
-Анх урлагт хөл тавьсан үеэс нь яриагаа эхэлье?
-Анхны юм бүхэн сайхан. Миний урлагийн хүн болох хүсэл мөрөөдөл манай гэр бүлээс эхлэлтэй. Аав, ээж, эмээ, өвөө маань дуулдаг хүмүүс байсан болохоор багаасаа тэднийхээ дуулахыг харж өссөн. Бага байхад боржигон найр гэж болдог байсан. Тус найранд аав, ээж маань хачин сайхан дуулна. Энэ байдал надад нөлөөлж, дуу хууртай амьдралаа холбох үндэс болсон. Нэгэнт сэтгэл зүрхээ өгсөн дуртай зүйл гэдэг бол хүнийг их татдаг. Манай гэрийнхэн намайг гааль, хилийн мэргэжилтнээр сургах гэж байхад нь “Би дуучин болно” гэж зүтгэсэн. Ингэж явсаар Соёл урлагийн их сургуульд сурахынхаа өмнө Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дуучнаар жил ажилласан. Миний анхны ажлын гараа энэ сайхан театраас эхлэлтэй. Тэгээд Хөгжим бүжгийн коллежид дуурийн дуулаачийн ангид Монгол Улсын гавьяат багш, дэд профессор Ц.Ерөө багшийнхаа удирдлагад сурч төгссөн. Мөн концерт мистер СТА А.Эрдэнэчимэг, МУАЖ Б.Жавзандулам багш нартаа баярлаж явдаг. Анх театрт дуулдаг байхад өөрийгөө их л мундаг том дуучнаар төсөөлдөг байсан. Дараа нь мэргэжлээрээ сурч байж, өөрийгөө илүү ойлгосон.
-Дуурийн дуучнаар төгсчихөөд яагаад нийтийн дууны салбарт орсон бэ?
-Хүмүүс дуурийн дуулаачаар төгсөөд нийтийн дуу руу орсон уран бүтээлчдийг гайхдаг. Тухайлбал, дуучин Э.Төрмандахыг дуурийн чиглэлээрээ явсан бол өдийд Монголынхоо нэрийг гаргасан дуучин байх байсан гэж ярьдаг. Намайг ч ялгаагүй "Дуурийн дуучнаараа явахгүй яасан юм бэ" гэдэг. Гэхдээ хүнд сонирхол, ахуй орчин гэж зүйл бий. Багаасаа алтан үеийн уран бүтээлчдийнхээ хит дууг сонсон, дагаж дуулж ирсэн. Хуурцагт эгшиглэх дуунуудыг давтаж сонсож, ийм л дуучин болох юм сан гэсэн битүүхэн хүсэлд автдаг байж. Дуучин болох гээд сургуульд орохдоо Ардын жүжигчин, гавьяатууд ороод яг төгсөхдөө дуулах арга барилаа эзмшин, сэтгэлийн хөөрөл нь дарагдаад яг дуучны анхны шатаа алхаж төгсдөг.
-Сургуулиа төгсөөд, "Одоо юу хийх вэ" гэсэн бодол толгойд буусан байх?
-Тийм ээ. Уран бүтээл хийхэд гэр бүл болон найз нөхөд намайг их хөглөсөн. “За, Б.Баяндалай чи, сургуулиа төгсчихлөө, мэргэжлээрээ театрт орохгүй бол чөлөөт уран бүтээлчээр ажиллаж, ийм зүйл хий" гэсэн зөвлөгөө өгч, дэмжсэн. Ялангуяа, найз "Soft musig" студийн Н.Буяндэлгэр их дэмжсэн. Тэгээд л уран бүтээлийн эрэлд гарч эхэлсэн.
-Анхны уран бүтээлийн түүхээс хуваалцвал?
-Би “Саран хөхөө” театрт байхдаа анхны уран бүтээлээ хийхээр гэрийнхнээсээ нууцаар цалингийн зээл авч байсан. Тухайн үед “Мөнхийн холбоос” гээд хамтлагтай, үглэнэ. Тэгээд анх “Эхийн сэтгэл” гэж уран бүтээлийг гаргаж байлаа. Түүний араас анхны клиптэй уран бүтээл Я.Баярмагнайгийн үг, ая “Очиж явна чам руугаа” дуу мэндэлсэн. Би анх Я.Баярмагнай, Б.Отгонтогтох хоёр найзтайгаа Хэнтий аймагт тоглолтоор хөтлөгч хийж явсан юм. Тэгтэл Я.Баярмагнай найз минь хөтлөгчийн цалингийн оронд “Очиж явна чам руугаа” дууныхаа өмнөх хувилбарыг устгаад би чамд өгье. Чи дуулж ард түмэнд хүргээрэй” гээд бэлэглэж байсан. Ингээд би Малчин телевизийн н.Бат-Эрдэнэ найз клипийг нь хийж өгч байсан юм.
-Таны “Би өөрийнхөөрөө” уран бүтээл хүмүүст их хүрсэн. Энэ дуу хэрхэн бүтэж байв?
-Яруу найрагч Ц.Баярцэнгэлийн үг, МУГЖ М.Бямбажавын аялгуугаар бүтсэн энэ сайхан дууг дуулсандаа өөрийгөө азтай гэж боддог. Энэ дууг гарч байх үед ээж минь хагалгаанд орж, аав маань осолд орсон хүнд цаг үе байсан. Тухайн үед би аавыгаа эмнэлэгт байхад нь гэдсийг нь илж өгөөд, “Би өөрийнхөөрөө” дуугаа дуулж өгөхөд аав уйлж байсан. Энэ мэтээр энэ дуу бүтэхэд их зүйл болсон. Одоо энэ дууны минь нэг жилийн ой болж байна. Үүнтэй холбоотойгоор яруу найрагч Ц.Баярцэнгэл, МУГЖ М.Бямбажав ах нартаа бэлэг барьж, дууныхаа клипийг гаргахаар ажиллаж байна.
-Өнөө цагт хүмүүс өөрийнхөөрөө байх гэж их ярьдаг. Өөрийнхөө байх гэж таныхаар ямар ойлголт вэ?
-Өөрийнхөөрөө байна гэдэг өөрийн зорьсон, бүтээсэн зүйлдээ үнэнч тууштай зүтгэж, зөв амьдрах ойлголт байх.Нөгөө талаар хэт өөрийнхөөрөө байсан хүн буруудах гээд байгаа санагддаг.
-Уран бүтээлч хүний хувьд өөрийн дуутай болоод дуу нь хүмүүсийн сэтгэлд хүртэл хоногшино гэдэг том амжилт байх. Энэ хүртэл багагүй хөдөлмөр зарцуулсан болов уу?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Амьдралд унаж, алдаж явсан ч үе байна. Авто угаалгад машин угаагаад, мөнгө хурааж, өөртөө шинэ хувцас ч авахгүй мөнгөө цуглуулж, уран бүтээлдээ зарцуулдаг байсан. Ер бүтэшгүй мэт санагддаг зүйл олон ч түүнийг бүтээнэ, чадна гээд эрмэлзээд явахад болдог. Цол дагаж бяр гэдэг шиг уран бүтээл хүмүүст хүрэхээр урам орж, дахиад илүүг хийж бүтээх ёстой гэж л боддог юм билээ.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Саяхан МУГЖ М.Бямбажавтай хамтарсан “Жаргаж яваасай хүмүүн” гэсэн шинэ уран бүтээл гаргалаа. Зүүний үзүүр дээр ширхэг арвай тогтохын чинээ хүн төрлийг олдог гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ орчлонд хүн болж төрөөд хүн шиг хүн байж, хэлсэн амандаа хүрдэг байгаасай гэсэн санааг илэрхийлсэн уран бүтээл.

-Уран бүтээлч хүнд дэмжиж, тусалсан хүмүүс их чухал шүү дээ. Энэ хүмүүст та талархлаа илэрхийлвэл?
-Мэдээж баярлалаа гэж хэлэх хүн олон байна. Намайг дэмжиж, сарын тэтгэврээ зориулдаг байсан эмээ минь хэдий бурхан болсон ч би ачийг нь хариулахын төлөө, зорилгодоо хүрэхийн төлөө явдаг. "Анх найзыгаа клиптэй болгоё" гээд надад өгөх цалингийнхаа оронд дуугаа өгсөн найздаа их баярладгаа хэлье. Мөн намайг дэмжиж, урьж ярилцсан Эргэлт.мн сайтын хамт олондоо баярлалаа.

| Б.БАЯНДАЛАЙ: “Би өөрийнхөөрөө” дууг бүтээх гэж урт зам туулсан |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |