуулагдсанаас хойш хийсэн кино, уран бүтээлд нь чадах чинээгээрээ оролцоод явахыг хичээдэг.

МАРДАЙ МУСК
-Таны дүр их өвөрмөц, киноны зэвүүн дүрүүдийн нэг байна лээ. Өөрийн дүрийн талаар ярьж өгч болох уу. Кинонд дүрээс гадна ямар рольд ажилласан бэ?
-Бусад төрлийн уран бүтээлийг бодоход түүхэн кино бол жүжигчин хүнээс маш их чадвар шаарддаг юм билээ. Энэ ч утгаар баримт судалгаан дээр суурьлаад, өөрийн дотроо төсөөлж бодсон дүрээ нэгтгэн Бурхан Ганбаа гэдэг дүрийг гаргаж ирэхийг зорьсон. Тухайн үед тус дүрд тоглохын тулд 20 килограмм турж байв. Одоогоор миний тоглосон уран бүтээлүүдээс хамгийн мэргэжлийн чадвар шаардаж, чансаа сорьсон дүр гэвэл бурхан Ганбааг хэлэх байна.
-Өмнө нь та мөн Этик продакшны уран бүтээлд ажиллаж байсан шүү дээ. Тэр дундаа “Цуурхал” киноны дүр нь их бас их сонин дүр байна лээ. Өмнө нь ер ямар, ямар уран бүтээлд тоглож байсан бэ?
-Сургуулиа төгссөнөөс хойш чамгүй олон кинонд тоглосон байна. Тухайлбал, “Ноход”, “Хүний цаана”, “Цуурхал”, “Мам”, “Хуулиас гадуур”, “Баярлалаа ааваа” зэрэг уран бүтээлд тогложээ. Баг хамт болон ажилласан уран бүтээлчид, ажилласан дүр бүхнээсээ би их зүйлийг сурч, дараагийн уран бүтээл рүү гээ орох их урам зоригийг авдаг. Мөн алдсан алдаагаа дахин давтахгүйг хичээж, урагшлах тусмаа залруулаад явахыг зорьдог.
-Таны уран бүтээлээс харахад та дандаа эсрэг дүрд тоглосон байна. Магад найруулагчид таныг эсрэг дүрд тохирох жүжигчин гэж хардаг болов уу?

МАМ МУСК
-Кино зураг авалттай яваа юм байна. Одоо ямар уран бүтээлд ажиллаж байна вэ?
-Одоогоор манай СОБЫТ фильмийн “СОЛИЛЦОО” нэртэй шинэхэн кино маань тун удахгүй нээх гээд зав муутай л явна. Уран бүтээлч бид ингээд л нэг киногоос нөгөө рүү шилжиж, байнгын уран бүтээлийн эрэл хайгуул хийж явдаг юм.
-ЖҮЖИГЧИН ХҮН БҮРТ ТОГЛОХЫГ ХҮСДЭГ ДҮР БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. ТАНЫ ХУВЬД ТИЙМ ДҮР БИЙ БОЛОВ УУ?
-Таны хувьд яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон юм бэ?
-Зарим уран бүтээлчдийн хувьд багаасаа урлагийн хүн болохыг хүсдэг байсан тухайгаа ярьсан байдаг. Миний хувьд багаасаа дурлаж, жүжигчин болно гэж боддоггүй байсан. Арван жилийн сургуулиа төгсөөд гэнэт л гаргасан шийдвэр. Одоо гэхдээ гэнэт гаргасан гээд айхтар харамсдаггүй. Харин ч урлагийн хүн болсондоо баяртай явдаг.

ЦУУРХАЛ МУСК
-Уран бүтээлчид нэгнээсээ их урам авч, нэгнээ их дэмждэг. Таны хувьд ямар уран бүтээлчээс үлгэр дууриалал авдаг вэ?
-Мэдээж олон уран бүтээлч бий. Урлагийн ах нараа бүгдийг нь хүндэлж, суралцаж явдаг. Тэр дундаа онцолж хэлвэл, УДЭТ-ийн жүжигчин МУГЖ С.Болд-Эрдэнэ ахыг их хүндэлж, тоглосон уран бүтээлээс нь суралцаж явдаг. Хүнийхээ хувьд ч уран бүтээлч бидэнд их үлгэр дууриалалтай хүн.
-Цаашдын зорилго, хүсэл мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцаач?
-Залуу хүний хувьд бодож, төлөвлөсөн зүйл их байна. Энэ онд хоёр ч уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барихаар ажиллаж байна.

ХҮНИЙ ЦААНА МУСК
| Б.ПҮРЭВДОРЖ: “Мардай” киноны Бурхан Ганбаагийн дүрд тоглохын тулд 20 килограмм турж байлаа |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |