“Нийслэл хүүхэн”, “Сайн уу, амьдрал минь-2” зэрэг уран сайхны кинонд тоглосон залуу жүжигчин У.Минжинг “УРАН БҮТЭЭЛЧИЙН ЦАГ” буландаа урьлаа. Тэрбээр "X-Түц" продакшны жүжигчин бөгөөд түүнийг үзэгч, уншигчид “Нийслэл хүүхэн” олон ангит уран сайхны киноны Ундрахын дүрээр нь илүү таньдаг болоод байгаа. Түүнтэй уран бүтээл болон жүжигчин мэргэжлийг яагаад сонгосон тэргүүтэй яриа өрнүүлснээ хүргэе.
-"НИЙСЛЭЛ ХҮҮХЭН" УРАН САЙХНЫ КИНОНЫ УНДРАХЫН ДҮР НАДТАЙ ТӨСТЭЙ-
-Сайн байна уу. “Нийслэл хүүхэн-2” уран сайхны олон ангит киноны цөөнгүй анги үзэгчдэд хүрээд байгаа. Нэгдүгээр ангиасаа юугаараа онцлог болсон тухайгаас ярилцлагаа эхэлье?
-Юуны өмнө танай сайтын хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. “Нийслэл хүүхэн-2” кино маань кино сангуудад орсон байгаа. Киноны хоёрдугаар хэсэг, нэгээсээ зохиол болон шинэ дүрүүд нэмэгдснээрээ онцлог болсон. Мөн бид хоёрдугаар ангидаа хөдөөний хүн гэхээр хуучин, хиртэй хувцас өмсдөггүй гэдэг санааг гаргахын тулд хувцаслалтдаа илүү анхаарч ажилласан. Хүмүүс хөдөө байж хэтэрхий гоё, ганган байна гэж шүүмжилсэн байсан. Гэхдээ хөдөөний хүн ч мөн цэвэрхэн, ганган, дэгжин, гоё байж болно шүү дээ.
-"Ундрахын дүрээс өөрийгөө олж харсан" гэж нэгэн хэвлэлд та ярьсан байна лээ. Тантай юугаараа төстэй юм бэ?
-Хүмүүс намайг “Нийслэл хүүхэн-2” киноны Ундрахын дүрээр илүү мэдэхээс Минжин гэдгээр нь бага мэдэх байх. Би ер нь нялцгай биш, шулуун шударга, хэлэх гэсэн үгээ шууд хэлдэг, эршүүд талдаа хүн юм болов уу гэж өөрийгөө боддог. Тэр зан чанараараа Ундрахын дүр надтай бага зэрэг төстэй. Дүрийн хувьд хоёр дугаар анги дээрээ би илүү эмэгтэйлэг болсон санагддаг.
-Кинонд морь унаж буй хэсэг их гардаг. Таны хувьд морь хэр унадаг вэ?
-Хаа нэг хөдөө явах үедээ морь унана. Ер нь монгол ахуй, хөдөө талдаа хайртай. Аавын тал маань Булган аймгийн хүмүүс. Тэр ч утгаараа айраг сайн ууна, цагаан идээ, таван цулаа идчихнэ. Хөдөө очоод л монгол хүн гэдгээ илүү мэдэрдэг.
-“Нийслэл хүүхэн” киноны зураг авалтын үед хөгжилтэй зүйл олон болсон уу?
-Тэгэлгүй яах вэ. Найрсаг, нөхөрсөг, нэгнээ гэсэн чин сэтгэлтэй хамт олон тус кинонд баг болж ажилласан. Ихэнх нь хошин урлагийн гавьяат ах, эгч ,залуус болохоор зураг авалтын турш инээд наргиантай, хөгжилтэй байсаар л киноны зураг авалт дууссан. Зургийн талбай дээр өрнөсөн хөгтэй, хөгжөөнтэй зүйлсийг яриад байвал дуусахгүй юм болно..

-ДЭ ЖАНГУМ” КИНОНЫ ЧОЙ АХАЙТАН БОЛЖ ТОГЛОДОГ БАЙЛАА-
-Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв уу?
-Багадаа их даруухан хүүхэд байсан. Манай арван жилийн багш нар намайг СУИС-д ороход “Минжин урлагийн сургуульд орчихож байгаа юм уу” гээд гайхаж байсан. Багаасаа урлагийн хүн болохыг хүсэж, жүжигчний ангид ортлоо хийл хөгжмийн дугуйланд явдаг байсан. СУИС-д ороод хичээл их болохоор хийлийн дугуйландаа явахаа больсон. Багаасаа дуулж, бүжиглэж, киноны дүрүүдийг дууриаж, жүжиглэдэг хүүхэд байсан. Тухайлбал, “Дэ жангум” киноны Чой ахайтан болоод дүүгээ ноён нь болгож байгаад тоглодог байлаа. Урлагаас гадна эмч болон багш болох сонирхолтой.
-Та “Х-ТҮЦ” продакшны жүжигчнээр ажилладаг шүү дээ. Хошин урлагийн жүжигчин байх, кинонд тоглох хоёрын ялгааг олж харсан байх?
-Мэдээж өөр мэдрэмж. Хошин урлагийн жүжигчин олон дүрд хувирна. Харин кино бол мотор дуугарахад хэн байсан, түүгээрээ л дуусгана. Хоёулаа өөр өөрийн гэсэн онцлогтой, сайхан санагддаг.
-Таны хувьд “Maaz” хамтлагийн дуучин байсан шүү дээ. Хамтлагаараа уран бүтээл хийж амжихгүй байгаа юу?
-Тийм ээ. Анх манай хамтлагийг “Guys” хамтлагийн дуучин А.Төгсбаяр ах байгуулж байсан. Оюутан байх үедээ буюу хамтлаг маань нэгдэж, хамтдаа мөрөөдөж, хөдөлмөрлөж байх үедээ хийж байсан дуунууд бий. Одоо хамтлагийхан маань өөр өөрсдийн уран бүтээлээ хийгээд явж буй. Тухайлбал, Г. Жанчив маань кино найруулаад явж байна. Цаашид хэн хэнд маань зав гарвал дахиад нэгдэн гоё уран бүтээл хийхэд буруудах зүйлгүй байх. .

-“The voice of Mongolia” шоунд оролцож, Д.Болд шүүгчийн багт тэнцэж байсан. Яагаад дууны тэмцээнд оролцох болсон бэ?
-Би дуулах их сонирхолтой, нэг их мундаг чадварлаг биш ч дууны эвийг нь олоод дуулахыг хичээдэг. Анх аав маань шоуны эхний улирлын зар явагдахад орохыг санал болгож байсан юм. Тэгээд дараа нь хоёр дахь удаагийн бүртгэл нь эхлэхэд “Ороод үзье” гэж зориглосон. Д.Болд шүүгчийн “Бидний амьдардаг ертөнц” дууг гарснаас нь хойш сонсоод эмэгтэй хувилбараар нэг дуулж үзэх юм сан гэж боддог байсан. Тэгээд л дуулаад орсон доо. Тухайн үед яагаад ч юм "Шүүгч нар эргэж хараасай" гэж огт бодоогүй. Зүгээр л тайзан дээр дуугаа дуулчихъя гэж бодоод орсон.
-Хүн бүрд багахан шар байдаг шүү дээ. Та хэр шартай хүн бол?
-Огт шаргүй гэж хэлэхгүй, тодорхой хэмжээнд шар бий. Гэхдээ зарим хүн нэгнээ сайн явахад муулах гэдэг. Надад харин тийм бодол байхгүй. Харин ч амжилттай яваа хүний өмнөөс баярладаг. Тэгэхээр зөв зүйлийн шар л надад бий гэх юм уу даа.
-Хошин урлагаас гарах бодол байдаг болов уу?
-Одоохондоо тийм бодол байхгүй. Анх намайг сургууль төгсөхөд өлгийдөж авсан байгууллага бол Х-ТҮЦ продакшн. Цаашид ч продакшндаа уран бүтээлээ хийсээр, сайхан зүйлс бүтээлцсээр байх байх болно. Дээр хэлсэнчлэн театр болоод драмын жүжиг зэрэгт өөрийгөө сорьсоор, хөгжүүлсээр байх болно.
-Ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?
-Хүний сэтгэлд хоногшсон сайхан дүр бүтээхийг хүсэж, зорьж байна.

-Ээж болсон мэдрэмжээсээ хуваалцаач. Ээж хүн байх ямар байдаг вэ?
-Үгээр хэлшгүй тансаг сайхан мэдрэмж байсан. Ээж хүний хайр, халамж ямар агуу байдгийг төрөөд л ойлгож байна даа. Ээж болохоосоо өмнө нь ээжийгээ тэр үедээ хайрлаад байна л гэж боддог байсан чинь маш дутуу бүр маш дутуу хайрлаж, ойлгодог байснаа ухаарсан.
-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?
-Хүн бүрд өөртөө тавьсан зорилго байдаг. Би хүмүүст хэлэхээс илүү өөрийнхөө зорилгод чимээгүйхэн хүрэх сэн гэж хичээж, хөдөлмөрлөдөг. Мөн буяны үйл хийх дуртай. Тэгээд хүн бүр дор бүрнээ хийх зүйлсээ хийгээд явж байхад бүх зүйл сайхан болно гэж итгэдэг. Ерөөс би аливааг гэгээлгээр харах дуртай.
.jpg)

| У.МИНЖИН: Шулуун шударга зангаараа "Нийслэл хүүхэн" киноны Ундрах надтай төстэй |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |