Гурав хоногийн дараа тэр Монголын кино урлагийн ертөнцөд сэтгэлгээний, сэдвийн тэсрэлт хийх гэж байна. Тэсрэлт гээд онцолчиход үнэнээс нэг их хол зөрөхгүй л болов уу. Учир нь, тэр дүрэмгүй найруулагч. Өөр өөрсдийнхөөрөө орчлонгийн олон өнгийг найруулан тавьдаг найруулагчдаас тэр олон зүйлээрээ өөр. Жүжигчид, үзэгчдийнхээ зүрх, тархинд киногоороо дамжуулан сэтгэлзүйн “тэсэлгээ” хийдгээрээ тэр бүр өөр.
Түүний маш чимээгүй хөдөлмөрлөдөг, тэр тусмаа шазруун хийгээд шаггүй бүтээл “төрүүлчихдэг” нь орчин цагийн кино урлагт мөрөө гаргахаар зүтгэж буй чансаатай хэдэн найруулагчаас ялгарах гол онцлог нь. Тэрбээр Монголын кино урлагийг найруулагчийн нүдээр харж, үзэгчдийн сэтгэлийн нандин утсыг илүү дутуу чамирхалгүйгээр хөндөөд ердөө зургаахан жил болж байна. Гэхдээ түүний найруулсан, зохиолыг нь бичсэн, хамтарсан “Хүсэл”, “Гайхамшигт ертөнц” тэргүүтэй нэг ангит, “Галзуу дурла” олон ангит уран сайхны кино үзэгчдэд гэгээн инээд, баяслаас гадна зүрх, сэтгэлийг гэгэлзүүлсэн нандин хайр, шинэ мөрөөдөл бэлэглэж, томоогүй хэрнээ үнэн нөхөрлөлийн үнэ цэнийг харуулж чадсанаараа өөрийнхөө бүтээлийг үзэгч, хүлээгчдээ бэлтгэсэн нь “No Rules” олон ангит киног нь шимтэгчдээс тодорхой харагдана.
“Хүсэл” УСК бол түүний бие даан найруулагчаар ажилласан анхны уран бүтээл. Бас энэ яггүй мөртлөө амттай хөдөлмөрт шунан дурлуулсан дуусашгүй хүсэл нь ч мөн биз ээ. Анхны уран бүтээл гэхэд тэр туршлагатай, бүр хэзээний найруулагч шиг бүрэн дүүрэн ажиллаж, өөрийнхөө юу хийж чадахыг, чаддагийг, чадах боломжтойг нээсэн нь сайн хэрэг. Киноны хувьд ч яах аргагүй сайн бүтээл. Нөхөрлөл, гэмгүй сайхан нөхөрлөхөөс илүү хамтдаа бүтээх, бусдад үлгэрлэн үлдээх дурсамжийн эрэлд тэр гарсан нь энэ киноны үнэт зүйл мөн билээ. Ийм үнэт зүйлийг тээсэн дүрүүд тийм гэгээн, эр зоригтой байхаас гадна үзсэн бүхний сэтгэлд хадгалагдан, хайрлагдан үлдэхээс ч аргагүй биз ээ. Өөрөөр хэлбэл, тэр өнө эртнээс зохиолч, найруулагч бүрийн дуулсаар, илэрхийлсээр ирсэн нөхөрлөлийн үнэ цэнийг өөрийнхөөрөө “урласнаараа” Монголын кино урлагийн талбарт өөрийн тугийг хатгаж чадсан гэж болно.
Гэмгүй сайхан нөхөрлөхөөс илүү хамтдаа бүтээх, бусдад үлгэрлэн үлдээх дурсамжийн эрэлд тэр гарсан нь энэ киноны үнэт зүйл мөн билээ
Р.Эрхэмбүрэнгийн бүтээлүүдээс “Солонго үүл” УСК-г онцлохгүй өнгөрөх нь түүний кинонуудыг маш дутуу ойлгосонтой ялгаагүй зүйл болно. Дөнгөж 27 настай тэр энэхүү киног найруулахдаа кино бүрэлдэхүүнийг төдийгүй үзэгчдийг гол дүр Жаргалтай хамт сэтгэл зүйн дарамтад оруулж, зодуур нүдүүрийн өвдөлтийг мэдрүүлж, тэмцэл хийгээд хүч хүрэхгүйн хясланд шархируулж, бүгдийг нь хамт оргуулан зугтаалгаж, ингэхдээ нөхрийг нь хөнөөлгөдөг. Үзэгчтэй, жүжигчидтэй юутай хээтэйгээ бүгд нийлээд зэрлэг балмад эрийг машинаараа мөргөж орхиод зугтдаг. Зугтсандаа хамтдаа баярлаж, хамтдаа гэгээн алсыг зорьдог... Эрх чөлөөг олов уу гэтэл бүр мөсөн алдаж буйг нь цаг, мөч, хормоор мэдэрч, хоргодон хоргодон хуваалцсаар хавцал руу мөн л хамтдаа унана. “Солонго үүл”-ийг үзсэн хэн ч гол дүрийн хоёр бүсгүйтэй хамт унана. Найруулагч үзэгчийг хамтдаа их ус руу үсэртэл нь, цэвэр ариун, эрх хонгор, сэргэлэн цовоо хэрнээ золгүй гэмээр хоёр бүсгүйн зовлонгоос хуваалцтал нь найруулж чадсанаараа өөр уран бүтээлч гэдгээ дахин нэг нотолсон. Ганцхан “Солонго Үүл” ч бус "Гайхамшигт ертөнц" зэрэг түүний бүтээлүүдэд ийм нэг бүрэн автуулж, дүрийн жаргал зовлонг мэдрүүлдэг ур, арга хадгалагддаг билээ.Тэр мэргэжилдээ үнэн голоосоо дурлахаас гадна хүмүүний дурлалын олон өнгийг давтахгүйгээр илэрхийлэгч гэдгээрээ үзэгч залуусыг байлдан дагуулж буй. Үүний хамгийн тод жишээ бол “Галзуу дурла” 10 ангит уран сайхны кино юм. Энэхүү уран бүтээлээрээ тэр дөрвөн найзын дөрвөн өөр дурлал, хайрын адармааг саад бэрхшээл хийгээд амьдралын аахар шаахар асуудалтай нь хамт дэлгэн харуулахдаа үнэн хайр нэг л цэгт ирдгийг гол дүрүүдийн нөхөрлөлөөр зангидаж чадсан нь түүнийг бусдаас өөр гэдгийн өөр нэг баталгаа. Заримынх нь хувьд байдаг л сэдэв мэт санагдаж болох ч ойлгож, ухаарч, мэдэрч үзсэн үзэгчдийн хувьд түүний энэхүү арван ангит кино хүүхэд, залууст мөрөөдөл, гэгээн ариун хүсэл, үнэнчээс үнэнчийн дууллыг, бусдад нь гэгэлзэн догдлох, дахин шинээр дурлах очийг эрхгүй бадраах нь дамжиггүй. Хайрын тухай өнцгүүд нь энгийнээс энгийн илэрхийллээр хамгийн нандин дурсамжуудыг хөндүүрлүүлж, сэдрээж чадаж байгаа нь түүнийг бүхнийг яг ийм л нүдээр, сэтгэлээр харж, бусдад нэмэр хачиргүйгээр хүргэхийг хүсдэг “дурламтгай” найруулагч гэдгийн баталгаа биз ээ.
Дөрвөн өөр дурлал, хайрын адармааг саад бэрхшээл хийгээд амьдралын аахар шаахар асуудалтай нь дэлгэн харуулахдаа үнэн хайр нэг л цэгт ирдгийг гол дүрүүдийн нөхөрлөлөөр зангидаж чадсан нь түүнийг бусдаас өөр гэдгийн өөр нэг баталгаа
Баргийн хүний тэр тусмаа 30 хүрч яваа “хөвгүүд”-ийн барьж аваад байдаггүй, авсан ч ард нь ийм дайны нэр төртэй гарчихаж дөнгөхгүй хүнд сэдэв бол Р.Эрхэмбүрэнгийн хөндсөн “No Rules” олон ангит уран сайхны кино. Өмнө нь тэр “Манан зүсэгч” уран сайхны киногоороо эрхтэн дархтнуудын хууль бус үйлдлүүдийн зах зухаас чамбайхан цухуйлгачихаад орхисон бол энэ удаад “No Rules” киногоороо зүй бусын ертөнцийг ёстой “Май, энийг хар даа” гэх шиг цэлийтэл нь дэлгээд тавьчихлаа. Дүрэмтэй хотын дүрэмгүй залуусаар нийгэмд далд оршиж буй эрх мэдлийн төлөөх шунахайрал, эд хөрөнгөтэй болохын тулд охид, бүсгүйчүүдийг нь ов заль мэхээр өөрийн болгодог явдлууд, олсон ч илрүүлж болохгүй гэмт хэргүүд, хүссэн ч шударга байсных нь төлөө эрэмдэглэж орхидог далд хүчийг харуулахдаа судалгаа, баримт, мэргэжлийн байгууллагуудын туслалцаатайгаар хэчнээн сайн ухаж, төнхөж илчилсэн гэж санана. Гурав хоногийн дараах төгсгөлийн ангиа "Эрдэс" хотод дүрэм тогтоогоод төгсгөж мэдэх ч бодит байдал дээр байсаар, амь бөхтэй оршсоор байгааг хэлэхийг хүссэн нь л энэ киног бүтээсний гавьяа юм. Үүнийг хэлэхийн тулд дүрэмгүй хот байгуулж байгаад уран бүтээлчдийн дүрмээр жинхэнэ туйлж өгсөн нь түүнийг найруулагч хэмээх ДҮРЭМД захирагддаггүй дүрсгүй найруулагч гэдгийг нь харуулж буй.

Өдгөөгөөс есөн жилийн өмнө их сургуулиа дөнгөж төгссөн, том жүжигчин болох мөрөөдөлтэй ч ажлын байргүй хоцорсон Р.Эрхэмбүрэн Our Impact интертаймент буюу “Бидний хүч” нэртэй продакшн байгуулж байжээ. Хүнээр бол өдгөө есхөн настай, дөрөвдүгээр ангийн “сурагч”-ийн намтартай, кино хамтран бүтээгээд ердөө зургаан жил болж буй ч энэхүү продакшны залуус уран сайхны долоо, олон ангит гурав буюу нийт 10 кино бүтээчихээд нүүр бардам зогсож байгаа нь тэднийг мэргэжилдээ дуртай, дуртай зүйлийнхээ төлөө үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг гэдгийг илтгэнэ. Гэхдээ хамгийн чухал нь тэд тоонд бус агуулгад, ирээдүйн үзэгчдээ бэлтгэхэд бүх анхаарлаа төлөвлөрүүлдэг гэдэгт эргэлзэхгүй байна.
Тэд бие биенээ ижил тэнцүү бүтээж байгаа уран бүтээлчид, анд нөхөд юм

Түүнчлэн “OI” интертайментийг үзэгч залуусын хүсэн хүлээдэг баг болгоход онцгой үүрэг гүйцэтгэж буй өөр нэг жүжигчнийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Тус продакшныг эхлэхээс нь өнөөг хүртэл хамтдаа, бас нэгэн шигтгээ нь болон гялалзаж байгаа хүн бол жүжигчин М.Наранмөнх билээ. Түүний хувьд олон арван кино, уран бүтээлд дүр бүтээсэн туршлагатай ч “No Rules” киноны Цэрэнгийн дүрийг тийм зэвүүцэм хийгээд ийм амгалан байлгаж чадсанд нь алга таших ёстой.
Өөрөөр хэлбэл, үзэгчдээс ирэх алга ташилт, үзэн ядалт, уужрал, ухаарал, хайр хүндлэл бүхэн “OI” интертайментийн атгасан гар шиг уран бүтээлчдийн хамтын хөлс, хөдөлмөр, оюун санааны үнэт зүйл юм. Төсөөлбөл, тэд уран бүтээлийн хийгээд нөхөрлөлийн арга билэг билээ.
Төгсгөлийн оронд, “No Rules” уран сайхны кино бол танай багийн чадах л ажил байсан. Үүнээс илүүг, улам хэрсүү адал явдал, гайхамшиг, сорилт, сонин агуулга, мэдрэмжийн дээдийг үзэгчид дараа дараагийн уран бүтээл, давтагдах эрхгүй дүрүүдээс чинь хүсэх, шаардах өндрөөс өндөр цензурыг өөрсдөө та бүхэн тогтоож чадлаа, баяр хүргэе.
Үүнээс илүүг, улам хэрсүү адал явдал, гайхамшиг, сорилт, сонин агуулга, мэдрэмжийн дээдийг үзэгчид дараа дараагийн уран бүтээл, давтагдах эрхгүй дүрүүдээс чинь хүсэх, шаардах өндрөөс өндөр цензурыг өөрсдөө та бүхэн тогтоож чадлаа, баяр хүргэе
| ЗҮРХ, ТАРХИНД “ТЭСЛЭГЧ” |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |